”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Зургаан давхраас унасан охиныг аврав

Зургаан давхраас унасан охиныг
аварсан хоёр залуу баатар болжээ.

       Энэ сарын 19-ний өдрийн үдээс өмнө Хятадын Жэжян мужийн Түншян хотод хоёр настай охин орон сууцны 6 даврхаас унахдаа хоёр давхрын зар сурталчилгааны самбар дээр дүүжлэгджээ. Охины хөл самбараас гулгаж унах мөчид хоёр залуу огт эргэлзэхгүй дөхөж очин тосож авснаар охины амь аврагджээ.

    Камерт бичигдсэн уг дүрс бичлэг бүх нийгмийн сүлжээ, хэвлэл мэдээллээр цацагдан олон хүний анхааралд хүрчээ.

    Өндрөөс унасан энэ охины биеийн байдал тогтвортой, биеийн олон хэсэгт зөөлөн эдийн гэмтэл авсан зүүн хөл нь шархадсан байжээ. Эмч нарын мэдээлснээр өөр ноцтой гэмтэл байгаагүй, долоо хоногийн дараа эмнэлгээс гарах боломжтой гэжээ.

    Жаахан охины халуун амыг аврахаар цээж түрэн орсон хоёр залуугийн талаарх сайхан мэдээ олон нийтийн дунд тарсаар байна. Баатарлаг үйлс бүтээгч Шэньдүн, Лү Шяотин нар ийнхүү үнэтэй амийг аварч, нэг гэр бүлийн аз жаргалтай амьдралыг эхлүүлсэн байна. Тэд тухайн газрынхаа банканд ажилладаг. Охиныг тосон авсан залууг Шэньдүн гэдэг. 1991 онд төрсөн. Баатар залуу Шэндүний охин нь өндрөөс унасан энэ охинтой адилхан Шинь Шинь гэдэг нэртэй  байжээ. Гайхалтай хувь ерөөл болж таарчээ.

    Залуугийн хамт охиныг аварсан нөгөө эмэгтэйг Лү Шяотин гэдэг. 1994 онд төрсөн. Тэрээр сэтгүүлчид ярилцлага өгөхдөө "Энэ үйл явдал түүний хувьд хийх ёстой зүйл. Охин минь том болохоор ээж нь ийм сайн үйл хийж байсан гэдгийг ярина. Хэрэг болсон талаар ярихдаа "Би тэр даруйд нь гүйж очсон. Гэхдээ миний чадал тэнхээ охиныг тосож чадахгүй. Хамгийн гол нь миний ажлын найз. Би зөвхөн хөлийг нь тосож авсан. Гэхдээ хүүхдийн хөлийг шүдэн цохисон” гэмээн болсон явдлыг ярьж байлаа. Лү Шяотүн 43 килограмм жинтэй жижигхэн туранхай биетэй. Гэхдээ түүний хувьд охиныг тосож чадах эсэх нь чухал биш, аль болох хурднаар амжин очих байсан юм.

    07 дугаар сарын 21-ний өдөр Түн Шян хотын холбогдох удирдлага баатар залуу Шэньдүн, Лү Шяотин нартай уулзжээ. Тэдний эрхэм дээд ёс зүй, содон хүн мөсийг өндрөөр үнэлж, “Шударга журам”, цол тэмдгээр шагнажээ. Тэд мөн 2022 оны хоёрдугаар улирлын “Жэжяны сайн хүн” цол тэмдгийн эзэн боллоо.

    Эгэл амьдралын дунд хүний эрхэм чанарыг харуулсан "Баатар"-ын үйл явдал Хятад улс төдийгүй дэлхийн бусад оронд ч үүссэн тохиолдол байгааг эх сурвалжууд мэдээлжээ.

    Казахстан улсын Нурсултан (Астана) хотод энэ оны 05 дугаар  сарын 11-нд ажилдаа явж байсан Сабит гэдэг залуу найман давхрын цонхоор унах гэж байсан гурван настай охиныг харж найзын хамт аварсан байна. Охиныг аварсан 36 настай Сабит Шонтакбаевт гурван өрөө байр бэлэглэсэн бөгөөд “Шударга журам” медаль гардуулжээ.

    Сабит Шонтакбаев “Миний бүх зүйл сайхан байгаа. Надад гурван өрөө байр бэлэглэсэн. Охиныг аврахад тусалсан найзад маань хоёр өрөө байр өгөхөөр болсон байна. Бие биедээ сайхан зүйл хийх нь маш зөв” хэмээн ярьсан байна.

      Хүн хүндээ тусархаг байж нийгэм зөв хөгжинө. Охиныг аварсан талаарх мэдээллийг харсан хэн бүхэн амь насны үнэ цэнэ, хайрын хүч, хүнлэг нийгмийг төсөөлсөн байж таарна.

Зохиогч:Бэлтгэсэн: Б.Хүүдүүт
Найруулагч:Хань Хуншя
Эх сурвалж:Солонго
Мэдээ үзсэн:88
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой