Рашааны Шяолү аялал жуулчлалын ХХК нь цаа бугын парктай. Тус парк нь ӨМӨЗО-ы Хянган аймгийн Рашаан хотын Байлан суурины Лүсүнь тосгоны өмнөд хэсэгт 17 га талбайг эзэлдэг. Уг компани нь бугын цэцэрлэгт хүрээлэн, ногоон хөгжлийг бизнесийн чиглэлээ болгосон бөгөөд бугатай холбоотой бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах зэрэг аялал жуулчлалын бүтээгдэхүүн гаргахаар зорьж байна. Бугын цэцэрлэгт хүрээлэн нь одоогоор 68 цаа бугатай бөгөөд жилд 30 гаруй мянган жуулчин хүлээн авдаг.

2009 онд цаа бугын бизнесийн орлого тааруу байсан тул Лүсүнь тосгоны бүх оршин суугч цаа бугаа заржээ. Тухайн үед тосгоны Нэгдүгээр нарийн бичгийн дарга асан Жэн Шяолинь бүх бугыг худалдан авч энэ цэцэрлэгт хүрээлэнг байгуулжээ. 2017 онд цэцэрлэгт хүрээлэн нийт 10 мянга гаруй хүн, 500 гаруй аяллын багийг хүлээн авчээ.

2018 онд Хүнань мужийн телевизийнхэн энд кино зураг авалт хийж, талбай сонгохоос эхлээд зураг авалт дуустал 4 сарыг зарцуулж, нийт 13 анги бүтээсэн. Нэвтрүүлэг цацагдсанаар бугын цэцэрлэгт хүрээлэнгийн цаа буга улсын хэмжээнд үзэгчдийн анхаарлыг татсанаас гадна бугын цэцэрлэгт хүрээлэнг Рашааны шинэ тодотгол болгосон юм. Ийнхүү 2019 онд нийт 60 мянга гаруй жуулчин хүлээн авсан бол 2020-2021 онд цар тахлын нөлөөгөөр 50 мянга гаруй жуулчин хүлээн авчээ.
































































