Энэ оны зургадугаар сард Хятад улсын дарга Ши Жиньпин 2022 оны дэлхийн байгаль орчны өдөрлөгт зориулсан, Хятадын байгаль орчны өдрийн үндэсний арга хэмжээнд баярын захидал илгээхдээ, орчин үеийн социалист улс орныг бүх талаар байгуулах шинэ аянд бүх нам, улс орон экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтыг бэхжүүлэх стратегийн шийдэмгий байдлаа хадгалж, эдийн засаг, нийгмийн хөгжлийн иж бүрэн ногоон өөрчлөлтийг ахиулахад анхаарч, бохирдлыг хянах, экологийг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд хариу арга хэмжээ авч, хүн байгаль эе зохиолтой зэрэгцэн орших үзэсгэлэнт Хятад улс болон цэвэр үзэсгэлэнтэй дэлхийг хамтдаа байгуулахад их хувь нэмэр оруулахыг онцолсон байна.
Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний баярын захидал нь Хятадын үндэстний тогтвортой хөгжлийн стратегийн зогсцоос, Хятад улсын экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтын ололт амжилтыг өндрөөр нотолж, экологийн байгаль орчныг хамгаалах туршлага, соён гэгээрлийг гүн гүнзгий нэгтгэн дүгнэж, үзэсгэлэнт Хятад улсыг бүтээн байгуулах цаашдын чиг хандлагыг зааж өгсөн байна.
06-р сарын 05-ны Байгаль орчны өдөрлөгийг үндэсний хэмжээнд зохион байгуулах нь экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтыг ахиулах арга хэмжээний чухал бүрэлдэхүүн хэсэг. Мөн иймэрхүү арга хэмжээнүүдийг зохион байгуулах нь экологийн хөгжлийн үр өгөөжийг харуулах, ашигтай туршлагыг сурталчлан, бүх нийгмийн экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтыг ахиулахад эерэгээр нөлөөлөх болно. 2017 оноос хойш Хятад улс 06-р сарын 05-ны Байгаль орчны өдрийн үндэсний арга хэмжээг тасралтгүй зохион байгуулсаар ирсэн. Энэ удаад Ши Жиньпин ерөнхий нарийн бичгийн дарга тусгайлан баярын захидал илгээсэн нь Намын төв хороо экологийн соёл иргэншлийн байгуулалтад ихээхэн ач холбогдол өгч байгааг бүрэн харуулж байна.
ХКН-ын XVIII их хурлаас хойш ХКН-ын төв хороо экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтыг ерөнхий ажлынхаа гол байр сууринд тавьж, экологи байгаль орчны салбарын томоохон шинэчлэлийг системтэй төлөвлөн ажиллуулснаар экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтын талд урьд өмнө гараагүй томоохон үр дүнд хүрсэн байна. Үзэсгэлэнт Хятад улсыг бүтээн байгуулах нь мөн урт удаан шаргуу хүчин чармайлт шаардагдана. Хүн байгаль хоёрын эв найртай зэрэгцэн орших нь үзэсгэлэнт Хятад улсын мөн чанар, социалист орчин үеийн хөгжлийн чухал шинж чанар юм. Бүх бүс нутаг, бүх ард түмэн Хөх ус хөхөмдөг уул бол алт мөнгөн уул гэсэн ойлголтыг тууштай тогтоож, эдийн засаг, нийгмийн хөгжил, экологи, байгаль орчныг хамгаалах хоорондын уялдаа холбоог диалектикаар ойлгож, экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтад гар бие оролцох хэрэгтэй.
Дэлхийн бөмбөрцөг бол хүн төрөлхтний хамтын гэр орон мөн. Экологийн хөгжил цэцэглэлт нь соёл иргэншлийн хөгжил цэцэглэлтэд хүргэдэг. Хүн төрөлхтөн байгалиа хүндэтгэж, байгальтайгаа зохицож, байгалиа хамгаалж, хүн байгаль зохицолтой зэрэгцэн орших шинэ хэв маягийг бий болгохыг дэмжих ёстой. Бид Ши Жиньпиний экологийн соёл иргэншлийн үзэл санааг сайтар баримтлан, экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, экологийн соёл иргэншлийн үзэл баримтлалыг идэвхтэй түгээн дэлгэрүүлэгч ба үлгэр жишээч болж, Эх орныхоо тэнгэрийг хөхөрч, уулсыг нь ногооруулж, усаа тунгалаг, экологийн орчныг нь сайхан болгоё.





























































