Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Айл хүний амь нэг, сахаалт айлын санаа нэг

Айл хүний амь нэг, сахаалт айлын санаа нэг

   Хятад, Монгол хоёр улс нь уул усаараа залгалдсан найрсаг хөрш. Айл хүний амь нэг, саахалт айлын санаа нэг гэдгээр саднаас үнэтэй сайн хөрш, сайн түнш юм.

   2014 оны наймдугаар сард БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсад төрийн айлчлал хийж, Хятад, Монголын харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд ахиулах тухай хамтарсан тунхаг гаргасан. 2022 оны есдүгээр сарын 10-наас 12-ны өдрүүдэд БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшү Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ. Хятад, Монгол хоёр орон олон салбарын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тасралтгүй шинэ шатанд гарч, гүнзгий хөгжсөөр байна. Хятад, Монгол хоёр орны дээд зиндааны солилцоо ойр ойрхон болж, улс төрийн харилцан итгэлцэл тасралтгүй гүнзгийрч байна. Сүүлийн жилүүдэд хоёр орны удирдагчид стратегийн харилцаа холбоогоо бэхжүүлж, улс төрийн харилцан итгэлцлийг гүнзгийрүүлэхийн тулд тогтмол уулзаж байна. 2018 оны есдүгээр сард Ши Жиньпин дарга ОХУ-ын Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцох үеэрээ Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзсан. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны дөрөвдүгээр сар болон 2020 оны хоёрдугаар сард БНХАУ-д тус тус төрийн айлчлал хийж, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ерөнхий сайд Ли Кэчян нартай хэлэлцээ хийсэн. 2021 оны долоодугаар сард Ши Жиньпин дарга Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй утсаар ярьжээ.

Хятад улсад цар тахал газар авч байсан хүнд үед Монгол Улс 30 мянган хонь бэлэглэж, цар тахалтай тэмцэж байсан Хятадын ард түмэнд хайр халамжаа өргөж Хятадын ард түмнийг баярлуулсан байдаг. Хятад улс ч Монгол Улсад цар тахал хамгийн хүчтэй газар авч байх үед Монголын ард түмэнд вакциныг цаг тухайд нь хандивлаж байсан. Хятад, Монгол хоёр орон хамтын ажиллагааны хүрээгээ тасралтгүй өргөжүүлж, эдийн засаг худалдааны солилцоо улам нягт болж байна. Хятад, Хятадын зах зээл, хөрөнгө, технологи, Монголын баялаг ихтэй давуу тал нь бие биеэ маш ихээр нөхөж, хоёр тал хамтран ажиллах олон боломж бий. Худалдаа, хөрөнгө оруулалт, санхүү, ашигт малтмал, эрчим хүч, дэд бүтэц, дижитал эдийн засаг, ногоон хөгжил зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр байна.

Хятад, Монгол хоёр орон олон улсын үйл хэрэгт ч нягт харилцаж, хамтын ашиг сонирхлоо хамгаалж байна. 2022 оны 09-р сарын 15-ны өдөр Ши Жиньпин дарга Самаркандад Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзав. Хятадын тал Монголын талтай засаглал, удирдлагын туршлагаа солилцож, "Бүс ба зам" санаачилга болон "Талын зам" санаачилгын уялдаа холбоог бэхжүүлж, Хятад, Монгол, Оросын эдийн засгийн бүтээн байгуулалтыг ахиулж, дэлхийн хөгжлийн санаачилга, дэлхийн аюулгүй байдлын санаачилгыг хэрэгжүүлж, Монгол Улсыг илүү хурдан хөгжихөд нь дэмжин, “Тэрбум мод тарих" төлөвлөгөөг дэмжиж байгаа бөгөөд Монголын талтай цөлжилттэй тэмцэх төслүүдэд идэвхтэй хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Монголын тал дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалахад Хятад улсын оруулсан чухал хувь нэмрийг өндрөөр үнэлж, "Бүс ба зам" санаачилга, дэлхийн хөгжлийн санаачилга, Хятадын талаас дэвшүүлсэн дэлхийн аюулгүй байдлын санаачилгыг хамтран бүтээн байгуулахыг дэмжиж, олон салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ гэжээ.

Хятад, Монгол хоёр орны сайн хөршийн найрсаг харилцааг хөгжүүлэх нь хоёр орны язгуур болон урт хугацааны ашиг сонирхолд бүрэн нийцэж байна. Цаашид Хятад, Монголын харилцаа илүү эрчтэй хөгжиж, олон салбарын хамтын хөгжлийг дагуулна гэдэгт итгэлтэй байна.

Зохиогч: С.Саранчимэг
Найруулагч:Saraa
Эх сурвалж:www.solongonews.mn
Мэдээ үзсэн:1103
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7