Хятадын Худалдааны Яамны саяхан нийтэлсэн хамгийн шинэ статистик мэдээгээр энэ оны эхний хагас жилд Хятадын ашигласан гадаад хөрөнгийн хэмжээ 723 тэрбум 310 сая юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 17.4 хувиар нэмэгдэж, үүнд өндөр шинэ технологийн салбарын гадаад хөрөнгийг ашигласан хэмжээ 33.6 хувийг эзэлж байна. энэ оны эхний хагас жилд олон улсын нөхцөл байдал будлиантай, Хятадын олон нутагт цар тахал дахин дэгдсэн хэдий ч Хятадын ашигласан гадаад хөрөнгө үргэлжлэн хоёр оронтой тоогоор нэмэгдсэн нь Хятадын эдийн засгийн уян хатан чанар чанга, хөгжлийн эрч хүч их, үргэлжлэн хөгжих хандлагаа хадгалсаар байгааг харуулж байна.
Энэ оны 03-р сараас хойш Хятадын олон нутагт цар тахал дахин дэгдсэнээр Хятадад үйл ажиллагаа явуулж байгаа нэг бүлэг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэл хатуу сорилттой нүүрлэсэн юм. Энэхүү байдалд чиглүүлж, Хятадын төр засгаас гадаад худалдаа болон гадаад хөрөнгийг тогтворжуулах цуврал бодлого боловсруулан гаргаж, бизнес эрхлэх орчныг үргэлжлэн сайжруулан, аж ахуйн нэгжүүдийн нүүрлэж байгаа хүндрэлтэй асуудлыг шийдэн өгч, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн Хятад дах үйл ажиллагаа эмх цэгцтэй явагдахыг баталж, Хятад дах гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээг тогтвортой нэмэгдүүлжээ.
Энэ онд болсон 2022 оны Хятадын олон улсын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний 2 дахь үзэсгэлэн яармагийн олон улсын үзэсгэлэнгийн хэсгийн эзлэх талбай бүх яармагийн талбайн 80 хувийг эзэлж, дэлхийн 61 улс орон бүс нутгийн 1600 гаруй брэнд бараа бүтээгдэхүүнээ дэлгэн харуулж, яармагт оролцсон гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд Хятадын зах зээлийн хөгжлийн далд хүч, нөөц боломжид итгэлтэй байгаагаа бөгөөд Хятадад хөрөнгө оруулах нь ирээдүйдээ хөрөнгө оруулж байгаа явдал хэмээн үзэцгээж байна.
Сүүлийн жилүүдэд Хятад улс нь бүх дэлхийн шууд хөрөнгө оруулалтын чухал зорилтод газар болсоор байна. Үүнээс бид Хятадын зах зээлийн татах хүчнийг хангалттай олж харж болох юм. Тэгвэл гадаадын хөрөнгө Хятадын зах зээл рүү урсан орсоор байгаагийн хамгийн том татах хүчин нь Хятад улсад үйлдвэрлэлийн бүх гинжин хэлхээний давуу тал, шинжлэх ухаан технологийн шинэчлэлийн бодит хүчин, дөхөм дөт ложистик үйлчилгээ болон хөдөлмөр хүчний баялаг эх үүсвэр зэрэг болно. Эдгээр нь гадаадын аж ахуйн нэгжүүдийн бизнес эрхлэлтийн өөрийн өртгийг бууруулж, эдийн засгийн хөгжилд шинэчлэлийн хөдөлгөгч хүчин сэлбэж байна.
Хойшид Хятад улс гадаадад нээлттэй байлгахаа улам илүү өргөжүүлж, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн Хятадад үргэлжлэн хөрөнгө оруулан үйл ажиллагаа явуулахыг бодлогоор дэмжиж, тэдэнд илүү чанарлаг үйлчилгээ хангаж, зах зээлийн, хуульчлагдсан, олон улсын бизнес эрхлэлтийн орчныг бүрдүүлж өгөх болно.





























































