Авлига бол хүн төрөлхтний нийгмийн хэдэн мянган жилийн түүхэнд үндсээр нь тууштай шийдэж чадаагүй асуудал юм. Өнөөдөр ч гэсэн тэр нь дэлхийн олон улс орнуудад нүүрлээд байгаа хүнд чухал асуудлын нэг болоод байна. Ялангуяа маш олон хөгжиж байгаа улс орнууд авлигын асуудлыг тууштай шийдэж чадаагүйгээс болж улс төрийн үймээн самуун дэгдэж, үүнээсээ болж эдийн засаг нийгмийн хөгжлийг нь ч удаашруулж байна. Тэгвэл энэхүү байдалд шинэ цаг эриний Хятадын Засгийн газар тогтцын давуу тал, хууль засаглалын давуу талд түшиглэн авлигын эсрэг тэмцэлд олон амжилт гаргасан нь түүхт чанартай бөгөөд дэлхийн бусад улс орнуудын хувьд ч чухал ач холбогдол үзүүлж байна.
Саяхан амжилттай болж өндөрлөсөн ХКН-ын ХХ их хурлын үеэр дарга Ши Жиньпин ХКН-ын Төв хорооны нэрийн өмнөөс тайлан тавихдаа авлигатай тэмцэх талаар ярьсан нь дэлхий нийтийн анхаарлын төвд хүрчээ. Тэрээр “Шинэ цаг эриний намын агуу их бүтээн байгуулалтын ажлын чухал нэг агуулга бол авлигын эсрэг тэмцлийг үргэлжлэн тууштай хийх явдал юм” гэжээ. Тэгвэл 10 жилийн өмнө ХКН-ын ХVIII хурал өндөрлөхөд дарга Ши Жиньпин гадаад дотоодын сэтгүүлчидтэй уулзаж "ХКН-ын дотоодод авлига хахууль авах, ард олноос хөндийрөх, хүнд суртал гаргах зэрэг цаг ямагт шийдвэрлэх шаардлагатай олон асуудал оршиж байна. Бид үүнийг ухааран сэрж, намаа хүчтэй байлгах ёстой" гэж ярьсан байдаг. ХКН-ын Төв хорооны Сахилга бат байцаах комиссын нарийн бичгийн дэд дарга, Хяналт шалгалтын үндэсний хорооны дэд дарга Шяо Пэй ХКН-ын ХХ их хурлын үеэрх анхны хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ "Авлигын эсрэг тэмцэл урагшлахаас биш ухрахгүй юм. Авлигын эсрэг үргэлжлүүлэн шуурхай тэмцэн ялалт байгуулж, авлига түгэн дэлгэрэхээс сэргийлэх тогтолцооны механизмыг бий болгож, системийн чанартай олон үр дүнд хүрч гүйцэтгэх засаглал амжилттай ажилласан" гэжээ.
Сүүлийн арван жилд Хятадын Сахилга батыг хянан шалгах хороо 4 сая 648 мянга гаруй гомдол хүлээн авч, 4 сая 439 мянган хүнд шийтгэл өгчээ. Үүнд дунд шатны 553 удирдлага, газрын даргын зэрэглэлийн 25 мянга гаруй хүн, шяний захиргааны даргын зэрэглэлийн 182 мянга гаруй хүнийг хянан шалгасан юм. Мөн сүүлийн арван жилд Хятадын ард иргэдийн авлигын эсрэг тэмцлийн ажлын талаарх сэтгэл ханамж 75 хувь байснаас 87.4 хувь болтол дээшилж, Хятад улс авлигын эсрэг тууштай тэмцэж чадна гэдэгт улам илүү итгэх болжээ.
Хятад улс авлигын эсрэг ийнхүү тууштай тэмцэж чадсан нь Хятад улсын дарга Ши Жиньпиний “Ямарваа хүн түүний албан тушаал хэдий өндөр байгааг үл хамааран хэрэв намын сахилга үндэсний хууль дүрмийг зөрчсөн л бол түүнийг заавал чанга мөрдөн шалгаж хатуу шийтгэх хэрэгтэй. Энэ нь хоосон ярьж байгаа үг биш юм” хэмээн олон нийтэд хандан амласан амлалтынх нь бодит гэрч болж байна. Хятад улсын авлигын эсрэг тэмцлийн талд гаргасан эдгээр амжилт ХКН-ын ард иргэдийнхээ өмнө хийсэн улс төрийн амлалт нь зөвхөн аман дээрээ хэлээд өнгөрөх хоосон амлалт биш харин хэлсэндээ заавал хүрэх улс төрийн удирдах чадвар болохыг үнэнхүү гэрчилж чаджээ. Тэгвэл ХКН авлигын эсрэг тууштай тэмцэж чадсаны амжилттай арга туршлага юу юу байгаа бол? Тэдгээрээс ганц нэг жишээ дурдахад авлига авсан хүн болон авлига өгсөн хүнийг зэрэг чанга шийтгэх чанга хатуу шийтгэл болно. Энэ тухай ХКН-ын XIX хурал болон ХХ их хурал дээр бүр тусгай дурдаж, холбогдох ажлын төлөвлөлт хийсэн бөгөөд авлига авах болон авлига өгөхийг хамт мөрдөн шалгах тухай тусгай заавар гаргасан байдаг. Сүүлийн жилүүдэд Хятадын авлигын эсрэг тэмцэлд авлига авсан болон авлига өгсөн хэргийг хамт мөрдөн шалгахыг баримталсаар ирсэн юм. Сүүлийн арван жилд Хятадын Салхилга батыг хянан шалгах хорооноос авлига өгсөн нийт 63 мянган хүнийг мөрдөн шалгаж чанга шийтгэж, Хятадын байцаах хорооноос авлига өгсөн 36 мянган хүний хэргийг мөрдөн шалгаж шийтгэл өгчээ.
ХКН ийнхүү ард түмэн юунаас ч эрхэм дээд хэмээх үзэл баримтлалыг чанд мөрдөж, төв суртал хатуу сахилгыг эрхэмлэн авлигын эсрэг тэмцэх бодлого хэрэгжүүлсэн нь системээ туйлбартай шинэчлэх ХКН-ын эрс шулуун шийдлийг харуулж байна. ХКН-ын чанга засаглал, өөрийгөө хөгжүүлэх хувьсгал цаашид ч мөн үргэлжлэх юм. Хятад улс цаашид авилгаас урьдчилан сэргийлэх тогтолцоо механизмыг улам бүр боловсронгуй болгож, авлигын эсрэг нухацтай тэмцэж, дэлхийн засаглалд хувь нэмэр оруулах болно.





























































