Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Нуур амгалан бол нугас амгалан

www.solongonews.mn

    Нуур амгалан бол нугас амгалан гэдэг. Сүүлийн жилүүдэд Хятад улсын экологийн орчин тасралгүй сайжирч амьтан ургамал оршин амьдрахад таатай орчин бүрэлдэж устаж байгаа амьтад олоноор үржин, нүүдлийн шувууд нутагшин суух тохиолдол их болжээ.
    Чухамдаа нуур, ойр орчмын намгархаг газар нь тус нутгийн уур амьсгалд чухал нөлөө үзүүлдэг. Тэр ч байтугай дэлхийн "уушги" гэж нэрлэгддэг бөгөөд нуур, усан сан зэрэг харьцангуй тогтворгүй усны нөөцийг стратегийн чухал нөөц баялаг гэж тодорхойлдог. 
    Нуур цөөрөм, гол ус нь оршин суугчдын усны чухал эх үүсвэр, үйлдвэр, хөдөө аж ахуйн усны чухал эх үүсвэр, биологийн олон янз байдлыг хадгалах чухал суурь юм. Хятад улс шинжлэх ухаан, технологийн оролцоо, цэвэрлэх байгууламж барих, олон аж ахуйн нэгжийн хамтын оролцоо зэргээр бохирдлыг хянаж, байгаль орчныг хамгаалж ирсэн. Нуурын сав газрын эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Нууруудын байгаль орчныг хамгаалах нь нуурын сав газрын үйлдвэрлэл, оршин суугчдын амьдрал, нуурын сав газрын тогтвортой хөгжил, үндэсний экологийн аюулгүй байдалтай шууд холбоотой бөгөөд байгаль орчныг хамгаалах чухал ажил юм. 
    Үүний зэрэгцээ шувуудын амьдрах орчин аажмаар сайжирч байна. Удаан хугацаанд Хятад улс шувууг хамгаалах үйлсийг идэвхтэй хөгжүүлж ирсэн бөгөөд байгалийн нөөц газар байгуулж, ховордсон шувууг хамгаалах төслийг хэрэгжүүлснээр шувуудын амьдрах орчин сайжирч олон төрлийн шувууд тухайн газартаа нутагшиж байна. Зэрлэг амьтдыг хамгаалах тухай хуульд нүүдлийн шувуудын амьдрах орчинг эрх зүйн хамгаалалтын хүрээнд хамруулж, нүүдлийн шувуудын үржих газар, өвөлждөг газар, амрах газрын орчинг урд гараагүй сайжруулжээ. Байгалийн нөөц газар байгуулснаар шувуудын амьдрах орчин, экологийн орчин өөрчлөгдөж, Хятад улсын шувуудын нөөц, нүүдлийн шувуудын нүүдэл үр дүнтэй хамгаалагдсан. Өнөөдөр  Хятад улсын экологийн орчин тасралтгүй сайжирч байгаа нь нүүдлийн шувуудын амьдрах орчин, идэш тэжээлийн таатай нөхцөлийг бүрдүүлж, нүүдлийн шувууд амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн газар улам бүр нэмэгдсээр байна. Түүнчлэн иргэдийн шувуудыг хайрлах, хамгаалах ухамсар дээшилж, шувуу барьж гэмтээж бэртэх тохиолдол цөөрч, шувуудын аюулгүй байдлын мэдрэмж дээшилсэн байна. Сайхан идэж, сайхан амьдарснаар олон нүүдлийн шувууд оршин суугч шувууд болжээ.

Зохиогч:С.Саранчимэг
Найруулагч: С.Саранчимэг
Эх сурвалж:www.solongonews.mn
Мэдээ үзсэн:656
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7