Энэ жил дэлхийн фашизмын эсрэг тэмцлийн ялалтын 77 жилийн ой тохиож байна. Дэлхий дахинд мөргөлдөөн үргэлжилсээр үндэсний бүрэн эрхт байдлын зарчим удаа дараа уландаа гишгэгдэж буй энэ эрин үед бид дэлхийн фашизмын эсрэг тэмцэж явсан түүхийг эргэцүүлэн, хагас зуун гаруй жилийн турших дэлхийн энх тайван, хөгжлийг эрхэмлэн дээдлэх нь нэн чухал ач холбогдолтой юм. 1945 оны 08-р сарын 15-нд Япон улс Потсдамын тунхаглалыг болзолгүйгээр хүлээн зөвшөөрч, болзолгүйгээр бууж өгөхөө зарлав. Энэ өдрийн ялалт нь Хятадын орчин үеийн түүхийг бүрэн өөрчилж, Зүүн Азийн бүс нутгийн түүхэн чиг хандлагыг зассан юм. Энэ өдрийн ялалт нь дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтад арилшгүй хувь нэмэр оруулсан юм.
Бүрэн бус тоо баримтаас үзвэл Японы түрэмгийлэгч армийн нядалгааны хутган дор зөвхөн Хятадад амь үрэгдэгсдийн тоо 35 сая давжээ. Японы фашист бүлэглэлийн Зүүн Азид хийсэн түрэмгийлэл нь дэлхийн хүн төрөлхтний хөгжлийн түүхэнд арилшгүй толбо болон үлдлээ. Хятадад "Алдаагаа засах нь сайны тэмдэг" гэсэн эртний үг байдаг. Улс үндэстний хөгжилд түүхтэй нүүр тулах нь зайлшгүй байх ёстой, хэрэв тухайн үндэстний түүхтэй нүүр тулан байж чадахгүй бол усгүй эх сурвалж болж, удаан үргэлжлэхгүй нь гарцаагүй. Японы баруун жигүүрийн зарим улстөрчид дайны гэмт хэрэгтнүүдэд зориулсан Жинь вант сүмд хүндэтгэл үзүүлж байгаа нь тэдний өнгөрсөн түүхийг зориудаар гуйвуулж байгаа төдийгүй түрэмгийлсэн улсын нэр төрийг ноцтойгоор уландаа гишгэсэн хэрэг юм.
8.15-ыг эргэцүүлэн бодох нь зүйтэй. Дэлхийн түүхийн хүрд урагшилж, түүхийн урсгалыг эргүүлэх аливаа оролдлогыг дэлхий нийт эсэргүүцэх нь дамжиггүй. Одоогоос 77 жилийн өмнө түрэмгийлэл, колоничлолын үймээн самуунтай эрин эцэстээ дууслаа. 77 жилийн дараа бид өнөөгийн амар амгалангийн талаар үргэлж эргэцүүлэн бодож, улс орны бүрэн эрхт байдлыг тууштай хамгаалан, тогтвортой урагшлах хэрэгтэй.





























































