ХКН-ын XX их хурлын Хэвлэл мэдээллийн төв 17-нд хэвлэлийн бага хурал зохион байгуулав. Жао Ченьшинь, Цүн Лиан, Рэнь Жинлун нар Хятадын хөгжлийн шинэ үзэл баримтлалын хэрэгжилт хийгээд чансаатай хөгжлийг ахиулсан, Хятадын онцлогтой орчин үеийн бүтээн байгуулалтаар тус улсын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалтыг бэхжүүлсэн зэрэг ажил үйлсийг танилцуулж сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.





























































