Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Улаан нарсны мөөгөөр иргэдийн орлогыг нэмэгдүүлж байна

Улаан нарсны мөөг тарин иргэдийн орлогыг нэмэгдүүлж байна.

   Улаан нарсны мөөг нь нэг зүйлийн хүнсний үнэтэй мөөг бөгөөд олон улсын мөөгний зах зээлд шилдэг арван мөөгний нэг болдог. Амт нь сайхан, хүний биеийн цусан дахь өөх тос, сахрын хэмжээг бууруулах, тайвшруулах зэрэг олон чадавхтай. Хүнсэнд хэрэглэхээс гадна эмийн материал болно. Энэ төрлийн мөөг нь халуун цаг агаарт ургадаггүй, агаарын температур 30 градус давахад ургалт нь зогсдог. Байлан багийн цаг агаар зуны удиралдаа 30 градусыг давах өдөр тун цөөн байдгаас мөөг ургахад тухтай орчин нөхцөлийг бүрдүүлжээ.

   Рашаан хотын Байлангийн “Хаошэнь” ойн бүтээгдэхүүний ХХК-ийн ажилтан “2021 онд Байлан нутгийн цаг агаар, хөрс, агаарын температур, усны чанар зэргийн нөхцөл байдалд судалгаа хийж, нийцсэн нөхцөл байдалд компани нь өнгөрсөн оны 06-р сарын дундуур 760 мянган юанийн хөрөнгө оруулалт хийж, 11 хүлэмж туршин ажиллуулсан. Үр дүн сайн байснаар энэ жил нэмээд 41 хүлэмж болголоо. Өнгөрсөн оны 08-р сард нэг хүлэмжээс 1000 кг мөөг хурааснаас гуравны нэг хувийг Бээжин рүү, гуравны нэг хувийг нь Фүжянь мужийн Фүтянь хот руу борлуулж, бусад гуравны нэг хувийг нь бүтээгдэхүүн болгосон. Энэ жил тус компани нь Байлан багийн 50 гаруй иргэдийг мөөг түүх ажилд оролцуулж хүн бүрт өдөрт 150 юанийн цалин өгсөн. Хойшид мөөг тарих хүлэмжээ нэмэгдүүлж, нэг ажилтанд нэг хүлэмж хариуцуулан, гурван сарын хугацаанд хүн бүрт 15 мянган юанийн цалин өгч байхаар төлөвлөж байна. Мөн олон хүнийг хамруулж ажлын байраар хангахад нь тусална. Мөөгөө олон төрлийн бүтээгдэхүүн болгон боловсруулах талд сайн ажиллаж, мөөг тарих талбайгаа нэмэгдүүлэн Хянган аймгийн хамгийн том мөөг тарих бааз болгохоор зорилт тавин ажиллаж байна” гэв.

   Хянган аймгийн Байлан ойн газрын дарга Лю Хүйшин хэлэхдээ “Экологи, ард түмний амьжиргааг сайжруулах үүднээс Рашаан хотын Байлангийн “Хаошэнь” ойн бүтээгдэхүүний ХХК-ийг байгуулж, мод тарьж арилжаалах уламжлалт бизнесийн арга барилаа өөрчлөн, экологийг хамгаалах, мод тарих арга авч, аялал жуулчлал, ойн бизнесийг хөгжүүлснээр байгаль орчинд түшиглэн орлого олж олон хүнийг ажлын байраар хангах асуудлыг шийдсэн. Байгалийг онгон төрхөөр нь байлгах нь алт мөнгөнөөс ч үнэтэй” гэлээ. 

Зохиогч:Бэлтгэсэн: Д.МӨЧИР, Х.АРВИНТАЛ
Найруулагч:Д.МӨЧИР, Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:Солонго Мэдээллийн Төв
Мэдээ үзсэн:6040
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7