Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

”Тэнгэрийн үнэтэй еэвэн”-гээр гэрэлт сарыг бохирдуулахүй

”Тэнгэрийн үнэтэй еэвэн”-гээр гэрэлт сарыг бохирдуулахүй

20 гаруй хоногийн дараа намрын дунд сарын баяр тохионо. Сүүлийн жилүүдэд намрын дунд сарын баяраар "Тэнгэрийн үнэтэй еэвэн" халуун сэдэв болсон. Энэ нь хүмүүсийн уурыг ч хүргэмээр, инээдийг ч хүргэмээр.

Намрын дунд сарын баяр бол Хятад улсад эрт дээр үеэс бий болж уламжлагдсаар иржээ. Эртний Хан гүрэнд түгээн уламжлагдаж, Тан гүрний эхэн үед төлөвшиж, Сүн гүрний үед хөгжиж эхэлсэн байна. Гэвч намрын дунд сарын баяраар еэвэн иддэг заншил нь Мин гүрний үеэс эхэлсэн хэмээн тэмдэглэжээ. Тиймээс намрын дунд сарын баяраар еэвэн идэх нь гол биш, Хятадын ард түмний дунд олон мянган жилийн тэртээгээс уламжлагдан ирсэн “Хүн, сар хоёрын уулзалт” хэмээх сайхан зөгнөлийг илэрхийлдэг байжээ. Нэг хэсэг хүмүүс намрын дунд сарын баяраар "Тэнгэрийн үнэтэй еэвэн"-г хөөцөлдөх болсон нь тэргэл сартай үдэш хотлоороо эвтэй байхыг бэлгэдсэн байдаг.

"Тэнгэрийн үнэтэй еэвэн"-г яагаад жил бүр хориглож байгаа ч сайн үр дүнд хүрдэггүй вэ? Энэ нь дан ганц үзэгдэл биш юм. Сүүлийн жилүүдэд "Тэнгэрийн үнэтэй жүнз", "Тэнгэрийн үнэтэй наймалж" зэрэг ар араасаа гарч ирж байгаагийн мөн чанар нь мөнгө шүтэх, үрэн сүйтгэх явдал болжээ.

Хэдхэн хоногийн өмнө Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо болон бусад холбогдох байгууллагууд хамтран "Тэнгэрийн үнэтэй" еэвэнг хязгаарлаж, үйлдвэрлэлийн эрүүл хөгжлийг дэмжих тухай зарлал"-ыг нийтэлсэн бөгөөд 500 юаниас дээш үнэтэй хайрцагласан еэвэнгийн худалдаанд хяналт тавьж ажиллах болно гэжээ. Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооны холбогдох хүн "Зарлал"-ын тухай тайлбарлахдаа "Еэвэн зэрэг олон нийтийн өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнийг уламжлалт соёлын язгуур байдлыг сурталчлах эхлэл байдалд оруулж, хэмнэлтэй хэрэглээг сурталчилж, бүрэлгэн сүйтгэхийг тэвчиж, нийгэм нийтийг ойлголцолд хүргэж, уламжлалт баяр наадмаар "Тэнгэрийн үнэ"-тэй бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг хориглож, эдийн засгийн эрүүл хөгжлийг ахиулж, сайн сайхан нийгмийн уур амьсгалыг бий болгоно. Энэ бол "Тэнгэрийн үнэ"-ийн асуудлыг шийдвэрлэх үндсэн шалтгаан гэж бодож байна.

Нэг ёсондоо “Тэнгэрийн үнэтэй” бараа бүтээгдэхүүн гарч ирэх нь нийгмийн уур амьсгалын өөрчлөлтийн тусгал юм. Нийгмийн уур амьсгал нь хүмүүсийн бие, сэтгэл санааны эрүүл мэнд, нийгмийн баталгаа, улс орны оршин тогтнох, улс үндэстний хөгжил, мандлаас шууд хамааралтай байдаг. Нийгмийн сайн сайхан уур амьсгалыг бүрдүүлэх нь үндэсний сэтгэлгээг бадрааж, эерэг, өөдрөг, ажилсаг, энгийн, ёс суртахууны эрхэмсэг орчин үеийн иргэнийг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой юм. "Тэнгэрийн үнэ"-тэй бараа гэдэг үзэгдлийг засахын тулд ийм өндрөөс дээд түвшний зураг төслийг хийж, дараа нь ангилж, хэрэгжүүлэх, нарийн засаглалтай байх ёстой. Энэ жил холбогдох газрууд еэвэнг хэт их савлагаанд хатуу хяналт тавьж, "Тэнгэрийн үнэ"-ийн үзэгдлийг таслан зогсох нь худалдагчдын барааны үнээ зөв тогтооход чиглүүлж, иргэдийн хэрэглээний үзэл баримтлалыг өөрчлөхөд чиглүүлж, сайн сайхан нийгмийн хэв суртлыг бий болгоход дэмжлэг үзүүлж байна.

Зохиогч:Жан Рүй
Найруулагч:Б.ХУРЦ
Эх сурвалж:Солонго
Мэдээ үзсэн:630
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7