“Болд тэмээн жингийн цуваа” хэмээгдсэн Хятад-Европыг дамнасан галт тэрэг нь шуурхай, аюулгүй, тогтвортой, ногоон эдийн засаг бүхий хил дамнасан логистикийн үйлчилгээ үзүүлж, дэлийн аж үйлдвэр, нийлүүлэлтийн гинжин хэлхээний жигд урсгалыг баталгаажуулах, мөн “Бүс ба зам”-ын бүтээн байгуулалтад чухал ач холбогдол үзүүлж байна.
2011 оны 03-р сард Хятадын Чүнчин хотоос Германы Дуйсбург хот хооронд Хятад- Европыг дамнасан анхны цуваа галт тэрэг аяллаа эхлүүлсэн нь Хятад Европын бүс нутаг хоорондын нээлттэй хамтын ажиллагааны гүүрийг тавьж өгсөн юм. Одоогоор Хятад-Европын галт тэрэг Европын 24 улс орны 200 хотод нэвтэрч, ачаа барааны төрөл 50 мянга гаруйг давжээ. Ялангуяа “Ковид-19” цар тахал дэгдсэн эхний үед олон улсын агаар аяллын ачаа тээвэр хатуу сорилтод нүүрлэж байх үед Хятад-Европын галт тэрэг харин цар тахлаас сэргийлэн хамгаалах эд материалыг Хятадын олон муж хотоос хуурай замаар Европын улс орнуудад тээвэрлэн хүргэж, дэлхийн цар тахалтай тэмцэх ажилд чухал хувь нэмэр оруулсан билээ. Хятад-Европын галт тэрэг нь “Бүс ба зам”-ыг байгуулах хамтын ажиллагааны чухал зангилаа болж, “Бүс ба зам”-ыг өндөр чанартай хамтаар байгуулахад шинэ хөдөлгөх хүч нэмэрлэж байна.
2022 оны 08-р сарын 18-нд албан ёсоор нийтлэгдсэн “Хятад-Европын галт тэрэгний хөгжлийн тайлан 2021” тайланд тус маршрутаар хийсэн тээвэрлэлтийн ололт амжилт, санаачилга, хэтийн төлөвийг нэгтгэн дүгнэжээ. Тайланд дурдсанаар 2022 оны 07-р сарын эцсийн байдлаар, Хятад-Европын хооронд нийт 57 мянга гаруй галт тэрэгний цуваагаар 5.3 сая чингэлэг ачаа бараа тээвэрлэж, барааны нийт үнэ 300 орчим тэрбум ам. долларт хүрч, Хятад-Европын галт тэрэг нь олон улсын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны маш том гүүр нь болжээ.
Өдгөө зуун жилд байгаагүй өөрчлөлт, зуун жилд тохиолдоогүй цар тахал давхцаж, олон улсын аюулгүй байдал тогтворгүй, дэлхийн эдийн засгийн сэргэлтийн эрч хүч сул байгаа нөхцөл байдалд, Хятад-Европын галт тэрэг харин үргэлжлэн шинэ өртөө шинэ маршрут нэмэн ажиллуулсаар байна. "Ковид-19" цар тахал дэгдсэнээс хойш Хятад-Европын галт тэрэг 24 сар дараалан ганц сард 1000 гаруй удаа аялсан нь хөгжлийн уян хатан байдлаа харуулж, олон улсын аж үйлдвэрийн гинжин хэлхээний ханган нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэсэн билээ. “Бүс ба зам”санаачилгыг дурдсан 9 жилийн турш Хятад-Европын галт тэрэгний “найзын хүрээ” улмаас улам өргөжин тэлж, Хятад Европын хөрөнгө оруулалт, худалдаа тасралтгүй өргөжин тэлж, Хятад-Европын галт тэрэг нь нэгэнт зам дагуу орнуудтай эдийн засаг, худалдаа хийх Хятад улсын хамгийн дөт гарц болжээ.





























































