Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Хятадын эдийн засаг хурдацтай хөгжиж байна

Хятадын эдийн засаг хурдацтай хөгжиж байна.

    Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин ХКН-ын ХХ их хурлын илтгэлдээ өнгөрсөн таван жилийн ажил, шинэ эриний 10 жилийн их өөрчлөлтийг тайлбарлав. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Хятадын эдийн засгийн хүчин чадал түүхэн үсрэлт хийв.

Сэтгэл хөдөлгөм түүхэн үсрэлт

 Арван жил шаргуу хөдөлмөрөөр ер бусын амжилт гарав. ХКН-ын ХХ их хурлын илтгэлд "ДНБ 54 их наяд юаниас 114 их наяд юаньд хүрч, Хятад улсын эдийн засгийн нийт бүтээгдэхүүн дэлхийн эдийн засгийн 18.5 хувийг эзэлж, 7.2 пунктээр нэмэгдэн, дэлхийд хоёрдугаарт бичигджээ. Нэг хүнд ногдох ДНБ 39 мянга 800 юань байснаас 81 мянган юань болж өсөв".

 Хятадын эдийн засгийн хүчин чадал түүхэн үсрэлт хийж, оролцогчдын сэтгэлийг хөдөлгөв. ХКН-ын ХХ их хурлын төлөөлөгч, намын хорооны нарийн бичгийн дарга, XCMG группийн дарга Ян Дүншэн хэлэхдээ “Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Хятад улсын хөгжлийн үзэл баримтлал, хөгжлийн арга барилд гүн гүнзгий өөрчлөлт гарсан ба эдийн засгийн бүтээн байгуулалтад томоохон ололт амжилтууд гарч, нам, улс орныхоо их ололт амжилтаар бахархаж байна. Намын Төв Хорооноос бодит эдийн засгийг сэргээхэд ихээхэн ач холбогдол өгч байгаа бөгөөд XCMG ч үүнээс их ашиг хүртэж байна. 10 жилийн хөгжлийн үр дүнд XCMG-ийн экспортын орлого болон үндсэн фрэймийн борлуулалт мэдэгдэхүйц өсөж, үйл ажиллагааны орлого нь хоёр жил дараалан 100 тэрбум юаниас давж, дээд амжилт тогтоожээ".

  БНХАУ-ын ХКН-ын ХХ их хурлын төлөөлөгч, Гурван хэрэм ХХК-ийн намын хорооны нарийн бичгийн дарга Пань Даовэй илтгэлдээ “Улс орны эдийн засгийн чадавх үргэлжлэн нэмэгдэж, иргэдийн зарцуулалт эрс сайжирсан нь Хятадын компанид цаг үеийн хөгжлийн ногдол ашгийг хүртэх боломжийг олгож байна. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд тус компани жилийн орлого нь 1 сая юань байснаас 10 тэрбум гаруй юань болтлоо хурдацтай хөгжиж байна”.

 Хөгжил ард түмний төлөө, хөгжил ард түмнээс шалтгаалж үр шимийг ард түмэн хүртдэг. Тасралтгүй хүчин чармайлтаар Хятадын үндэстэн чинээлэг нийгмийг бий болгох мянганы мөрөөдөл биелж, хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том ядуурлаас ангижруулах тэмцэлд ялалт байгууллаа гэж онцолжээ. Улсын хэмжээнд ядууралд нэрвэгдсэн 832 хошуу бүгд ядуурлаас ангижирсан. Ядуурсан хүн амыг нүүлгэн шилжүүлснээр туйлын ядуурлын асуудлыг шийдэж, дэлхийн ядуурлыг бууруулах үйлсэд томоохон хувь нэмэр оруулжээ.

Хөгжлийн шинэ үзэл баримтлал бүрэн хэрэгжив

    Санаа бол үйл ажиллагааны урьдал нөхцөл юм. ХКН-ын XVIII их хурлаас хойш Ши Жиньпиний эдийн засгийн үзэл санааны шинжлэх ухааны удирдлага дор, хөгжлийн шинэ үзэл баримтлалыг баримтлан, Хятадын эдийн засаг илүү чанартай, илүү үр ашигтай, илүү эрх тэгш, илүү тогтвортой, илүү аюулгүй байдалд шилжив.

   Өнгөрсөн 10 жилд суурь судалгаа, анхны инновац тасралтгүй бэхжиж, зарим гол гол технологи нь ахиц дэвшилд хүрч, стратегийн ач холбогдолтой шинээр гарч ирж буй аж үйлдвэрүүд хөгжиж, өсөж байгааг онцолжээ. Төлөөлөгчид тус сонины сурвалжлагчтай хийсэн ярилцлагадаа илтгэлийн агуулгын хүрээнд хөгжлийн шинэ үзэл баримтлалыг бүрэн хэрэгжүүлж, салбарынхаа өндөр чанартай хөгжлийг хөхиүлэн дэмжих чиглэлээр гаргасан ололт амжилт, ойлголтынхоо талаар ярилаа.

   ХКН-ын ХХ их хурлын төлөөлөгч, Шаньдүн Их Сургуулийн Намын хорооны нарийн бичгийн дарга Гүө Шиньли илтгэлд дурдсанаар "Суурь судалгаа, анхны шинийг санаачлахад ихээхэн анхаарал хандуулсан байна. Коллеж, их дээд сургууль бол үндэсний инновацын тогтолцооны чухал хэсэг юм. Сүүлийн жилүүдэд Шаньдүн Их Сургууль нь математик, физик, хими, амьдралын шинжлэх ухаан зэрэг үндсэн салбаруудад үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлэн, суурь анагаах ухаан, сансрын физик, геотехникийн инженерчлэл зэрэг салбарын суурь судалгааны чадавхыг сайжруулсаар байна”.

 Тайланд дурдсан орчин үеийн аж үйлдвэрийн системийг байгуулах нь маш чухал гэж Ян Дүншэн үзэж байна. Тэрээр "Аж ахуйн нэгжийн хөгжлийн үүднээс жишээ татав. Үйлдвэрлэлийн бүтцийг тасралтгүй шинэчлэх, инновац хийх, оновчтой болгох замаар XCMG нь өндөр чанартай,  өндөр үр ашигтай, тогтвортой хөгжлийн шинэ эрин үе рүү орлоо. Тус компани дэлхийн хамгийн анхны ухаалаг кран үйлдвэрлэх шугамыг бие даан бүтээсэн байна. Өнөөдрийн үйлдвэрлэлийн цехэд робот төхөөрөмжийг ухаалаг гагнуурт ашиглаж байх мөртөө өдөрт 40 кран үйлдвэрлэх нь үр ашгийг 1.5 дахин нэмэгдүүлдэг юм" гэжээ.

Найруулагч:Д.МӨЧИР
Эх сурвалж:Ардын Сайт
Мэдээ үзсэн:4507
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7