”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хотын шинэ унаа ”код”-той унадаг дугуй

Хотын шинэ унаа ”код”-той унадаг дугуй

     Өнөөгөөс тав зургаан жилийн өмнө гэхэд Хөххот замын ачааллаараа Хятад улсын хэмжээнд хэдэн арван сая хүнтэй хотуудтай “мөр зэрэгцдэг” байлаа. Харин сүүлийн гурван жилийн хугацаанд метроны хоёр шугам нэвтэрч, хэд хэдэн гүүр тавигдсанаар замын түгжрэл илт буурсан юм. Гэхдээ хотын төв хэсэгтээ  өглөө, оройн цагаар машины цуваа ихтэй хэвээр...

     Харин хөх, шар, ногоон гээд өнгө өнгийн унадаг дугуйнууд нийтийн тээврийн хэрэгсэл болсноор хотын оршин суугчдад чамлахааргүй ач тус үзүүлж байна. 2021 онд Хөххотод ойролцоогоор 160 мянган унадаг дугуйг нийтийн тээврийн хэрэгсэл болгож ашигласан гэдэг мэдээлэл бий. Унадаг дугуйгаар замнах нь дасгал хөдөлгөөнд оролцож хөлсөө гаргаж, улмаар илүүдэл жингээ бууруулахад тустай бөгөөд мөнгө хэмнэж, замын ачааллыг бууруулдаг. Мөн утаа ялгаруулдаггүй унаа гэдгээрээ онцлогтой.

    Ялангуяа унадаг дугуйг нийтийн тээврийн хэрэгсэл болгож, нийтээрээ хуваалцаж хэрэглэх болсноор хүн болгон дугуй худалдан авах шаардлагагүй болж, кодыг нь уншуулж цоожийг нь аппликэйшнээр онгойлгож унаад, тогтсон цэгт зогсоогоод төлбөрөө төлж хэрэглэх, түүнчлэн түгжрэл ихтэй үед ойр замыг хамгийн дөт аргаар хямд зардлаар туулах хялбархан нөхцөл бүрджээ.

    “Хувааж идэж, хугалж мөлжинө” гэдэгчлэн ирээдүйд хот газар зарим багаж хэрэгслийг хуваалцаж хэрэглэж баялаг хэмнэх явдал улам л олон болох байх. Үүний нэг тод жишээ болсон "код"-той унадаг дугуйг дүрэм журамтай ашиглаж чадвал замын ачааллыг багасгаж чадах болов уу гэсэн бодол эргэлдээд байх юм. Ингэхэд юуны түрүүнд мэдээж дугуйн замын асуудал яригдана.

Зохиогч:Б.Цогтой
Найруулагч:Хань Хуншя
Эх сурвалж:Солонго
Мэдээ үзсэн:69
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой