Хятад улысн дарга Ши Жинпин :шинэ эрчим хүчний эх үүсвэрт авто машин бол Хятад улс авто машины том гүрнээс авто машины хүчирхэг гүрэн уруу замнах заавал зам хэмээн онцолсон байдаг. Сүүлийн жилүүдэд Хятад улсын шинэ эрчим хүчний эх үүсвэрт авто машины салбар хурдтай хөгжиж, дэлхийн шинэ эрчим хүчний эх үүсвэрт авто машины салбарын хөгжилд чухал хувь нэмэр оруулж байна. шинэ эрчим хүчний эх үүсвэрт авто машин нь дэлхийн авто машины аж үйлдвэрийг шинэчлэх, ногоон хөгжлийн гол хандлага болж байгаа бөгөөд Хятад улсын авто машины аж үйлдвэрийн чансаатай хөгжлийн стратегийн сонголт болж байна.
Хятадын Төрийн зөвлөл “2021 оноос 2035 оныг хүртэлх шинэ эрчим хүчний эх үүсвэрт авто машин үйлдвэрлэлийн хөгжүүлэлтийн төлөвлөгөө”-нд, 2025 он гэхэд Хятад улсын эрчим хүчний эх үүсвэрт авто машины зах зээлийн өрсөлдөөн улам илүү нэмэгдэж, шинэ эрчим хүчний эх үүсвэрт авто машины борлуулалт шинэ авто машины борлуулалтын 20 орчим хувийг эзлэн, батерей болон цахилгаан хөдөлгүүр, тээврийн хэрэгслийн үйлдлийн систем зэрэг гол технологид томоохон нээлтүүд хийж, аюулгүй байдлын түвшин нэмэгдэнэ хэмээн дурдсан байдаг. Шинэ эрчим хүчний эх үүсвэрт авто машины салбарын хөгжил нь Хятадын эдийн засгийн өсөлтөд хүчтэй хөдөлгөгч хүчин сэлбэхээр зогсохгүй ногоон хөгжлийг ахиулах хүчтэй дэмжлэг болж байна. Хятадын шинэ эрчим хүчний эх үүсвэрт авто машины салбар нь 2009 онд үндэсний стратегийн чанартай шинээр хөгжсөн салбар хэмээн тогтоогдсоноос хойш багаас том уруу, буурайгаас хүчирхэг уруу хурдтай хөгжжээ. Хятадын шинэ эрчим хүчний эх үүсвэрт авто машины тоо 2012 онд 20 мянган ширхэг байснаас одоо нэмэгдээд 12.27 сая ширхэгт хүрч, үйлдвэрлэл борлуулалт нь 7 жил дараалан дэлхийд тэргүүлжээ. Энэ оны эхний 5 сард цар тахлын улмаас Хятадын авто машины үйлдвэрлэлийн гинжин хэлхээ болон ханган нийлүүлэлтийн гинжин хэлхээ нь нэг үе хүндрэлтэй нүүрлэсэн хэдий ч өндөр өсөлтөө хадгалж, үйлдвэрлэл борлуулалтын хэмжээ нь 2 сая ширхэгийг давж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.1 дахинаар нэмэгдэж, бүтэн жилийн үйлдвэрлэл борлуулалт 5 сая ширхэгийг давах төлөвтэй байна.
Шинэ эрчим хүчний эх үүсвэрт авто машиныг түгээн дэлгэрүүлэхэд цахилгаан цэнэглэх төхөөрөмж бол түүний дутагдаж болшгүй чухал төхөөрөмж, тус салбар цаашид үргэлжлэн хурдтай хөгжиж чадах эсэхийн зангилаа болно. Одоогоор Хятадын хот хооронд муж хооронд шинэ эрчим хүчний эх үүсвэрт авто машинаар аялахад цахилгаан цэцэглэх төхөөрөмж болон зогсоол нь хүрэлцээ муутай байгаа нь тус салбарын хөгжилд багагүй саад бэрхшээл учруулж байна. Энэхүү байдалд чиглүүлж, энэ оны 1-р сард Хятадын хөгжил өөрчлөлтийн зөвлөл зэрэг яам байгууллага “цэвэр цахилгаанаар ажилладаг авто машины цахилгаан цэнэглэх төхөөрөмжийн үйлчилгээг батлах чадавхыг нэмэгдүүлэх тухай санал” -ыг боловсруулан гаргаж, өнгөрөгч 8-р сард Хятадын Зам харилцаа тээврийн яам зэрэг яам байгууллага “авто зам дагуух цахилгаан цэнэглэх төхөөрөмжийн бүтээн байгуулалтыг түргэтгэх төсөл”-ийг боловсруулан гаргасан юм. Эдгээр төслүүд нь шинэ эрчим хүчний эх үүсвэрт авто машины цахилгаан цэнэглэх шаардлагыг улам илүү баталж, шинэ эрчим хүчний эх үүсвэрт авто машиныг түгээн дэлгэрүүлэхэд нүүрлэж байгаа “ эцсийн 1 км-ын зайг” нэвтрүүлэх юм.
Цаашид Хятад улс нь шинэ эрчим хүчний эх үүсвэрт авто машиныг борлуулалтын гол урсгал болгож, олон нийтийн тээврийн хэрэгслийг цахилгаан эх үүсвэртэй болгох, цахилгаан цэнэглэх, батерейг солих зогсоолуудын үйл ажиллагааг хялбаршуулж, үр ашгийг нэмэгдүүлэхэд анхаарах юм. Мөн Хятадын төр засгаас шинэ эрчим хүчний эх үүсвэрт авто машинд үзүүлэх татварын хөнгөлөлттэй бодлогыг үргэлжлэн хэрэгжүүлж бодлогоор дэмжих юм.





























































