Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Бэлчээрт машинтай орсон жуулчид яагаад цахим сүлжээний халуун сэдэв болсон бэ?

Бэлчээрт машинтай орсон жуулчид яагаад цахим сүлжээний халуун сэдэв болсон бэ?

Саяхан ӨМӨЗО-ы Хөлөнбуйр хотыг зорьсон хэдэн жуулчин машинаараа Шинэ Барга баруун хошууны малчны бэлчээрт орж зогссон байна. Малчид тэднийг явахыг ятгасан боловч жуулчид тоогоогүй төдийгүй "Энэ чиний тал нутаг юм уу?" гэж малчныг муу үгээр доромжилж, бичлэг хийж байсан гар утсыг нь булааж авахыг завджээ. Энэ явдал дараахан нь интернэтээр тарж хүмүүсийн анхаарлын төвд орсон билээ. Хэрэг гарсны дараа бэлчээрийн дээгүүр машинаар давхисан хэд хэдэн жуулчин цахим сүлжээгээр олон нийтээс уучлал гуйгаад зогсохгүй, тэдний үйлдэл нь холбогдох хууль тогтоомжийг тодорхой хэмжээгээр зөрчсөн тул хэрэг үйлдсэн 3 иргэнд захиргааны шийтгэл ногдуулсан, мөн хоёр хүнд нь захиргааны торгууль ногдуулсан байна.

Олон улс оронд бэлчээрт машин жолоодох нь тийм ч том асуудал биш байж болох ч Өвөр Монголд яагаад ийм том асуудал болоод байгаа юм бэ? Эртний Хятадын нэрт яруу найрагч Шин Чижиний нэгэн шүлэгт "Нэг нарс, нэг хулс үнэнч нөхөр, уул шувуу хоёр сайн ахан дүүс" гэж бичсэн байдаг. Хятадын хөгжлийн олон жилийн түүхэнд байгалиа хайрлан хамгаалах нь Хятадуудын ихэд хүндэлдэг үзэл суртлын гол цөм байсаар ирсэн. Хятадын эртний сургаалд хүсэл шуналаас болж байгалийн үйл ажиллагааны хуулийг бусниулж болохгүй, хорвоогийн бүх зүйлтэй зохицон орших хэрэгтэй гэсэн байдаг. Эдгээр үзэл санаанууд нь бүр экологийн орчин харьцангуй эмзэг Өвөр Монголд илүү гүн гүнзгий суурьшсан. Өвөр Монголын бэлчээрийн өвсний ширхэг бүр нандин бөгөөд өвс тэжээл нь устах нь үхэр, хонины тэжээлийн нөөцөд сөргөөр нөлөөлж, улмаар тухайн жил малчдын эдийн засгийн орлогод нөлөөлж болзошгүй. Бэлчээрийг хамгаалах нь нэг айлын эрх ашиг төдийгүй орон нутаг, ойр орчмын аймгуудын экологийн орчинтой холбоотой.

ӨМӨЗО-ы гол бэлчээрийн талбай 86 сая 667 мянган га, үүнээс 68 сая 180 мянган га талбай нь Хятадын нийт бэлчээрийн 27 хувийг эзэлдэг үр ашигтай байгалийн бэлчээр нутаг бөгөөд хамгийн том байгалийн бэлчээр юм. Энэ нь малчдад хоол хүнс, хувцас хунарыг тогтвортой хангадаг бөгөөд Хятадын умард бүсийн байгаль орчныг хамгаалахад хувь нэмэр оруулж байна. Бэлчээрийн баялгийг хамгаалах зорилгоор ӨМӨЗО "ӨМӨЗО-ы бэлчээрийг хамгаалах үндсэн дүрэм", Хятадын Засгийн газар "БНХАУ-ын бэлчээрийн тухай хууль"-ийг нийтэлж, Ши Жиньпин дарга “Экологийн орчноо нүдээ хамгаалж байгаа мэт хамгаалж, амь насаа хайрладаг шиг экологийн орчинг хамгаалж бай” гэдгийг удаа дараа онцолжээ. Байгаль орчныг хамгаалах ухамсар, ард түмний сэтгэл зүрхэнд шингэжээ. Олон хүчин зүйлийн нийлбэр нөлөөгөөр бэлчээрийг сүйтгэх аливаа үйлдэл нь Хятадын ард түмний зэмлэлийг хүлээх нь дамжиггүй.

Зохиогч: Жян Хун
Найруулагч:Saraa
Эх сурвалж:www.solongonews.m
Мэдээ үзсэн:1036
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7