Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Дөрвөн долоо хоногт 8 килограмм турна?

Дөрвөн долоо хоногт 8 килограмм турна?

--Хортой турах эм борлуулсан хэрэг

Дөрвөн долоо хоногт 8 килограмм турна?

--Хортой турах эм борлуулсан хэрэг

Турах бүтээгдэхүүн нь жин хасахад зориулагдсан хүнсний нэмэлтүүд юм. Турах эм биологийн идэвхт нэмэлтүүдийн хувьд тэдгээрийг хэрэглэж байгаа хүний эрүүл мэндэд аюул учруулахгүй байх ёстой.

Хятадын 10 гаруй муж, ӨЗО-ыг хамарсан жин хасах бүтээгдэхүүнээр хуурч мэхэлсэн, мөн олон тоогоор борлуулсан гэмт хэргийг цагдаагийнхан 9 дүгээр сарын эхэнд илрүүлсэн байна. Тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэсэн нэгэн иргэний биед зүрх дэлсэх, нойр үгүйдэх гэх мэт гаж нөлөө гарснаар цагдаагийн байгууллагад хандсан байжээ.

2021 оноос хойш Монгол Улсаас импортолсон гэх “ L-Carnitine360 ” нэртэй тураах эм нь Өвөр Монгол, Ляо нин, Бээжин зэрэг газарт хурдтай зарагдаж эхэлжээ. Гадаад хэлэн дээр бичигдсэн боодол баглаа нь жин хасахыг хүсэж байгаа олон хүний анхааралд орсон төдийгүй “4 долоо хоногт 8 килограмм турах” гэх мэтийн сурталчилгаа нь үйлчлүүлэгчийг өдөөн хатгахад хүргэсэн юм. Улмаар зах зээлийн эрэлт хэрэгцээ хангагдахгүй нөхцөл байдалд хүргэсэн юм.

ӨМӨЗО-ы Ордос хотын цагдаагийн холбогдох байгууллага энэхүү хэмт хэргийг мөрдөн байцааж олон нийтэд ил болгоод байна. Энэхүү “ховор үнэтэй” тураах эм нь Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн огт биш бөгөөд олон төрлийн хорт бодис агуулсан, ноцтой тохиолдолд аминд хүрэх эрс дэлтэйг тогтоожээ.

2021 оны 2-р сараас хойш гэмт хэрэгтэн иргэн Хуан Хятадын Гуаньжөү хотод хуулиас гадуур 360000 гаруй ширхэг тураах капсул үйлдвэрлэн борлуулсан бөгөөд энэ нь 3 сая гаруй юаньд холбогджээ.

Мөрдөн байцааснаар уг жин хасах капсулуудын өртөг нь хайрцаг нь зөвхөн 14 юань үнэтэй байсан хэдий ч үе шат болгондоо үнээ нэмсээр иргэд 268 юаниар худалдан авдаг юм байна.

Турах нэмэлтүүдийн найрлагыг анхаарч үзэх нь зүйтэй юм. Учир нь тэдгээрийн зарим найрлага нь гаж нөлөө үзүүлдэг. Зах зээлд гарахаас өмнө турах бүтээгдэхүүн нь эмийн нэгэн адил нарийн эмнэлзүйн туршилтад хамрагддаггүй гэдгийг мэдэх нь зүйтэй.

Жин хасах зарим бүтээгдэхүүн нь маргаан үүсгэж болзошгүй бүрэлдэхүүн хэсгүүдийг агуулдаг. Бүтээгдэхүүний шошго дээрх мэдээллийг үзэхдээ кофеин, герана мина, амфетамин, сибутрамин гэх зэргийн найрлага орсон эсхийг шалгах шаардлагатай.

Жин хасах арга хэмжээний гаж нөлөөг мэдэх нь зүйтэй. Жин хасах зорилгоор эм хэрэглэх нь биднийг өлсгөлөнг мэдрэх магадлалыг бууруулдаг. Эдгээр бодисууд нь хүний төв мэдрэлийн системд үйлчилдэг. Жин хасах нэмэлтүүд цусны даралт ихсэх гэх мэт тодорхой нөхцөл байдал үүсэхэд хүргэж болзошгүй. Жин хасахад зориулсан найрлага ихэвчлэн тайвшруулах үйлчилгээтэй бодисууд гэдэсний салст бүрхэвчийг зөрчиж, биеийн ус, электролитийн тэнцвэргүй байдалд хүргэдэг.

Жин хасах бүтээгдэхүүн нь жингээ хасахад тусална. Гэхдээ энэ нь өөх тос багасах бус ус алдсаны үр дүн юм. Жин хасах эмийн зарим найрлага нь цусны даралт ихсэх, толгой өвдөх, сэтгэлийн хямрал зэрэг гаж нөлөө үүсгэдэг. Тиймээс энэ төрлийн шахмалуудын найрлагыг сайтар шалгаж үзэх хэрэгтэй. Гэсэн хэдий ч нэмэлт тэжээлээс өөр сонголт болох эрүүл хооллолт, биеийн тамирын дасгалыг сонгох нь дээр.

Зохиогч:Олон Улсын мэдээлэл харилцааны төвийн сэтгүүлч Б.Хүүдүүт
Найруулагч:Б.ХУРЦ
Эх сурвалж:Солонго
Мэдээ үзсэн:1064
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7