Өнгөрсөн 10 жил бол Хятад улсын аугаа гайхамшгийг бүтээсэн 10 жил. Ард түмэн жаргал эдэлсэн, амьдрал сайжирсан, амьдрал ядуу иргэд идэх хоолтой, өмсөх хувцастай, эд хөрөнгөтэй, орон сууцтай болсон10 жил юм.
Энэ арван жилд тоолшгүй олон харш саадыг даван туулж, “Хятадын мөрөөдөл”-ийг биелүүлэх итгэл зориг нэгтэй, ид хүч нэгтэй ажиллаж ирсэн. Нам төрийн мэргэн бодлого, нийт олны хөдөлмөр зүтгэлийн хүчинд алхасан газраас алтан цэцэг дэлгэрэн, амьдрал чинээлэг болсон юм. Аюултай хижиг алтан дэлхийд түгэж, амь насанд аюул заналхийлж байх энэ үед Хятад улс цар тахлыг сэргийлэн хориглох эрчимтэй арга авч, “Эрлэг номон хаан”-ы гараас алтан амыг аварч байгаа сод мэргэн ухаан дэлхийн чихнээ дуурсна.
Өнгөрөн одсон 10 жилийн амжилт бүтээлийг эргүүлэн хархад амжилтын мөр дурайж харагдана. Энэ арван жилд Хятад улс нийт 100 сая хүнийг ядуурлаас ангижруулж, дэлхийн эдийн засагт 30 хувийн хувь нэмэр үзүүлжээ. Хурдны зам, 5G зэрэг тэргүүний мэргэжлээрээ дэлхийд гайхагдаж байна.
Ер бусын гайхамшигтай энэхүү арван жилийн хөгжлөөс, аугаа төрийн уудам зорилт, асар их хөгжил дэвшил, эв нэгдэл, хүмүүнлэгийн дүр зураг харагдана. Хатуу хуулийн засаглал, авилгал, хээл хахуултай тэмцсэн тэмцэл нь дэлхийн хүмүүсийн сэтгэлд гүнээ хүрчээ. Дугарвал дуу нэгтэй, дугтарвал хүч нэгтэй ажиллан, Хятад улсын гайхамшгийг тасралгүй бичглэн, Хятад улсын дүр төрхийг дэлхий нийтэд шууж явна.





























































