Сүүлийн жилүүдэд соёл иргэншсэн аялал жуулчлал олон жуулчдад хүлээгдэж байгаа ч байгааль орчиныг хамгаалахгүй өөрийнхөө дур сонирхлоор аялж буй жуулчид ч олон байсаар байна. 08-р сарын 13-ны өдөр ӨМӨЗО-ы Хөлөнбуйрд аялсан жуулчид Шинэ Барга баруун хошуунд багтах замын хажуугийн бэлчээр дээр машинаа тавьж бэлчээрийг эвдсэн байна. Үүнийг харсан малчид тэднийг машинаа зайлуулахыг ятгасан боловч жуулчид малчдын сануулгыг сонссонгүй. 08-р сарын 15-нд Шинэ Барга баруун хошууны Олон нийтийн аюулгүй байдлын товчооноос энэ талаар мэдээлсэн бөгөөд Ван овогт болон бусад хүмүүст хууль бус үйлдэл хийсэн шийтгэл олгожээ. Ингээд хэрэг үйлдсэн хүмүүс интернэтээр олон нийтээс уучлал гуйсан байна. "БНХАУ-ын олон нийтийн аюулгүй байдлын хамааралтын шийтгэлийн тухай хуул"-ийн дагуу Ван овогт болон бусад гурван хүнд торгууль ногдуулж, замын тээврийн хэрэгслийн жолооч Ван овогт, Жао овогт нарыг шүүмжилж сургасан байна.
Иргэдийн амьжиргааны түвшин дээшлэхийн хэрээр автомашинаар зорчиж аялах хүмүүс их болсон. Гурав, таваараа хамаатан садан, найз нөхдөө урьж, чөлөөт цагаараа аялах хүмүүс өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Харааг баясгаж, цээж онгойлгох үзэсгэлэнт сайхан уул ус, гол мөрөнтэй байгалиа хайрлаж хамгаалах хэрэгтэй. Цэцэглэн хөгжсөн, үзэсгэлэнтэй, гайхалтай байгаль орчинтойгоо эв зохистой оршин тогтнох үзэл ухамсрыг баримтлахыг санаж байх хэрэгтэй.
“Аялал жуулчлалын газар нутаг хүний нүдийг баясгахаар үзэсгэлэнтэй байдаг бол соёл иргэншилт аялал жуулчлал нь ч үзэсгэлэнт сайхан өнгө төрхийн нэг хэсэг болдог нь учиртай юм байна”.





























































