Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

ХКН-ын ХХ их хуралд оролцох бүх төлөөлөгч Бээжинд хүрлээ

ХКН-ын ХХ их хуралд оролцох бүх төлөөлөгч Бээжинд хүрлээ.

   Хятадын Коммунист Намын ХХ их хуралд оролцох төлөөлөгчид улсын өнцөг булан бүрээс нийслэл Бээжин хотноо цугларчээ. 09-р сарын 14-ний байдлаар хуралд оролцох бүх төлөөлөгч бүртгүүлжээ.

   Эрхэм ариун үүргээ амжилттай биелүүлсэн төлөөлөгчид маань ХКН-ын XVIII их хурлаас хойших 10 жилийн хугацаанд янз бүрийн бүс нутаг, салбар дахь социалист орчин үеийн гайхалтай амжилт гаргасан тухай тайлангаа авчирсан байна.

   "Хөдөө орон нутаг эрс өөрчлөгдсөн" гэж Гуансийн Жуан үндэстний ӨЗО-ы Рүншүй Мияо үндэстний өөртөө засах шяний Жанмэнь тосгоны Намын ерөнхий салбарын нарийн бичгийн дарга, тосгоны хорооны дарга Ян Нин ярив. Тэрээр мөн "Ядуурлын эсрэг тэмцэл эхэлснээс хойш тосгоны оршин суугчид жимс, цагаан будаа тариалж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний брэндийг бий болгож, орлогоо нэмэгдүүлсэн. Хятад улс чинээлэг нийгмийг бүх талаар байгуулсан бөгөөд Жянмэнь тосгоны олон түмэн өөрсдийгөө ядуурлаас амжилттай гаргаж, сайхан амьдарч байна" гэлээ.

   Бээжин хотын Экологийн орчны шалгах төвийн Намын хорооны нарийн бичгийн дарга Лю Баошянь "Бээжин хот цэвэр сайхан орчинтой болж, иргэдийн экологийн орчны мэдрэмж их хүчтэй болж байна. Би агаарын бохирдлын хяналтад оролцдогийн хувьд ийм өндөр амжилт өвөрлөн Хятадын Коммунист Намын ХХ их хуралд оролцох болсондоо маш их бахархаж байна. Сүүлийн 10 жилд Хятадын экологийн орчны засаглал, ялангуяа агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх, хянах нь тодорхой үр дүнд хүрч, экологийн соёл иргэншлийн тухай ойлголт ард түмний зүрх сэтгэлд гүн гүнзгий үндэслэж ирсэн" гэжээ.

  ХКН-ын Жэжян мужийн Хүжөү хотын хорооны нарийн бичгийн дарга Чэнь Хао хэлэхдээ "Зуун жилийн дотор үзэгдээгүй дэлхийн том өөрчлөлтүүд тэдний хувьслыг хурдасгаж, бидэнд тулгарч буй нөхцөл байдал улам бүр нарийн төвөгтэй, хүнд болсон. Намын Төв хорооны төв, бүх намын гол цөм болсон ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин улс орон даяар бүх нам, бүх үндэстний ард түмнийг удирдан чиглүүлж, эв нэгдэлтэйгээр удирдаж, урт удаан хугацааны олон асуудлыг даван туулж, урт удаан хугацаанд холбоотой олон чухал зүйлийг амжуулж, Хятад маягийн модернизацыг амжилттай сурталчилж, өргөжүүлсэн юм. Ер бусын арван жил нь Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социализмын тухай үзэл бодлын хүчирхэг үнэний хүчийг дэлхийд бүрэн харуулсан юм.

   Сүүлийн 10 жилд нам, улс орны үйл хэрэгт ер бусын амжилт гаргасан нь намын төв хорооны гол цөм, намын үндсэн байр суурь болох дарга Ши Жиньпин байгуулсан гэдгийг бүрэн нотолж байна гэж төлөөлөгчид санал нэгтэй үзэж, мөн Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социализмын тухай үзэл бодлын удирдах байр суурийг баталж, бүх нам, бүх арми, улс орны бүх үндэстний ард түмний нийтлэг хүсэл эрмэлзлийг тусган харуулж, шинэ эрин үед нам, улс орны ажил үйлсийн хөгжил, Хятадын үндэстний их сэргэн мандалтын түүхэн үйл явцыг хөхиүлэн дэмжихэд шийдвэрлэх ач холбогдолтой юм.

   ХКН-ын ХХ их хурал нь нам, төрийн ажил үйлсийг хөгжүүлэх зорилго, даалгавар, томоохон бодлуудыг ойрын 5 жилд буюу түүнээс ч удаан хугацаанд шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөнө. Төлөөлөгчид ХКН-ын ХХ их хурлын төлөөлөгчийн хувьд сүр жавхлант үүрэг даалгавар, хүнд үүрэг хариуцлага хүлээдэг бөгөөд тэд үүргээ ухамсартайгаар гүйцэтгэж, энэ их хурлыг эв нэгдэлтэй, ялалт амжилттай хуралдуулах болно" гэжээ.

- Шинэ эриний 10 жилд ууланд амьдардаг олон хүүхдүүд сургуульд сууж эрдэм ном сурч уулнаас гарч өөр өөрийн мөрөөдлөө биелүүлэн, улс орон, ард түмэнд зохих хувь нэмрээ оруулах замаар явж байгааг би олж харсан гэж Гүйжөү мужийн Ванмө шяний Туршилтын ахлах сургуулийн Намын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, дэд захирал Лю Сюшан ярив.

Тэрээр мөн "Би төлөөлөгчийн хувьд үүргээ итгэлтэйгээр биелүүлж, их хурлын хөтөлбөрт ухамсартайгаар оролцож, сүүлийн 10 жилд уулархаг бүс нутагт боловсролын салбарт гарсан шинэ өөрчлөлтүүдийн талаар ярилцаж, уулын бүс нутгуудад боловсролын салбарыг өндөр чанартай хөгжүүлэх талаар санал, зөвлөмжийг идэвхтэй гаргаж, боловсролын салбарт хүчирхэг улс орныг цогцлоохын төлөө чадах бүхнээ хийх болно" гэв.

   

   Хөхнуур мужийн Шинин хотын Чэндүн дүүргийн ардын шүүхийн төлөөлөгч Чэнь Зышюү буудалдаа ирснийхээ дараа их хурлын өмнөх судалгааны материалыг цэгцэлж, их хуралд оролцох бэлтгэлийг бүрэн хангахаар болов. "Ард түмний хүсэж байгаа зүйл бол намын хүсэж байгаа зүйл. Би ХКН-ын ХХ их хурлын төлөөлөгчийн хувьд шударга ёс, үнэнч байдлыг эрхэмлэж, ард түмний шинэ хүлээлт, хүсэл эрмэлзлийг санаж, үүргээ чин сэтгэлээсээ биелүүлж, нам, ард түмний итгэл, найдварыг хөсөрдүүлэхгүй юм" гэжээ.

   Хөдөөгийн хөгжил нь Сяоган тосгоны шинэ аяллыг нээсэн юм. Аньхуй мужийн Чүжөү хотын Фэнян шяний Сяоган тосгоны Намын хорооны нарийн бичгийн дарга бөгөөд тосгоны зөвлөлийн дарга Жөү Чүньзи хэлэхдээ:

- Би их хуралд анхаарлаа төвлөрүүлж, тосгоны оршин суугчдын сайхан амьдралын төлөө зүтгэж, хүн бүр нэгдэж, тэмцэнэ. Бид нийтийн хөгжил цэцэглэлтийн замаар урагшлах болно гэв.

Агуу үйлийг бүтээхийн тулд хүн бүр ирээдүйн төлөө нэгдэх хэрэгтэй.

   ХКН-ын ХХ их хурлаас Хятадын ирээдүйн хөгжлийн их зураг төсөл боловсруулж, улс орон даяар бүх нам, бүх үндэстний сүрлэг хүч чадлыг улам бүр нэгтгэж орчин үеийн социалист орныг цогцлоон байгуулж, Хятад үндэстнүүдийг хөгжүүлэх Хятадын мөрөөдлийг биелүүлэхэд гарцаагүй нэгдэх боломжтой болно хэмээн төлөөлөгчид санал нэгтэй илэрхийлэв.

Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:Синьхуанет
Мэдээ үзсэн:2197
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7