”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

“Бүс ба зам” санаачилга Хятад, Монголын хамтын хөгжлийн түлхэц болж байна

“Бүс ба зам” санаачилга Хятад, Монголын хамтын хөгжлийн түлхэц болж байна.

    БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2013 оны 09 ба10-р сард Төв болон Зүүн өмнөд Азийн орнуудад хийсэн айлчлалынхаа үеэр "Торгоны замын эдийн засгийн бүс", "21-р зууны далайн торгоны зам"-ыг хамтран байгуулах томоохон санаачилга дэвшүүлсэн. Ингэснээр "Бүс ба зам" санаачилга гэж нэрлэгдэж эхэлсэн. “Бүс ба зам” санаачилга хэрэгжиж эхэлсэн есөн жилийн турш 150 гаруй улс орон болон олон улсын байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн байна.

    Мөн уг санаачилгын хүрээнд төр засгийн бодлогын хамтын ажиллагаа, дэд бүтэц, худалдаа, санхүүгийн түншлэлээс эхлээд ард түмэн хоорондын нөхөрлөл гээд олон салбарт ахиц дэвшил гарч, сая сая хүнд үр өгөөжөө өгсөн төслүүд амжилттай хэрэгжжээ.

   Хятад, Монгол хоёр улс нь уул усаараа холболдож, эдийн засаг нь харилцан бие биенээ нөхдөг. "Бүс ба зам"-ын хүрээнд эдийн засгийн хамтын ажиллагаа өргөн ирээдүйтэй. "Бүс ба зам", "Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридор", "Талын зам" гурван стратегийн үзэл баримтлал нь маш нийцтэй бөгөөд шинэ үр дүнд хүрч, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг ихээхэн ахиулах болно. 2014 оны 08-р сард Хятад улсын дарга Ши Жиньпин Монгол Улсад үр дүнтэй төрийн айлчлал хийж, Хятад, Монгол хоёр тал иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоож, Хятад, Монголын эдийн засгийн хамтын ажиллагаа түүхэн шинэ хуудсыг нээлээ.

    Хятад, Монгол хоёр орон нь газар зүйн байрлал, эдийн засгийн харилцан уялдаа холбоотой. Уул усаараа холбогдсон, урт хилийн дагуу олон боомттой, төрийн бус бизнесийн байнгын солилцоо, хамтын ажиллагааны бат бэх суурьтай юм. Мөн засгийн газрын түвшинд хоёр улсын Засгийн газар эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүрэг хүлээсээр ирсэн.

   "Бүс ба зам" санаачилга нь Хятад улс нээлттэй байдлаа өргөжүүлэх чухал арга хэмжээ төдийгүй Хятад улс хүн төрөлхтний хамтын ирээдүйтэй хамтын нийгэмлэгийг байгуулахад тус дөхөм үзүүлж буй тод практик юм. Одоогийн байдлаар худалдааг ивээх үзэл, нэг талт үзэл улам бүр нэмэгдэж, дэлхийн эдийн засгийн тогтвортой хөгжилд улам бүр тодорхой бус байдлыг авчирч байна. Үүний цаана "Бүс ба зам" санаачилга нь өргөн хүрээнд зөвшилцөж, хамтдаа ашиг хүртэх, хамтын бүтээн байгуулалт хийх зарчмыг баримталж, талуудын хамтын хөгжилд хүрэхийг эрмэлзэж, дэлхийн улс орнуудын хөгжил, хамтын ажиллагааны чухал боломж, тавцанг бүрдүүлэхэд үйлчилсээр ирсэн. Энэ нь Хятад улс олон талт үзэл баримтлал, нээлттэй дэлхийн эдийн засгийг дэмжиж буйг бүрэн харуулж байна. “Бүс ба зам” санаачилга нь дэлхийн хөгжлийн загвар болон дэлхийн засаглалыг сайжруулахад мөн хувь нэмэр оруулсаар байгаа. Талуудын хамтын хүчин чармайлтаар "Бүс ба зам" нь хамтын сорилтыг даван туулж, хамтын хөгжлийг ахиулж, хамтдаа хөгжил цэцэглэлтэд хүрэх боломжийн замд орлоо.

    Хятад, Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны түүхийг эргэн харахад Хятад, Монгол хоёр орон хамтын ажиллагааны үндэс суурьтай төдийгүй эдийн засаг, худалдааны найрсаг харилцааг эрхэмлэж, хөгжил дэвшлийн баттай суурийг тавьсан гэдэг нь илхэн байгаа юм. Монгол Улс "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалтыг идэвхтэй дэмжиж, оролцож буйгаа Монголын удирдагчид олон удаа илэрхийлж байсан. 2017 онд Монгол Улсын Ерөнхий сайд “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны анхдугаар чуулга уулзалтад оролцсон. 2018 онд Монгол Улсын Тухайн үеийн ерөнхий сайд Хүрэлсүх БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр хоёр тал “Бүс ба зам” стратегийг Монгол Улсын “Хөгжлийн зам”-тай уялдуулах ажлыг эрчимжүүлэх талаар чухал нийтлэг ойлголтод хүрсэн. Монгол Улсын Гадаад хэргийн сайд мөн олон удаа "Бүс ба зам" санаачилгыг олон улсын болон олон талт олон арга хэмжээнд сурталчилж, "Бүс ба зам" санаачилгын хөгжлийн боломжуудыг дэлхий дахинд өндрөөр үнэлж, хамтын ажиллагаанд бүх улс орнуудыг идэвхтэй оролцохыг уриалж байсан. Мөн Монголын тал онгоцны буудалд “Бүс ба зам” ногоон суваг байгуулах зэрэг арга хэмжээг нэвтрүүлэх санаачилга гаргасан.

    "Бүс ба зам"-ын дагуу Хятад, Монгол хоёр орны хамтын ажиллагаа гүнзгийрч, улам бат бэх болж байгаагийн хэрээр Монголд ажил хэрэгч хамтын ажиллагааны төслүүд ар араасаа цэцэглэн хөгжиж байна. Мөн Монголын анд нөхдийн хамтын ажиллагааны үр өгөөжийг гүнээ мэдэрч байгаа гэдэгт Хятадын тал итгэлтэй байна. “Бүс ба зам” санаачилгын дагуу Монгол Улсад анхны интерактив гүүрэн гарц, анхны хурдны зам, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан орчин үеийн хөгжлийн анхны төв, Монголын хамгийн дэвшилтэт бохир ус цэвэрлэх байгууламжтай болсон. Эдгээр нь Монгол Улсын үндэсний эдийн засаг, ард түмний амьдрал ахуйтай холбоотой сайн төслүүд бөгөөд ирээдүйд хүн бүрийн амьдралд бодит үр өгөөжөө өгөх болно.

Ийнхүү “Бүс ба зам” санаачилга нь Хятад, Монголын хамтын хөгжилд алтан гүүр болсон. Мөн "Бүс ба зам" нь Хятад, Монголын хамтын хөгжилд хүчтэй түлхэц болж, хоёр орны ард түмэнд үр өгөөжөө өгнө гэдэгт бид итгэлтэй байх болно.

Зохиогч:Чэнь Тана
Найруулагч:Хань Хуншя
Эх сурвалж:Солонго
Мэдээ үзсэн:81
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой