”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Галаар тогловол гал гарыг халаана

Галаар тогловол гал гарыг халаана

Галаар тогловол гал гарыг халаана гэдэг нь Хятадад алдартай хэлц үг бөгөөд 2000 гаруй жилийн өмнө бичигдсэн “Зү Жуань”-наас гаралтай бөгөөд энэ нь эрсдэлд орох, бусдад хор хөнөөл учруулж, эцэст нь хохирогч өөрөө байх болно гэсэн зүйрлэл ажээ. Яг үнэндээ англи хэлэнд Ride The Tiger гэсэн үүнтэй төстэй хэллэг байдаг. Гэвч олон мянган жилийн турш дэлхийн өнцөг булан бүрт байгаа эмэгтэйчүүд, хүүхдүүдийн мэддэг ёсыг АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси зэрэг зарим улстөрчдийн чих дүлий, эсвэл зүгээр л төөрөлдсөн дүр эсгэж, хувиа хичээсэн зангаа ашиглан өөр өөрсдийн замаар явж, Тайванийг үймүүлж эх газрыг дарахыг оролдсон.

Бээжингийн цагаар )7-р сарын 28-ны орой Хятад улсын дарга Ши Жиньпин АНУ-ын ерөнхийлөгч Жо.Байдентай утсаар ярьж, Тайваний асуудлаарх зарчмын байр сууриа илэрхийлж, Хятад, Америкийн хамтарсан гурван мэдэгдэл бол хоёр талын улс төрийн үүрэг амлалт гэдгийг онцлон тэмдэглэн, Нэг Хятадын зарчим бол Хятад, Америкийн харилцааны улс төрийн үндэс. "Тайваний тусгаар тогтнол", гадныy хүчин хөндлөнгөөс оролцохыг эрс эсэргүүцэж, "Тайваний тусгаар тогтнол"-ын хүчний аль ч хэлбэрт орон зай үлдээхгүй гэв.

08-р сарын 01 бол Хятадын Ардын чөлөөлөх арми байгуулагдсаны 95 жилийн ой юм. Эх орноо нэгтгэж, хагаралдалтыг зогсоох нь Хятадын Ардын Чөлөөлөх Армийн ариун эрхэм зорилго юм. “Тайваний тусгаар тогтнол” гэсэн аливаа хэлбэрийн салан тусгаарлах үйл ажиллагаа, гадны хүчин хөндлөнгөөс оролцож байгаа нөхцөлд Ардын чөлөөлөх арми нүүр тулан дайрч, улсын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг тууштай хамгаалах болно.

"Олон нийтийн санаа бодлыг зөрчиж болохгүй,галаар тогловол гал гарыг халаана ”гэдгийг АНУ ухамсартайгаар ухамсарлах ёстой. Хэрэв Тайваний асуудлыг зөв зохицуулахгүй бол Хятад, АНУ-ын харилцаанд хор хөнөөлтэй нөлөө үзүүлнэ.Нэгэнт нэг Хятадын бодлогыг баримтлан, "Тайванийн тусгаар тогтнол"-ыг дэмжихгүй гэдгээ АНУ удаа дараа амлаж ирсэн тул хэлсэндээ хүрч, нэг юм ярьж, өөр зүйл хийхгүй байх ёстой. Эс бөгөөс Ride The Tiger тоглоомын гашуун үр жимс нь АНУ-ын тэвчиж чадахгүй ичгүүр болох болно!

Зохиогч:Нийтлэл: Жан Рүй
Найруулагч:Ц.Урантунгалаг
Эх сурвалж:Солонго
Мэдээ үзсэн:111
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой