...
Сарны зурхайн ёсны жилийн 24 улирлын 13 дахь улирал болох “Намрын урь” нь энэ жил 08 дугаар сарын 07-ны өдөр тохиолоо. Намрын урь нь зун дуусаж, намар эхэлж буйг илэрхийлдэг. Хятадын зарим бүс нутагт энэ үеэр тарвас идэхийг “намрыг мэрэх” хэмээн өвөрмөцөөр нэрлэдэг байна. Бас нэгэн уламжлалт зан үйл байдаг нь хүмүүс халуун зунаар турж, намар орохоор “жин нэмэх” явдал болно. Тиймээс би хятад охин болон гадаад хөвгүүн гартаа тарвас барьж, тахианы мах, шарсан загас, цагаан будаа идэхээр бэлдэж байгаа зураг зурсан. Тэдний ард таримлын бүтээгдэхүүн дэлгэн суух тариаланчид, зураг мэт намрын үзэмж нийлээд үр тарианы элбэг уналтыг бэлгэдэж байна.






























































