Өнөөдөр дэлхий дахинд зууны туршид байгаагүй их өөрчлөлт гарч байна. Дэлхийн засаглалын алдагдал, итгэлцлийн алдагдал, хөгжлийн алдагдал, энх тайвны алдагдал нь дэлхийн хөгжил болон энх тайваны хөгжилд нөлөөлж байна. "Дэлхий ертөнцөд юу тохиолдсон бэ, бид нар яах ёстой вэ" гэх асуудалд тулгарсан эрин үед Хятад улс Хүн төрөлхтний хувь заяаны хамтын нэгдлийг цогцлоох төслийг дэлхий дахинд гаргасан.
Хүн төрөлхтний хувь заяаны хамтын нэгдлийг цогцлоох нь дэлхийн ард түмэнд зол жаргал эдлүүлэх зорилтын төлөө ажилладаг болно. Дарга Ши Жиньпин Хүн төрөлхтний хувь заяаны хамтын нэгдлийг цогцлоохыг "Дэлхйин ард түмэн сайн сайхан амьдралын төлөөний хүсэл мөрөөдлийг биелүүлэх болно" хэмээн дүгнэжээ. Хүн төрөлхтний хувь заяаны хамтын нэгдэл нь бодит ертөнцийг энгийн хуулбар биш, харин бодит ертөнцын чанарын дээшлэлтийг биелүүлж, дэлхийн ард түмэнд энх тайван, аюулгүй, хамтдаа цэцэглэн хөгжсөн, нээлттэй, сайн сайхан аз жаргалтай амьдралыг биелүүлэх явдал болно.
Хүн төрөлхтний хувь заяаны хамтын нэгдлийг цогцлоохын гол бие бол дэлхий дахины ард түмэн болно. Дарга Ши Жиньпин "Хүн төрөлхтний хувь заяаны хамтын нэгдлийг цогцлооход дэлхийн ард түмэнд хамтдаа оролцож, дэлхийн улс орууд өөрийн үүрэг хариуцлагаа хүлээн, идэвхтэй оролцохыг санаачилж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын нэгдлийг цогцлоох ажилд хамтдаа оролцохыг уриалжээ".
Ирээдүйд Хятад улс энх тайван, хөгжил, хамтын аижллагаа, хамтдаа хожих бодлогыг баримталж, дэлхийн энх тайван, бүтээн байгуулагчийн нэг нь болж, дэлхийн хөгжилд хүчин зүтгэл гаргаж, олон улсын эмх цэгцийг сахин хамгаалагч болно. Дэлхийн улс оруудтай хамтран хөгжлийн чиг хандлагыг баримталж, хүн төрөлхтний нийгмийн хөгжлийн давалгааныг туулж, сайн сайхан ирээдүй рүү тэмүүлэх болно.
/Зохиогч: ХӨҮ ЮЙФЭЙ, ӨМӨЗО-ы Суртал ухуулах хэлтэс/