
Хятад Монгол хоёр орны хэвлэл мэдээллийн хамтарсан цахим сурвалжилгын баг Хүбэй мужийн Чыби хотын шахмал цайны үйлдвэртэй холбогдлоо.
Сүүлийн жилүүдэд Хүбэй мужийн Чыби хот шахмал цайны аж ахуйг түлхүү хөгжүүлэх болов. Ингэснээр тариачид цай тарьж, боловсруулан орлогоо нэмэгдүүлэх буюу цайгаар дамжуулан иргэдийг хангалуун амьдралд хөтлөх болов.
Чыби хотын Шиньдянь суурингийн Пү Шөүшань тосгоны Хэетангийн гэр бүл цайны ургацын үеэр ойролцоох цайны хүрээлэнд цай түүх, боловсруулах ажилд оролцон зохих орлого олдог байна.

Тэрээр "Цай түүхэд нэг жин нь 25 юань, боловсруулахад нэг цаг нь 30 юань байдаг. Өдөрт 300 юань, жилдээ бараг 50-60 мянган юанийн орлого олох боломжтой байдаг" гэв.
Шиньдянь суурин бол Чыбигийн шахмал цайны түүхий эд үйлдвэрлэх голлох газрын нэг болно. Сүүлийн жилүүдэд Шиньдянь суурин “Компани+бааз+тариачин өрөх” хөгжлийн загварыг хэрэгжүүлэх хүрээндээ эко органик цайны хүрээлэнг байгуулах ажлыг эрчимжүүлж, цайны аж ахуйгаар тосгоны иргэдийг хөрөнгөжүүлэхэд анхаарсаар иржээ.

Чыби хотын Шиньдянь суурингийн дарга, Намын хорооны дарга Шюй Юйлүн хэлэхдээ "Суурингийн хэмжээнд 16 мянган мү цайны талбайтай, 6 цайны аж ахуйн нэгжтэй, жилийн үйлдвэрлэлийн өртөг 80 сая юаньд хүрдэг. Одоогоор суурингийн хэмжээнд цай түүж, боловсруулж байгаа хүний тоо 300 гаруйд хүрч, хүн бүрийн жилийн дундаж орлого 50 мянган юаньд хүрсэн" гэв.
Чыбигийн эртний суурин Ян Лөүдүн нь Хятадын шахмал цайны нутаг ба шахмал цай нь Европ Ази тивд борлогдож байсан түүхтэй. Чыби хот нь эртний суурин Ян Лөүдүнг засан сэлбэж хамгаалах ажлыг эрчимжүүлж, Ян Лөүдүнг дэлхийн цайны нэгдүгээр зэрэглэлийн эртний суурин болгосон байна. Тухайн газрын захиргаа хөнгөлөлттэй бодлого явуулж, нутагтаа ирэх хүсэлтэй олон хүнийг буцаан ирүүлж бизнес эрхлэхэд нь тус дэм болж байна.

1990 оны залуу Хуан Кай, Жэжян мужид модон сийлбэр хийж байгаад Ян Лөүдүний хөгжиж байгааг хараад нутагтаа буцаж, эртний гудамжинд цайны дэлгүүр ажиллуулжээ. Тэрээр "Дэлгүүрт хүн багатай цагт гар урлалаа хийж, жуулчны улирал болоход худалдан авагчдыг хүлээн авч, орон нутгийн онцлог бүтээгдэхүүн болох Чыбигийн шахмал цайгаа танилцуулан борлуулдаг. Сүүлийн жилүүдэд жуулчдын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, борлуулалт ч сайжирч жилд 200-300 мянган юанийн орлого олдог" хэмээн ярилаа. Ян Лөүдүний Мин, Чин улсын үеийн эртний гудамжинд төлөвлөлт хийсний үр дүнд Чыбигийн шахмал цайнаас бусад Шяньнин болон Чыбигийн бэлэг дурсгал, хулсан эдлэл, гар урлалын бүтээгдэхүүн, уламжлалт хоол хүнс зэрэг олон төрлийн бараатай 100-аад дэлгүүртэй болжээ. 2022 оны 11-р сард Ян Лөүдүнд ирсэн жуулчин давхардсан тоогоор 1 саяыг давжээ.

Чыбигийн соёл аялал жуулчлалын хөрөнгө оруулалтын ХХК-ийн менежер Хуан Шяожэнь хэлэхдээ “Жүө Эр групп гудамжийг засан сэлбэж хамгаалсны ачаар одоогийн байдлаар 100-аад дэлгүүр ажиллах болсон. Нийт 300 гаруй бизнес эрхлэгчийг урьж ажиллуулсан. Одоо ажил эрхэлж байгаа иргэдийн тоо 1000 гаруй болсон" хэмээн танилцуулав.
Сүүлийн жилүүдэд Чыби хот үйлдвэрлэл хөгжих боломжийг бүрдүүлснээр 10 тэрбум юанийн үйлдвэрлэлийг цогцлоож, мянган оны брэндтэй болж, түмэн газрын цайны замын гэрэл гялбааг цацруулах болжээ. Ийнхүү цайны аж ахуйн хөгжлийг тасралтгүй нэмэгдүүлснээр 35 мянган ажил эрхлэгчийг дайчилж, 5000 гаруй өрхийн орлогыг нэмэгдүүлэн, нэг шахмал цайгаар тухайн газрын иргэдийг баяжуулжээ.





























































