Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Хятадын Гирин мужийн эрдэнэ шишийн талбайд яагаад ”тансаг зэрэглэлийн нийтийн жорлон” гарч ирэв?

Хятадын Гирин мужийн эрдэнэ шишийн талбайд яагаад ”тансаг зэрэглэлийн нийтийн жорлон” гарч ирэв?

Саяхан Хятадын Гирин мужийн нэгэн иргэн Чанчүнь хотын Линькүнгийн эдийн засгийн бүсэд байдаг эрдэнэ шишийн талбайд "тансаг зэрэглэлийн нийтийн жорлон" байдаг тухай бичлэгээ цацжээ. Энэхүү тансаг ариун цэврийн өрөө нь гадаадын хүмүүсийн анхаарлыг татлаа. Эрдэнэ шишийн талбайд яагаад иймэрхүү нийтийн бие засах газар байгуулсан бэ? Энэ нийтийн бие засах газрыг энд барих шаардлагатай юу?

Үнэн худлыг нь шалгахгүй бол үг хэлэх эрхгүй гэж Хятадын үгэнд байдаг. Хэвлэлийнх нь уг газарт очиход тансаг зэрэглэлийн нийтийн бие засах газар гэгч нь үнэндээ хог хаягдлыг түр хадгалах газар байжээ. Нийтийн бие засах газар нь энэхүү хог хаягдлыг түр хадгалах газрын зөвхөн нэгэн хэсэг байжээ. Шуудхан хэлэхэд энэ бол хог тээвэрлэх цэг бөгөөд ханан дээрх нүд булаам "Нийтийн жорлон" гэдэг үсэг нь тариалангийн талбайд ажиллаж, зугаалж байгаа ойр орчмын хүмүүсийн бие засахад нь дөхөм үзүүлэхийн төлөө юм байжээ.

Нэг зүйлийг олон төрлийн хэрэглээнд ашиглаж болох нь Хятадын төрийн байгууллагуудын нэг онцлог байсаар ирсэн. Энэ удаад цахим ертөнцөд алдаршсан энэхүү нийтийн бие засах газар нь дээрх шинж чанаруудыг маш сайн тусгаж өгчээ. Энэхүү хог тээвэрлэх цэг, нийтийн бие засах газрын үйл ажиллагаанаас гадна ариун цэврийн ажилтны амрах газар болжээ.

Сүүлийн жилүүдэд "Бүх зүйл ард түмний төлөө" гэсэн засаглалын үзэл баримтлалын дагуу Хятад даяар "жорлонгийн хувьсгал" өрнүүлж, Хятадын хойд хилийн Өвөр Монголын Хөххотод хүртэл олон тооны нийтийн ариун цэврийн газар хаа сайгүй бий болжээ. Үзэхэд сайхан, эдэлгээ сайтай, ашиглахад үнэ төлбөргүй энэхүү нийтийн бие засах газарт дэлгүүр, цэнэглэгч үйлчилгээний газар гээд төрөл бүрийн үйлчилгээтэй байдаг. Энэ нь хүмүүсийн өдөр тутмын амьдралд ихээхэн ашиг тусаа өгч байна гэж хэлж болно. Ард түмэндээ чин сэтгэлээсээ үйлчилж, алс хэтийн төлөвтэй ажиллаж, ирээдүйн хөгжил өөрчлөлтийг бүрэн тооцох зэрэг нь эдүгээ Хятадын бүх шатны засгийн газрын захиргааны арга хэмжээнүүдэд гүн гүнзгий суурилж байна. Хятадын ард түмэн засгийн газартаа их итгэлтэй байгаагийн нэг шалтгаан нь энэ юм.

Зохиогч:Жян Хун
Найруулагч:Saraa
Эх сурвалж:www.solongonews.mn
Мэдээ үзсэн:1093
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7