Рашаан хотын Үндэсний ойн цэцэрлэгийн Саньтаньшягийн тасалбар шалгагч Жян Хүйшинь бол Рашаан хотын уугуул бөгөөд гурав дахь үеийн ой хамгаалагч юм.
Түүний 80 гарч байгаа өвөө Жян Дэлүн гуай 1963 онд “Сандур” ойн фермерээс ажлын гараагаа эхлүүлж, 1998 онд тэтгэвэртээ гарсан нэгдүгээр үеийн ойн ажилчин юм.

Түүний аав Жян Хүй хар багаасаа аавыгаа даган ойд өссөн бөгөөд 1987 онд “Сандур” ойн фермерээс мөн ажлын гараагаа эхлүүлж, гар хөрөөчөөр ажиллах болжээ. Жян Хүйшиний ой санамжид эцэг нь өдөр бүр үүр гэгээрэхээс өмнө гар хөрөөгөө үүрээд ажилдаа гарч, өдөржин мод хөрөөдсөөр туйлдаа хүртэл ядардаг байв.
Ээж нь Вэнь Шюпин мөн тус ойн фермерээс ажлын гараагаа эхлүүлсэн нэгэн. Арын албанд ажиллаж аавтай нь ойн фермерт танилцаж гэрлэжээ.
Тухайн жилүүдэд тус фермерийн ажилчдын ажил туйлын хэцүү, аав ээж нь өвөөгийнх нь хамт эртлэн босож ажилдаа яваад их оройтдог байсан болохоор Жян Хүйшинийг эмээ нь хардаг байв. Иймд тэрээр энэ ойгоос хэзээ ч гарч чадахгүй нь гэж боддог байжээ.

Эдүгээ Рашааны экологийн хамгаалалт тасралтгүй тэлэхийг дагаад эцэг Жян Хүй нь модчин байснаасаа ой хамгаалагч болж, мод, чацаргана тарих зэргээр ойг ногооруулах ажил хийдэг болов.
Жян Хүйшинь ч тэдний адил нутаг уснаасаа ажлын гараагаа эхлүүлж, аялал жуулчлал эрхэлж, хамгийн сайн үйлчилгээг жуулчдад үзүүлж байна. Тэдний амьдрал ч өдөр ирэх тусам сайжирч, түрийвч нь ч түнтийжээ.





























































