ХКН-ын XX их хурлын нээлтийн ёслол Бээжингийн Ардын Их Хурлын Танхимд болж, Ши Жиньпин XIX сонгуулийн Төв хорооны үндсэн тайланг их хурал дээр тайлагнав.
Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Хятад улсын өндөр насны суурь даатгалд 1 тэрбум 40 сая хүн хамрагдаж, эрүүл мэндийн суурь даатгалд хамрагдах хувь 95 хувь тогтвортой байна. Хот суурин газрын 4 сая 200 мянга гаруй айлын орон сууцны шинэчлэл хийж, хөдөөгийн 240 сая гаруй өрхийн гэр орныг шинэчлэв.





























































