Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

ХКН-ын XX их хурал амжилттай болж буйд баяр хүргэв

Дэлхийн улс төрийн намын нэр хүндтэй хүмүүс ХКН-ын XX их хурал амжилттай болж буйд баяр хүргэв.

   ХКН-ын XX их хурал болж буй энэ үеэр дэлхийн олон улсын улс төрийн намын нэр хүндтэй хүмүүс болон найрсаг хүмүүс ХКН-ын Төв хороо, ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпинд баярын захидал, баярын цахилгаан илгээж, ХКН-ын XX их хурал амжилттай болохыг хүссэн байна.

   Өмнөд Африкийн Үндэсний Конгресс Намын дарга, Өмнөд Африкийн ерөнхийлөгч Кирил Рамафоса "ХКН-ын XX их хурал Хятад болон дэлхийн нөхцөл байдалд эрс өөрчлөлт гарч буй чухал мөчид зохиосон. Африкийн Үндэсний Конгресс Нам, ХКН-тай ах дүүгийн барилдлагаа эрхэмлэн дээдэлж, эв нэгдэл, нийтлэг үнэт зүйлс нь хоёр намын харилцааны бат бэх суурь болсоор ирсэн. Хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй энэ цаг үед бидний хоёр нам боломжуудыг ашиглаж, сорилт бэрхшээлийг даван туулж, нам хоорондын харилцаа тасралтгүй цэцэглэн хөгжихийг дэмжинэ гэдэгт итгэж байна. ХКН-ын XX их хурал үр өгөөжтэй үр дүнд хүрч, ХКН-ын цаашдын хөгжил, дэвшлийг дэмжиж, бүх ард түмний нийтлэг хөгжил цэцэглэлтийн зорилгод дэвшинэ гэдэгт итгэлтэй байна" гэжээ.

   Эдийн засаг, нийгмийн хөгжил зэрэг янз бүрийн салбарт Хятад улс амжилт тогтоож чадаж байгаагийн гол шалтгаан нь ХКН-ын хүчирхэг удирдлагад оршиж байна гэж Аргентины Шударга ёсны намын дарга, Аргентины ерөнхийлөгч Фернандез үзсэн байна. Тэрээр мөн "Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин ХКН-ыг удирдан ядуурлыг бууруулах, шинжлэх ухаан, технологийн шинэчлэл, цар тахалтай тэмцэхэд гайхалтай амжилт гаргасан байна. Хятад улс Аргентины иж бүрэн стратегийн түнш бөгөөд хоёр улс цаашид ч ялалт байгуулсан хамтын ажиллагааны замаар урагшлах болно гэдэгт би бат итгэж байна" гэжээ.

   Шри-Ланкийн Нэгдсэн Үндэсний намын удирдагч, ерөнхийлөгч Готабая Ражапакса "Шри Ланкийн Нэгдсэн Үндэсний Нам болон ХКН-ын хоорондын найрамдалт харилцаа эрт дээр үеэс тогтоогдсон байж, Шри Ланка, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоохоос олон жилийн өмнө найрсаг солилцоо хийгдээд удаж байсан. Хоёр талын харилцааны түвшинг дээшлүүлэн, хоёр ард түмний сайн сайхан байдлыг дээшлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн" гэжээ.

   Тажикстаны Ардын намын дарга, Тажикстаны ерөнхийлөгч Рахмонов "ХКН-ын мэргэн удирдлага дор Хятадын иргэд эдийн засаг, нийгмийн хөгжлийн үйл явцад дэлхий нийтийн анхаарлыг татсан амжилтуудыг тогтоосон байжээ. Тажикстан, Хятад хоёр улсын стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаа нь найрсаг харилцаа, сайн хөршийн харилцаа,харилцан ашигтай хамтын ажиллагаа өндөр түвшинд байдгаараа онцлогддогоороо хоёр орын стратегийн цогц түншлэлийг жигд хөгжүүлж байна" гэжээ.

   Палестины ерөнхийлөгч Махмуд Аббас "ХКН-ын XX их хурал нь орон нутгийн болон олон улсын агуу амжилтууд тогтоосны дараах ХКН-ын эхлүүлсэн бас нэгэн томоохон үйл явдал юм. Хятад улс COVID-19-ийн цар тахалтай тэмцэх, ядуурлыг бууруулах, бохирдлоос урьдчилан сэргийлэх тэмцэхэд амжилт олсон бөгөөд шинжлэх ухаан, технологи, эдийн засаг, боловсролын салбарт дэлхийд тэргүүлэгч байранд байх болсон билээ" гэжээ.

   Киргизийн ерөнхийлөгч Садр Нургороевич Запаров "Тус хурлаар батлах олон шийдвэр нь Хятадын цаашдын хөгжил, цэцэглэлтийг дэмжинэ гэдэгт итгэлтэйгээ илэрхийлэв. Киргиз улс Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний дэлхийн хөгжлийн санаачилга, дэлхийн аюулгүй байдлын санаачилга, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулах тухай  үзэл санааг бүрэн дэмжиж, цаашид Хятад улстай өндөр түвшний солилцоог хадгалах болно.Мөн цаашид бүх салбар дахь практик хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, олон улсын болон бүс нутгийн үйл ажиллагаанд харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлж, хоёр улсын харилцааг тасралтгүй хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ" гэв.

   Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Дэлхийн эдийн засгийн том гүрэн болохын хувьд Хятад улс ядуурлын эсрэг тэмцэлд бүхэл бүтэн ялалт байгуулж, чинээлэг нийгмийг байгуулж чадсан байна. ХКН улс орны хөгжлийг удирдах үүрэг, даалгавраа биелүүлж чадлаа" гэжээ.  

   Нэгдсэн Орос намын дарга, ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Д.Медведев "Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин тэргүүтэй болон ХКН-ын бүх гишүүдийн нэгдсэн хүчин чармайлтын ачаар Хятад улс бүх салбарт гайхалтай амжилт гаргаж, орчин үеийн социалист хүчирхэг орныг байгуулахын төлөө хичээн зүтгэж байна. Шинэ эринд ХКН хүчирхэг, гуйвшгүй удирдлагын хүчин болсны хувьд хүсэл мөрөөдлөө биелүүлэх аян замдаа Хятадын ард түмний жинхэнэ удирдагч болж чадахад бат итгэж байна" гэжээ.

   Хятадын үндэстний агуу их сэргэн мандалтыг биелүүлэх явцад ХКН гол үүрэг гүйцэтгэдэг гэж Арабын улсуудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Гейт зүсэн байна. Мөн тэрээр "Цаашид Араб, Хятадын стратегийн түншлэлийн хөгжлийг үргэлжлүүлэн дэмжиж, янз бүрийн салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийг бид тэсэн ядан хүлээж байна" гэв.

   Иракийн Эх орончдын холбооны дарга, ерөнхий сайд асан Аллави "ХКН-ын XX их хурал амжилттай зохион байгуулагдах нь Хятадын ирээдүйн хөгжил цэцэглэлт, ард түмний сайн сайхан амьдралын илүү баттай баталгаа болох нь гарцаагүй" гэжээ.

   Этиопын хөгжил цэцэглэлтийн намын дэд дарга, ерөнхий нарийн бичгийн дарга Арденн "Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний хүчирхэг, ухаалаг удирдлага дор Хятад улс Хятадын үндэстний агуу их сэргэн мандалтыг биелүүлэхэд хичээн зүтгэж, хүн төрөлхтний хөгжил дэвшлийн шинэ загварыг бий болгосон" гэжээ.

   Коморосын сэргэн мандалтын пакт намын ерөнхий нарийн бичгийн дарга Юсуф "Хятад улсын орчин үеийн бүтээн байгуулалт нь бүх хүн төрөлхтний хөгжил дэвшлийн шалтгаан болон энх тайван, олон талт дэлхийн бүтээн байгуулалтад гарцаагүй эерэг хувь нэмэр оруулах болно" гэжээ.

  Уругвайн өргөн фронтын дарга Перейра "ХКН-ын XX их хурал нь Хятадын үндэсний хөгжилд ихээхэн ач холбогдолтой төдийгүй олон улсын хамтын нийгэмлэгт ихээхэн ач холбогдолтой юм" гэжээ.

   Мөн МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Пакистаны Сенатын дарга Санжирани, Камбожийн Фунцинпек намын дарга Нородом Жараву нар баярын цахилгаан илгээсэн байна.

Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:people.com.cn
Мэдээ үзсэн:2408
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7