Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Дэлхий нийтийн нийтлэг хөгжил цэцэглэлтийг ахиулахад дэмжиж байна

Гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгсэл Хятадыг хэрхэн үзэж байгаа тухай.

ХКН-ын XX их хурал Бээжин хотноо болж байна. Гадаадын олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл уг хурлын талаар бодит цаг үеийн нэвтрүүлгээр дамжуулан бүх талаар мэдээлэл өгч, зураг, текстийг шууд дамжуулан, албан ёсны вэбсайтдаа тусгай булан зохицуулсан байжээ. Гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь ХКН-ын XX их хурлын тайланд Хятадын шинэчлэл, хөгжлөөс олсон томоохон амжилт, үнэ цэнтэй туршлагуудыг танилцуулан, ХКН болон улс орны ирээдүйн хөгжлийн төлөвлөгөө, арга хэмжээг стратегийн ерөнхий талаас нь авч үзсэн байна. Энэ нь Хятад улс болон дэлхийн энх тайван, хөгжил, цэцэглэлтэд алс хэтийн нөлөө үзүүлэх болно гэж үзсэн байлаа.

“Марксизмын Хятадын бүлгийг Хятадын коммунистууд өөрсдөө хэрэгжүүлж ирсэн туршлага болно”

ХКН-ын XX их хурал нь Хятадын нам, ард түмний улс төрийн амьдралд түүхэн томоохон үйл явдал болж байна гэж Британийн "Скай Ньюс" сувгийн сайт мэдээллээ. Хятадын Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний уг хурал дээр хийсэн тайланд Хятадын цаашдын хөгжлийн нэн тэргүүний ажлуудын талаар онцолсон байна гэж мэдээлжээ.

ХКН-ын XX их хурлын тайлан маш баялаг агуулгатай гэж Сингапурын Channel News Asia мэдээлжээ. Уг тайланд хятадын сүүлийн арван жилд гаргасан хөгжлийн ололт амжилтыг танилцуулж, мөн Хятадын хөгжилд тулгарч буй гадаад сорилтуудыг онцолсон байна. ХКН-ын XX их хурлын тайланд сүүлийн арван жилийн хугацаан дахь ХКН болон ард түмэнд түүхэн чухал ач холбогдол бүхий гурван том үйл явдлыг нэгтгэн дүгнэсэн байна.
Нэг. ХКН-ыг байгуулагдсаны зуун жилийн ойг тэмдэглэсэн

Хоёр. Хятадын онцлогтой социализмын шинэ эрин үе рүү орсон

Гурав. Ядуурлыг бууруулах түүхэн ажлыг хийж, чинээлэг нийгмийг цогцлоон байгуулах үүрийг биелүүлж,эхний зуун зорилтдоо хүрч чадсан явдал болно гэсэн байна.

Камеруны "Форум" сонинд Хятадын ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Хятадын сүүлийн таван жилийн ажлыг тайлбарлаж, шинэ эрин үеийн их өөрчлөлт, сүүлийн арван жилийн хөгжлийн тухай хурлын тайланд нийтэлжээ. Уг мэдээлэлд "Марксизмын Хятадын бүлгийг Хятадын коммунистууд өөрсдөө хэрэгжүүлж ирсэн туршлага болно. Шинэчлэлийг улам цаашид гүнзгийрүүлэн, нээлт хийх нь социалист системийн давуу талыг Хятадын онцлогтойгоор үргэлжлүүлэн харуулсан явдал болно" гэжээ.

Өмнөд Солонгосын "Азийн эдийн засаг" сэтгүүлд ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин "Хятадын онцлогтой социализм"- ыг тайланд олон удаа дурдсан тухай өгүүлэл нийтэлжээ. Уг өгүүлэлд "ХКН-ын удирдлагыг баримтлах нь Хятадын онцлогтой социализмыг баримталж хөгжүүлэх цорын ганц арга зам мөн. Хятадын онцлогтой социализм бол Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалд хүрэх цорын ганц арга зам юм" гэжээ.

Камбожийн “Кхмер Таймс” сонинд ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин ХКН-ын XX их хурлын тайланд өнгөрсөн арван жилийн ХКН болон Хятадын үндэсний үйл хэрэг түүхэн амжилт гаргаж, түүхэн өөрчлөлт хийсэн тухай онцлон тэмдэглэсэн нь Хятадыг орчин үеийн социалист орныг байгуулах шинэ аялалд гарахад түлхэц болсон тухай нийтэлжээ.

Аргентины "Цаг Үе" сонины сайтад ХКН-ын XX их хурлын  тайлангийн талаар Аргентины эрдэмтэн Густаво Вугийн бичсэн нийтлэлийг нийтэлжээ. ХКН-ын XX их хурлын тайланд ХКН-ын сүүлийн хэдэн жилд хийсэн ажлыг дүгнэж, ирээдүйн ажлын зураг төслийг гаргажээ. Хятад улс олон улсын тавцанд хамгийн нөлөө бүхий гүрнүүдийн нэг болжээ. Ирээдүйд Хятадын нөлөө улам өргөжих болно гэв.

“Ирээдүйд Хятад улс нэн агуу их гайхамшгийг бүтээнэ гэдэгтээ итгэлтэй байна"

ХКН-ын XX их хурлын тайланд ХКН-ын XVIII их хурлын дараа гаргасан агуу амжилтуудыг бүх талаас нь тоймложээ. Оросын сонины веб сайтын мэдээлснээр, сүүлийн 10 жилийн хугацаанд ХКН улс орноо удирдан шинэ, томоохон амжилтуудыг тогтоосон. Хятадын оршин суугчдын хүн ам тутмын ашигтай орлого шинэ түвшинд хүрч, хот, хөдөөгийн хөгжлийн ялгаа улам нарийсаж, Энгелийн коэффициент аажмаар буурчээ. Намыг удирдах, намын бүтээн байгуулалтын тал дээр ХКН-ын Төв хороо хурлын үйл ажиллагааг хялбаршуулах, баримт бичиг, товчоог хялбарчлах, мэдээ тайланг сайжруулах, хичээнгүй байдлыг бий болгох зэрэг олон зохицуулалтуудыг дэвшүүлэн хийсэн. Түүнээс гадна, ХКН бас авлигатай эрс тэмцэж, авлигаас татгалзах, авлига авахыг хүсэхгүй болгох ажлыг сурталчлан урагшлуулсан байжээ.

Мексикийн Телевизийн 6-р сувгийн вэбсайт саяхан "Хятад улс эдийн засгийн хөгжлийн үр өгөөжтэй байдлаар ХКН-ын XX их хурлаа угтлаа" гэсэн өгүүлэл нийтэлжээ. Энэ өгүүлэл сүүлийн хэдэн сарын турш тус станцын сурвалжлагчдын Хятадад хийсэн айлчлалаас эхэлсэн бөгөөд Хятад улс эдийн засгийн урт хугацааны өсөлтөд хүрч, нийгмийн хөгжлийг дэмжиж, эдийн засгийн өсөлтөөр дамжуулан хүмүүсийн амьжиргааг дээшлүүлсэн шалтгааныг судалсан байна. Уг нийтлэлд Мексикийн эдийн засагч Перез Замораногийн хэлсэн үгийг иш татан уламжлав.Даруй Социалист зах зээлийн эдийн засгийн тогтолцоо нь хөгжлийн өөр нэг хувилбар буюу эрүүл тэнцвэрийг эрэлхийлэх боломжийг олгодог. Ингэснээр зах зээл нь нөөц баялгийг хуваарилахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж, засгийн газар илүү сайн үүрэг гүйцэтгэдэг гэжээ.

Сүүлийн хагас зуун жилд Хятад улс ядуу буурай улс орноос дэлхийн хоёр дахь том эдийн засагтай улс болтлоо хөгжиж, хэдэн зуун сая хүнийг ядуурлаас ангижруулж эдийн засгийн хөгжлийн гайхамшгийг бий болгосон тухай Испанийн "Vanguard" сонины сайт мэдээлжээ. Дэлхийн эдийн засгийн хөгжил, тогтвортой байдлыг дэмжихэд Хятад улс чухал үүрэг гүйцэтгэжээ гэжээ.

Сингапурын “Лянхэ Заобао” ХКН-ын XX их хурлын тайланд дэвшүүлсэн "ХКН-ын гол ажил"-д онцгой анхаарал хандуулсан байна. ХКН-ын XX их хурлын тайланд "Хятад улс орчин үеийн бүтээн байгуулалтаар Хятадын үндэстний агуу их сэргэн мандлыг бүх талаас нь дэмжихээр хичээн зүтгэж байгаа” нь дараагийн шатны гол ажил болж,мөн үүний тухай тодорхой тодорхойлолт гаргаснаар шинэ зорилгод хүрэх ард түмний хүсэл зорилгыг нэгтгэж чадсан гэжээ.

Венесуэлийн "Last Info" сонины вэб сайтад нийтлэгдсэн сэтгүүлч Рандолфо Боржесийн өгүүлэлд, ХКН өөрийн аялсан зам бэрхшээлээр дүүрэн байхыг ойлгосны улмаар Хятад улс хөгжлийн ер бусын амжилт гаргасан ч энэхүү үр дүндээ сэтгэл хангалуун биш бөгөөд цаашид ч янз бүрийн салбарт шинэчлэл, хөгжлийг дэмжин зүтгэсээр байна. ХКН-ын XX их хурал ирэх таван жилийн стратегийн ажлууд болон томоохон арга хэмжээнүүдэд анхаарлаа хандуулж, "ирээдүйд Хятад улс илүү их гайхамшгийг бүтээнэ гэдэгт итгэлтэй байна" гэсэн байлаа.

"Хятад улсын хөгжлийн зураг төсөл нь олон улсын хөгжилд удаан үргэлжлэх, өргөн цар хүрээтэй нөлөө үзүүлэх болно”

“Пакистаны Ажиглагч сонин” Пакистаны Өмнөд Ази, Олон улс судлалын төвийн захирал Махмудханы өгүүллийг нийтлэгдсэн байна. Тэрээр "Хятад улс дэлхийн хамгийн том нийгмийн баталгааны тогтолцоог бий болгож, бүх ард түмний эдийн засаг, улс төр, нийгэм, соёл, байгаль орчны эрхийг хөхиүлэн дэмжих, иргэний болон улс төрийн эрхийг үр дүнтэй баталгаажуулж чадсан. ХКН нь дэлхийн улс төрийн намуудтай солилцоо, харилцаа холбоог бэхжүүлэх, улс орныг удирдах туршлага хуваалцах, соёл иргэншлийн дунд солилцоо, яриа хэлэлцээ хийх, стратегийн харилцан итгэлцлийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдол үзүүлж байгаа юм. ХКН-ын XX их хурал нь Хятад болон бүх дэлхийд бүр л чухал ач холбогдолтой" гэжээ.

Хятад улс дэлхийн хөгжлийн хамтын ажиллагаанд эх үүсвэрийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, умард, өмнөдийн хоорондын ялгааг багасгахыг эрмэлзэж, хөгжиж буй маш олон орны хөгжлийг түргэтгэхэд тууштай дэмжлэг үзүүлж, туслахад бэлэн байна гэж ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин ХКН-ын XX их хурлын тайланд онцлон тэмдэглэсэн тухай Малайзын Үндэсний мэдээллийн агентлаг мэдээлсэн байна.

Бразилын “Форум” сэтгүүл "Хятад улсын улс төрийн аюулгүй байдал дэлхийд тогтвортой байдлыг мэдрүүлж байна" гэсэн өгүүлэл нийтэлжээ. ХКН-ын XX их хурал нь ХКН нь улс төрийн агуу нам, Хятад улс агуу улс болохын хувьд тогтвортой байдлаа дэлхийд бүрэн харуулж чадсан болно гэжээ.

“Хятад улсын өндөр түвшний нээлттэй байдал нь дэлхий дахиныг илүү хөгжүүлэх боломж олгосноор бүх дэлхийн ард түмэнд ашигтай” гэж Америкийн "Global Strategic Information" сэтгүүлийн дарга Уиллиам Жонс ХКН-ын XX их хурлын тайланд дэвшүүлсэн стратегийн үзэл баримтлал нь дэлхий нийтийн нийтлэг хөгжил цэцэглэлтэд хүрэхэд тус дөхөм болно гэж үзэж байна.

Нигерийн "Guardian" сайтын нийтлэлд өнөөгийн Хятад улс дэлхийн тайзны төвд улам бүр ойртож, улс орон хөгжин цэцэглэж, хөгжлийн ололт амжилт нь дэлхий нийтийн анхаарлыг татаж байна гэжээ. Нигерийн янз бүрийн түвшний хүмүүс ХКН-ын XX их хурал дэлхийд ямар шинэ гэгээрэл авчрахад санаа тавьж байна гэв.

“Өнөөдрийн Пакистан” сонинд гарсан тайлбар өгүүлэлд "ХКН-ын XX их хуралд дэлхий нийт маш их найдлага тавьж байна. Учир нь уг хурлаар санал болгож буй Хятадын хөгжлийн зураг төсөл нь олон улсын хөгжилд удаан үргэлжлэх, өргөн цар хүрээтэй нөлөө үзүүлэх болно" гэжээ.

Оросын Олон улсын харилцааны зөвлөлийн вэбсайтад нийтлэгдсэн өгүүлэлд Хятад улс олон улсын хамтын нийгэмлэгт өндөр нэр хүндтэй оролцогч билээ. Дэлхийн орнууд Хятадын дуу хоолойг сонсож, боломжуудыг хуваалцахын тулд Хятадтай хамтран ажиллахад бэлэн байна гэжээ.

“Камбожийн гэрэл”сонинд эдийн засгийн даяаршлын үйл явцад Хятад улс цаашид гүнзгий оролцож байгаа нь хамтран ажиллах илүү их боломж гэсэн үг бөгөөд Камбожийн хөгжлийг эрэлхийлж буй түүхэн ховор боломж гэдгийг онцлон өгүүлэл нийтэлжээ.

Зохиогч:ЮЙ ИЧҮНЬ
Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:people.com.cn
Мэдээ үзсэн:2443
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7