Улсын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн чухал бааз байгуулах нь ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний ӨМӨЗО-д өгсөн стратегийн чухал байр суурь бөгөөд сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд дэм үзүүлэх нь энэхүү баазын бүтээн байгуулалтын чухал хэсэг юм. Сүүлийн жилүүдэд Урадын хойд хошуу говийн улаан тэмээний онцлог, давуу тал, нөөц баялагт түшиглэн Өвөр Монголын Ингэний сүү биотехнологи ХХК-ийг байгуулж, тэмээний сүүний үйлдвэрлэлийн цар хүрээ тэлж, стандартчилал, үйлдвэржилт, брэнд болгох чиглэлээр хөгжүүлж, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн өндөр чанартай хөгжлийг танилцуулж байна.
Бид Урадын хойд хошууны Цог-Өндөр сууринд байрлах Өвөр Монголын Ингэний сүү биотехнологийн ХХК-ийн Говийн улаан тэмээний өндөр стандартын үржүүлгийн баазад очиж үржлийн талбайн саравч, өвс тэжээл хадгалах хашаа, баазын төлөвлөлт, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, борлуулалт, говийн улаан тэмээний салбарын хөгжил зэрэгтэй танилцлаа.

Говийн улаан тэмээний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд Урадын хойд хошуу өвөрмөц давуу тал ихтэй нутаг.
Нэг. 2019 оны төвийн 1-р баримт бичигт сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх, сайн чанарын сүүний эх үүсвэрийн баазыг бэхжүүлэхийг санал болгон, ӨМӨЗО-оос "ӨМӨЗО сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хөгжлийг ахиулах тухай хэрэгжүүлэх санал"-ыг нийтэлж, "Сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хөгжлийг ахиулах төрийн бодлого арга хэмжээ"-г тогтоосон байна. Үүнд үндэстний онцлогтой сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь чухал байр суурь эзэлж байгаа нь үндэстний цөөнхийн нутаг болох Урадын хойд хошуу болон тэмээний аж үйлдвэрийг хөгжүүлж буй Ингэний сүү биотехнологийн ХХК-ийн хувьд урьд өмнө байгаагүй хөгжлийн боломж байв.
Хоёр. Урадын хойд хошууны байгалийн бэлчээр өргөн уудам, цөл, хагас цөлжсөн нутагт 300 орчим төрлийн өвс ургамал ургадаг. Энэ нутагт тэмээ маллахад илүү тохиромжтой байдаг ба говийн улаан тэмээний тоо толгой нийт 60 мянгад хүрч, тэмээний аж үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд суурь болсон юм. Говийн улаан тэмээ нь дэлхийд ховор үүлдэр бөгөөд улсын хоёрдугаар зэрэглэлийн хамгаалалтын амьтан. Говийн улаан тэмээний манхны чанар сайн, ингэний сүү эрүүл мэндэд тустай, ноос нь бөх бат зэргээрээ улсын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний газарзүйн төлөөлөл бүтээгдэхүүн, үнэт нэрийн хуудас болж байна.
Гурав. Баяннуур хотын бизнесийн орчин сүүлийн жилүүдэд улам бүр сайжирч, хотын болон хошууны Засгийн газрууд аж ахуйн нэгжүүдийн хөгжилд эрчимтэй тусалж, дэмжин хөнгөлөлттэй бодлого хэрэгжүүлж, "Ногоон гарц"-ыг нэвтрүүлэв.

Өвөр Монголын Ингэний сүү биотехнологийн ХХК 2018 оноос хойш олон тооны урьдчилсан судалгаа, шинжлэх ухааны үзүүлэнгийн үр дүнд улаан тэмээний аж үйлдвэрийг хөгжүүлэх "1+6+200" схемийг байгуулжээ. “1” нь говийн улаан тэмээний аж үйлдвэрийн парк, “6” нь говийн улаан тэмээ үржүүлгийн 6 бааз, үүнд өндөр стандартын шаардлага хангасан 1 бааз, “Тэмээгээ даалган маллах хүрээлэн” тавыг байгуулах, “200” гэдэг нь тэмээ малладаг 200 өрхтэй хамтран ажиллаж, улмаар эргэн тойрны малчдын орлогыг нэмэгдүүлэх юм.
"Өнгөрсөн жил Ингэний сүү баазад ботготой 10 гаруй ингээ даалган маллуулсан. Ингэний сүү компанитай хамтран ажилласнаар тэмээгээ үнэ төлбөргүй өсгөөд зогсохгүй Ингэний сүү биотехнологи ХХК-иас жилд ингэ бүрийн 2400 юанийн түрээсийн орлого авах боломжтой болсон. Өнгөрсөн жил түрээсийн төлбөр 20-30 гаруй мянган юань авсан. Энэ жил ботготой ингэ цөөхөн болохоор ботготой дөрвөн ингэ л хүргэсэн” гэж малчин Цогзолт ярив.
Цогзолтын хэлж байгаа "Гэртээ хэвтэж байгаад орлого олох" загвар нь үнэндээ "Ингэний сүү"-ний дэвшүүлсэн малчидтай хамтран ажиллах механизм юм.
- Бид "Компани + үржлийн бааз + үлгэр жишээ өрх" бизнесийн загварыг хэрэгжүүлж, малчдад туслан тэмээгээ хаана саах, хэн саах, хаана өсгөх, хэрхэн өсгөх зэрэг асуудлыг шийдэхийн зэрэгцээ малчдын орлогыг үр дүнтэй нэмэгдүүлэхээс гадна аж ахуйн нэгжийн үр ашгийг нэмэгдүүлж байна гэж бааз хариуцсан ажилтан танилцуулав.
Тэмээ маллах энэ загвар хүмүүст маш их таалагдаж байна. Тус компани нь говийн улаан тэмээ үржүүлгийн үлгэр жишээ баазыг өндөр стандартын дагуу барьсны дараа олон малчид хамтран ажиллахыг хүссэн. Төслийг сайжруулснаар үржлийн баазууд малчидтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, саалийн улаан тэмээг хэсэг хэсгээр нь фермд авч, гаршуулсны дараа саалийн ажлыг хийдэг байна.

Ингэний сүү говийн улаан тэмээний аж үйлдвэрийн парк нь Урадын хойд хошууны Баянбулаг сууринд байрладаг бөгөөд нийт 254.5 m² талбайтай. Үүнээс 137.800 хавтгай дөрвөлжин метр барилгын талбайг хамардаг. Төслийн анх төлөвлөсөн хөрөнгө оруулалт нь 290 гаруй сая юань байсан бол хожим нь 610 сая гаруй юань болж нэмэгджээ. Тус парк нь говийн улаан тэмээний аж үйлдвэрийн салбарыг бүхэлд нь хөгжүүлэх зорилгоор сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр, хүнсний үйлдвэр, эрдэм шинжилгээний хүрээлэн, соёлын үзэсгэлэнгийн төв, эрүүл мэндийн төв зэргийг байгуулахаар төлөвлөжээ. Төсөл хэрэгжиж дууссаны дараа 200 гаруй хүнийг ажлын байраар хангаж, жилийн нийт 222 сая юанийн ашиг олж, Урадын хойд хошуун дахь говийн улаан тэмээний аж үйлдвэрийн хөгжил, өсөлтийг үр дүнтэй ахиулж, тариачид, малчдыг орлогоо тогтвортой нэмэгдүүлэхэд түлхэц өгөх болно.
Ингэний сүү нь "цөлийн цагаан алт", "сүүн дэх алт" гэсэн нэр хүндтэй бөгөөд тэжээллэг чанар нь маш өндөр байдаг. “Ингэний сүү” компанийн үйлдвэрлэсэн ингэний сүү, ингэний хуурай пробиотик сүү болон бусад бүтээгдэхүүний түүхий эдийг аж ахуйн нэгжийн баазын гаршуулсан говийн улаан тэмээнээс авдаг болохоор бүтээгдэхүүний чанар нь илүү баталгаатай. Тус компани жил бүр өргөн хүрээтэй судалгаа хийж, тэмээний тараг, ингэний сүүтэй зайрмаг, ингэний сүүний пробиотик нунтаг зэрэг цуврал бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Бээжин, Шанхай, Гуанжөү зэрэг өндөр зэрэглэлийн хэрэглээний зах зээлд борлуулсаар байна.
Өмнө нь тэмээ малладаг малчдын орлого нь зөвхөн тэмээний ноос, тэмээний мах байсан. Тэмээний сүүний гарц хүндрэлтэй, сүүний гарц бага байсан тул ихэнх малчид тэмээ саахгүй, тэмээ үндсэндээ бэлчээрлэж, чөлөөтэй нүүдэллэдэг байжээ. Ингэний сүү “Тэмээгээ даалган малжуулах хүрээлэн" байгуулагдаж малчид тэмээгээ даалган маллуулах боломжтой болжээ. Мөн ботготой ингэ бүрээсээ жилийн 2400 юанийн түрээсийн орлого олох болов. Малчид баазад ажиллан илүү орлого ч олж болно.
Ингэний сүү компани үйлдвэрлэлийн үйл явцыг хатуу хянаж, өндөр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, говийн улаан тэмээний томоохон, хүчирхэг үйлдвэрлэлийн бат бөх суурийг тавьжээ. Цаашид тус компани нь хөдөө аж ахуй, аж ахуйн нэгжийн нягт уялдаа холбоотой механизмаар дамжуулан илүү олон малчдыг энэ салбарын гинжин хэлхээнд оролцуулж, халаасыг нь түнтийлгэхээр орон нутгийн Засгийн газрын хамт хичээн ажиллаж байна.





























































