Соёл, аялал жуулчлалыг нэгтгэн цогцоор нь хөгжүүлэх нь дарга Ши Жиньпинээр цөм болгосон Намын төв хорооноос улс орны ерөнхий нөхцөл байдалд суурилан соёл, аялал жуулчлалын хөгжлийн жам ёсны дагуу гаргасан стратегийн шийдвэр юм. Энэ нь дарга Ши Жиньпиний соёл, аялал жуулчлалын талаарх чухал үзэл баримтлалыг хэрэгжүүлэх томоохон практик болно. ХКН-ын XIX удаагийн Төв хорооны Vбүгд хурлаар “Соёл, аялал жуулчлалыг нэгтгэн цогцоор нь хөгжүүлэхийг хүчтэй дэмжиж, дэлхийн жишигт нийцсэн баялаг соёл бүхий аялал жуулчлалын газар, амралтын газрууд ба соёлын өвөрмөц онцлогтой үндэсний хэмжээний аялал жуулчлалын хот дүүргийг бүтээн байгуулахын дээр хувьсгалын аялал жуулчлал ба хөдөө тосгоны аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлэх болно” гэж тодорхой заасан байна. Үүнчлэн соёл, аялал жуулчлалыг нэгтгэн цогцоор нь хөгжүүлэхэд тавигдах шаардлагыг цаашид тодруулж, “Арван дөрөвдүгээр таван жилийн төлөвлөгөө”-нйи хугацаанд соёл, аялал жуулчлалын хөгжилд тодорхой чиг хандлагыг заасан байна. Соёл, аялал жуулчлалыг нэгтгэн цогцоор нь хөгжүүлэх нь соёлын бүтээн байгуулалт ба аялал жуулчлалын хөгжлийн дотоод шаардлага бөгөөд зайлшгүй үр дүн мөн. Намын XVIII их хурлаас хойш дарга Ши Жиньпинээр цөм болгосон Намын төв хороо соёл, аялал жуулчлалын ажлыг дээд хэмжээнд чухалд үзэж, өөрчлөл шинэчлэлийг тал бүрээр дэмжих ахицад Соёл, аялал жуулчлалын яамыг байгуулж, соёл, соёлын аж үйлдвэр ба аялал жуулчлалын аж үйлдвэрийг нэгтгэн цогцоор нь хөгжүүлэх томоохон шийдвэрийг түлхэн ахиулсан байна.
ХКН-ын XIX удаагийн Төв Хорооны V бүгд хурлаар “Соёл, аялал жуулчлалыг уялдуулан хөгжүүлэхийг ахиулах” стратегийн төлөвлөлтийг дахин хийсэн нь шинэ эринд соёл, аялал жуулчлалыг нэгтгэн хөгжүүлэх шинэ гарааг бий болгож, цэцэглэн хөгжсөн социалист соёл ба Хятад улсыг агуу их сэргээн мандалд хүргэх мөрөөдлийг биелүүлэхэд шинэ хувь нэмэр оруулах болно.
Баялаг соёл, аялал жуулчлалын нөөц, газар зүйн байршлын өвөрмөц давуу талдаа суурилан соёлын аж үйлдвэрийн хөгжлийг ид өрнүүлж, соёл, аялал жуулчлалын нэгдсэн хөгжлийг цаашид ахиулах болно. Тэрчлэн соёл, аялал жуулчлалын хөгжлийн шинэ замыг хайж, хөдөө орон нутгийн сэргэн мандалд аялал жуулчлалын салбар илүү чухал үүрэг гүйцэтгэхэд үйлчилнэ.





























































