...

Сарны зурхайн ёсны жилийн 24 улирлын 7 дахь улирал болох “Зуны уур” энэ жил 05 дугаар сарын 05-ны өдөр тохиолоо. Энэ нь хавар дуусаж, зун эхэлж буйг илэрхийлдэг байна. Энэ үеэр өдрийн дулаан илт дээшилж, тариалангийн ургац алтан үедээ ордог. Хүмүүс хүүхдийнхээ энгэрт өндөг зүүвэл зуны улиралд өвчин тусахгүй гэж итгэдэг ба хүүхдүүд энэ өдөр өндөг мөргөлдүүлэн тоглодог. Миний зурсан зурагт Хятад охин болон гадаадын хөвгүүн интоорын модны сүүдэрт савласан өндгөө мөргөлдүүлэн тоглож байна. Өндөг нь хагараагүй бүтэн үлдсэн тал нь ялалт байгуулсанд тооцдог. Манай орны соёл дахь “Улаан өндөгний баяр”-тай төстэй. Ялалт байгуулсан хүн бүх өндгийг шагналд авдаг.
Өнөөдөр зуны уур, өндөг мөргөлдүүлэхээр явъя.





























































