Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэгийг байгуулан, түүхэн хөгжлийн хууль тогтоомжид нийцүүлэхийн төлөө хамтдаа зүтгэцгээе

Хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэгийг байгуулан, түүхэн хөгжлийн хууль тогтоомжид нийцүүлэхийн төлөө хамтдаа зүтгэцгээе.

Өнөөдөр дэлхий ертөнц зуунд үзэгдэж байгаагүй гүн гүнзгий өөрчлөлтийг туулж байна. Ирээдүйн хөгжлийн тодорхойгүй байдал, тогтворгүй хүчин зүйлүүд улам бүр нэмэгдэж, эрсдэл, сорилт урьд өмнө байгаагүй их байна. Эдийн засгийн даяаршил бол эргэлт буцалтгүй түүхэн чиг хандлага бөгөөд харилцан ашигтай хамтын ажиллагаа бол хүн төрөлхтний хөгжлийн гарцаагүй сонголт юм. Хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэгийг байгуулахын төлөө гар нийлэх нь түүхэн хөгжлийн зүй тогтолтой нийцэж байна.

Хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэгийг байгуулахын тулд бид хүний хувь тавилан хоорондоо нягт уялдаатай байдгийг тодорхой ойлгож, харилцан туслалцах замаар хамтын ажиллагааг эрэлхийлж, харилцан ашигтай, хамтдаа ялалт байгуулах замаар хөгжил цэцэглэлтэд хүрэх, харилцан солилцоо, харилцан суралцах замаар соёл иргэншлийг үргэлжлүүлэх, мөн эв санааны нэгдлээр ирээдүйг бүтээнэ. Сүүлийн жилүүдэд Хятад улс олон улсын байдлын хөгжил, өөрчлөлтөд анхаарлаа хандуулж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэгийг байгуулалтыг ахиулах, олон улсын шинэ хэлбэрийн байгуулалтыг ахиулах зэрэг олон чухал үзэл баримтлал дэвшүүлсэн. "Бүс ба зам", шударга ёс, ашиг сонирхлыг зөвөөр харж, аюулгүй байдлын шинэ үзэл бодол, дэлхийн засаглал, соёл иргэншлийн үзэл бодол зэрэг хэд хэдэн чухал үзэл баримтлал, чухал санаачилгыг хамтран байгуулж, дэлхийн энх тайвныг сахин хамгаалах, хамтын хөгжлийг ахиулахад Хятадын мэргэн ухаан, Хятадын шийдэлд хувь нэмрээ оруулсан юм. "Бүс ба Зам" санаачилгыг бүрэн хэрэгжүүлснээр 32 сая хүнийг дунд зэргийн ядуурлаас ангижруулж, дэлхийн худалдаа болон дэлхийн орлогыг тус тус 6.2 хувь, 2.9 хувь нэмэгдүүлсэн гэж Дэлхийн банкны шинжилгээний тайланд үзэж байна.

Хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэгийг байгуулж, мөнхийн энх тайван, бүх нийтийн аюулгүй байдал, хамтын хөгжил цэцэглэлт, нээлттэй, хүртээмжтэй, цэвэр ариун, гоо үзэсгэлэнтэй ертөнцийг байгуулах нь Хятадын ард түмэн болон дэлхийн үндсэн ашиг сонирхолд нийцэж, бид түүхийн ерөнхий чиг хандлага, цаг үеийн чиг хандлагад нийцүүлэн, Хятад болон дэлхийн сайн сайхан маргаашийг бүтээх ёстой.                         

Хөү Юйфэй

ӨМӨЗО-ы Намын хорооны суртал ухуулгын алба 

Зохиогч:Нийтлэл: Хөү Юйфэй
Найруулагч:Ц.Урантунгалаг
Эх сурвалж:Солонго
Мэдээ үзсэн:1094
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7