Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Хятадын экологийн орчны хамгаалалт, эдийн засгийн хөгжил ”хос ялалт” байгуулав

Хятадын экологийн орчны хамгаалалт, эдийн засгийн хөгжил ”хос ялалт” байгуулав.

Экологийн сайн орчин нь тухайн улс орон, бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн чанарыг шалгах чухал шалгуур бөгөөд өндөр чанартай хөгжилд хүрэх чухал арга зам юм. Өндөр чанартай бүтээн байгуулалт бол хөгжлийн шинэ үзэл баримтлалыг бүрэн тусгасан бүтээн байгуулалт бөгөөд ногоон өнгө нь түүний дэвсгэр өнгө юм. Ши Жиньпин дарга удаа дараа онцолж байсанчлан, "Номин ногоон уул ус бол үнэлж баршгүй баялаг юм".

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Хятад улс экологийн орчныг дээд зэргээр хамгаалж, бүтээн байгуулснаар нийгэм, эдийн засгийн хөгжлийг эрчимтэй ахиулж, байгалийн баялаг, экологийн баялаг, нийгмийн баялаг, эдийн засгийн баялаг зэрэг өсөлтийг бүрэн дүүрэн биелүүлж, экологийн орчныг хамгаалах ба эдийн засгийн хөгжлийн "хос ялалт"-д хүрсэн. Статистикийн үзүүлэлтээр, 2021 онд Хятадын орон нутгийн зэрэглэлийн хот ба түүнээс дээш зэрэглэлийн хотуудын нарийн ширхэгт тоосонцрын дундаж агууламж /PM2.5/ 2015 онтой харьцуулахад 34.8 хувиар буурч, улсын гадаргын усны I-III зэрэглэлийн хэсгийн эзлэх хувь 84.9 хувь хүртэл нэмэгдсэн байна. Бохирдолд өртсөн болон бохирдсон тариалангийн талбайн аюулгүй ашиглалтын түвшин тус тус 90 хувиас давж, ДНБ-д ногдох нүүрстөрөгчийн хийн ялгаруулалт 2005 онтой харьцуулахад 48.4 хувиар буурч, 40-45 хувиар бууруулах зорилтыг давсан байна.

Экологи, байгаль орчныг хамгаалах, эдийн засгийг хөгжүүлэх нь диалектикийн хувьд нэгдмэл, харилцан бие биеэ бататгаж байдгийг практик бүрэн нотлон харуулж байна. Экологийн соёл иргэншлийг төлөвшүүлэх, ногоон, нүүрстөрөгч багатай, нөхөн хөгжлийг ахиулан дэмжих нь ард түмний өдөр тутам өсөн нэмэгдэж буй экологийн сайхан орчны хэрэгцээг хангаад зогсохгүй, өндөр чанартай, үр ашигтай, шударга, тогтвортой, аюулгүй хөгжлийг бий болгоход түлхэц болж, үйлдвэрлэлийн хөгжил, чинээлэг амьдрал, сайн сайхан экологийн орчин бүхий соёл иргэншлийн хөгжлийн замыг буй болгожээ.

/Зохиогч: Хөү Юйфэй, ӨМӨЗО-ы Намын хорооны суртал ухуулгын хэлтэс/

Найруулагч:Б.ХУРЦ
Эх сурвалж:Солонго
Мэдээ үзсэн:572
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7