Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Хянган давааг бараадсан Хянган аймаг

Хянган давааг бараадсан Хянган аймаг

   "Ирээдүйн төлөө хамтдаа, хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэхэд анхаарал хандуулъя" сэдэвт 2022 оны Хятад, Монгол хоёр улсын сэтгүүлчдийн хамтарсан цахим сурвалжилгын баг 08-р сарын 26-ны өдөр Хянган аймагт хүрлээ. Хянган аймгийг уншигч та бүхэндээ танилцуулъя.

   Хянган аймаг нь ӨМӨЗО-ы зүүн хойд нутагт Их Хянганы нуруу, Сүнхуажян мөрөн, Нэньжян мөрний сав газрын бүсэд оршдог. Зүүн хойд, дорнод хэсгээрээ Хармөрөн мужийн Чичихар хот, Гирин мужийн Байчэн хоттой хил залгалдаг юм. Өмнөд, баруун, хойд хэсгээрээ Өвөр Монголын Тунляо хот, Шилийнгол аймаг, Хөлөнбуйр хоттой хөрш зэргэлдээ ба баруун хойд талаараа Монгол Улстай хиллэдэг. Тус аймаг нь нийт 60 мянган км² газар нутагтай. Хүн амын тоо 1.65 сая, үүнээс 715 мянга буюу 43.6 хувь нь монголчууд юм.

 Хянган аймаг урт удаан түүхтэй. Эрт дээр үеэс эх орныхоо умард нутгийн морьтон ард түмний оршин амьдарч, цэцэглэн хөгжиж ирсэн газар нутаг юм. Байлдаант улсын үеэс Чинь улсын үе хүртэл Дүнхүгийн нүүдэлчин нутаг байжээ. Хань, Вэй, Жинь улсын үед Шяньбигийн нутаг байв. Юань гүрний үед Чингис хааны гуравдугаар дүүгийн өвлөсөн нутаг байсан бол Чин улсын үед Монголын Хорчин овогтнууд амьдарч байжээ. Хорчин соёл, Монгол, Юань гүрний соёлын гүн гүнзгий үндэс суурьтай, Жинь гүрний Гүнжийн бунхан, Чин улсын Түшээт вангийн ордон, Хорчин арван хошууны захиргаа, Чингисийн сүм хийд зэрэг түүх соёлын улбаа ихтэй нутаг.


 

 Хянган аймаг бол ХКН-аас үндэстний бүс нутагт Өөртөө Засах Орны бодлогыг хэрэгжүүлсэн хамгийн анхны газар юм. 1947 оны 05 дугаар сарын 01-нд Хятад улсын анхны үндэстний цөөнхийн Өөртөө Засах Газар болох ӨМӨЗО энд бүрэлдэн бий болсон юм. Хуралдаанд оролцсон 392 төлөөлөгч Коммунист Намын удирдлага дор ӨМӨЗО буюу өөртөө засах эрхийг хэрэгжүүлэхийг санал нэгтэй дэмжсэнээр Хятад даяар үндэстний бүс нутгийн өөртөө засах эрхийг хэрэгжүүлсэн тод жишээ болж үлдсэн байна. Энэ нутагт 05-р сарын 01-ний хурлын талбай, Улаанхүүгийн ажлын газар, Өвөр Монголын Намын хорооны ажлын байр зэрэг хувьсгалтай холбоотой маш олон тооны дурсгалууд бий. Хянган аймаг байгаль экологийн маш онцлог тогтоцтой. Сүнхуажян мөрөн, Нэньжян мөрний сав газар, Хорчины элсэрхэг газар, Их Хянган нурууны ойн голлох хэсэг энд оршдог юм. 

Зохиогч:Бэлтгэсэн: Д.МӨЧИР, Х.АРВИНТАЛ
Найруулагч:Д.МӨЧИР, Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:Солонго Мэдээллийн Төв
Мэдээ үзсэн:5608
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7