Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Худалдааны платформыг байгуулах нь хоёр орны худалдаа, бизнесийн хамтын ажиллагаа холбогдоход шинэ боломжийг нээж байна

Худалдааны платформыг байгуулах нь хоёр орны худалдаа, бизнесийн хамтын ажиллагаа холбогдоход шинэ боломжийг нээж байна.

        Өнгөрсөн  сарын 28-нд БНХАУ (Нинься) - Монгол Улсын хил дамнасан шууд худалдааны платформын нээлт цахим хэлбэрээр БНХАУ-ын Нинься Хотон Үндэстний Өөртөө Засах Орны Инчуань хотод болон Улаанбаатар хотод нэгэн зэрэг болж өнгөрлөө. БНХАУ-ын Нинься Хотон Үндэстний Өөртөө засах орны Намын хорооны орлогч нарийн бичгийн дарга Чен Ён нээлтийн ёслолд зориулж видео хэлбэрээр илтгэл тавьжээ.

     Хятад-Монголын импорт, экспортын худалдааны B2B цогц үйлчилгээний платформ нь Хятад, Монголын аж ахуйн нэгжүүдэд олон улсын тээвэр, гаалийн бүрдүүлэлт, агуулах, хууль эрх зүй, даатгал зэрэг олон талаар үйлчилгээ үзүүлж чадах бөгөөд үүнтэй холбогдох бизнесийн үйл ажиллагааны зардлыг маш үр дүнтэй бууруулж, цаашид бизнесийн захиалгыг өргөжүүлэн, гүйлгээний хугацааг богиносгох боломжийг нээжээ.
    Энэхүү шууд худалдааны платформ нь Хятад-Монгол-Англи хэлний сонголттой бөгөөд нийлүүлэгч-худалдан авагч талууд шууд холбогдож захиалга хийх, түүнчлэн гаалийн бүрдүүлэлт, тээвэр логистик зэргийг багтаасан худалдан авалтын цогц системийг ашиглан бараагаа хаана, аль шатанд явааг хянах боломжийг мөн бүрдүүлжээ.
    Хил гааль хаалттай, бизнес эрхлэгчид харилцан зорчих уулзах боломжгүй байгаа өнөө үед худалдааны платформыг байгуулах нь хоёр орны худалдаа, эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааны цар хүрээ, нэр төрлийг нэмэгдүүлэх, өргөжүүлэх, бизнес эрхлэгчдэд хамтын ажиллагааны боломжийг нээх, өөр хооронд нь холбогдоход  томоохон хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Зохиогч:Нийтлэл: Начин
Найруулагч:Ц.Урантунгалаг
Эх сурвалж:Солонго
Мэдээ үзсэн:594
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7