...
Сарны зурхайн ёсны жилийн 24 улирлын 10 дахь улирал болох “Зуны туйл” энэ жил 06 дугаар сарын 21-ний өдөр тохиолоо. Эрт дээр үед Хятадууд түмэн бодис туйлдаа тултал урган төлжиж, хамаг хөлс цамц норгон урсах халуун өдрүүд “Зуны туйл”-ын өдрөөс эхэлдэг гэж үздэг байв.
Зуны туйлын өдрөөр умард хагас бөмбөрцөгт нэг жилийн хамгийн урт өдөр болон хамгийн богино шөнө тохиодог. Мөн зуны тариалан элбэг ургацын цаг үеэ угтан авдаг.
Миний зураг дахь Хятад охин болон гадаадын хөвгүүн улаан буудай тэврэн, нүүр дүүрэн мишээл тодруулж зогсох бөгөөд нэгэн тариачин трактор дүүрэн буудай тээгээд, алтан шаргал тариан дундуур явна.