Сарны зурхайн ёсны жилийн 24 улирлын 15 дахь улирал болох “Цагаан шүүдэр” буух улирал нь энэ жил 09 дүгээр сарын 07-ны өдөр тохиолоо. Энэ нь сэрүүн намар эхэлж буйн бодит илэрхийлэл болдог. Энэ тухай Дү Фүгийн шүлэг дэх хоёр мөр маш алдартай байдгийг би мэднэ. “Шүүдэр өнөө шөнөөс эхлэн цайна, саран нутгийн минь тэнгэрийг гэрэлтүүлнэ” гэсэн байдаг.
Тус хоёр мөрт энэ жилийн цагаан шүүдэр буух улиралд маш тохирох юм шиг санагдлаа. Учир нь Цагаан шүүдэр буух улирал эхэлсний 3 хоногийн дараа “Намрын дунд сар”-ын баяр тохиосон. Цагаан шүүдэр буух улирлаар Хятадууд “Цагаан шүүдрийн цай” уух заншилтай. Энэ үеэр түүсэн цайны навч хаврынх шиг зөөлөн биш, мөн зуных шиг гашуун биш, харин үнэр амт нь яг тэнцсэн байдаг гэж тэд үздэг байна. Тиймээс би Хятад охин өвсний толгойд бөнжгөнөсөн шүүдрийн туслыг цуглуулж, гадаад хөвгүүн цайны навч түүж байгаагаар зурсан. Ийм сайхан өдөр би ч гэсэн нэг аяга цагаан шүүдрийн цай ууж, нутгаа санагалзан, удахгүй тэргэлтэх сарыг угтах нь зөв биз ээ.






























































