Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Онцлох үйлдвэрүүд нь хөдөө орон нутгийг сэргээхэд тусалдаг

Онцлох үйлдвэрүүд нь хөдөө орон нутгийг сэргээхэд тусалдаг.

 Хөдөө тосгоныг сэргээн хөгжүүлэх стратегийг хэрэгжүүлэх нь Хятадын Коммунист Намын XIX их хурлаас гаргасан томоохон шийдвэр, чинээлэг нийгмийг бүх талаар шийдвэртэй байгуулж, орчин үеийн социалист улсыг бүх талаар цогцоор нь байгуулах түүхэн томоохон зорилт, шинэ эриний "хөдөө аж ахуйн гурван" ажлын ерөнхий эхлэл бөгөөд Хятадын эдийн засаг нийгмийн хөгжлийн арга хэлбэрт гарсан томоохон өөрчлөлт юм. Хөдөөг сэргээн хөгжүүлэх стратеги нь хөдөө аж ахуй, хөдөөг нэн тэргүүнд хөгжүүлэхийг баримталж, аж үйлдвэрийн хөгжил цэцэглэлт, экологийн амьдрах чадвар, хөдөөгийн соёл иргэншил, үр дүнтэй засаглал, чинээлэг амьдралын ерөнхий шаардлагад нийцүүлэн,хот хөдөөгийн цогц хөгжлийн тогтолцоо, механизм, бодлогын тогтолцоог бүрдүүлэн боловсронгуй болгож, хөдөө аж ахуй, хөдөөгийн шинэчлэлийг эрчимжүүлэх зорилготой юм.

 "Арван дөрөвдүгээр таван жилийн төлөвлөгөө"-нд "онцлог аж үйлдвэр"-ийг "Орон нутгийн нөхцөл байдалд тохируулан хөгжүүлнэ", "Онцлогтой аж үйлдвэрийн тогтвортой хөгжлийг ахиулна", "Ядуурлаас ангижрасан орон нутагт онцлогтой тариалалт, үржлийн аж үйлдвэрийг сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлэх", "Орчин үеийн хөдөө тосгоныг хөгжүүлж, өвөрмөц шинж чанартай үйлдвэрлэлийг баяжуулах", "Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн давуу талтай бүс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний онцлог шинж чанартай давуу талтай бүс дүүргийг бий болгох" тухай гэж олон удаа дурдсан байдаг. Ядуурлаас ангижруулсан ололт амжилтыг бататгаж, хөдөө тосгоны сэргэн мандалтыг ахиулах нь хөдөө тосгоны хөгжлийн өмнө тулгамдаж буй шинэ асуудал бөгөөд хөдөө тосгоныг сэргээх гол зүйл бол аж үйлдвэрийг сэргээх явдал юм. Аж үйлдвэрийн хөгжил цэцэглэлт хөдөөгийн хөгжил цэцэглэлтийг жолоодож чадна.

Өвөрмөц, баялаг нөөцийг бүрэн ашиглаж, онцлох үйлдвэрүүдийг идэвхтэй хөгжүүлж, тосгоны оршин суугчдыг өвөрмөц үйлдвэрүүдээр тэтгэхэд түлхэц үзүүлнэ.

Ерөнхий нарийн бичгийн дарга аж үйлдвэрийн хөгжил дэвшлийн үндэс суурийг бэхжүүлж, дотоодын хүчирхэг зах зээлийг бүрдүүлж, хөгжлийн шинэ хэв маягийг бий болгох онцлох үйлдвэрүүдэд ихээхэн найдаж байна.

“Үндэстэн хөгжхийг хүсвэл хөдөөг сэргээх ёстой”. Мөн “Үйлдвэрлэл хөгжсөн, экологи нь амьдрахад тохиромжтой, хөдөөгийн хэв маяг соёлжсон, засаглал нь үр дүнтэй, амьдрал нь баян” гэсэн нь хөдөөг сэргээх стратегийн баялаг утга санааг илэрхийлдэг.  Шинэ эхлэл дээр тулгуурлан, шинэ аялалд гарч, аж үйлдвэрийн хөгжлийн шинэ нөхцөл байдлыг судалж, онцлох үйлдвэрүүдийн эрүүл хөгжлийг хангаж, хөдөөгийн сэргэн мандалтын гэрэлт ирээдүйд хувь нэмрээ оруулах нь гарцаагүй!

Зохиогч: Нийтлэлийг:Хань Хуншя
Найруулагч:Ц.Урантунгалаг
Эх сурвалж:Солонго
Мэдээ үзсэн:565
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7