Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Хятад улс боловсролын салбарын гадаадад нээлттэй байдлыг ахиулж байна

Дарга Ши Жинпинээр цөм болгосон ХКН-ын Төв хорооны удирдлага дор Хятадын боловсролын салбар нь гадаадад нээлттэй байх өндөр чанартай хөгжлийн замаар дэлхийд нөлөөлөх хүчээ тасралтгүй дээшлүүлж байна.

Боловсролын салбарын гадаадад нээлттэй байдлыг ахиулах нь боловсролын салбарын орчин үеийн хөгжлийн ил тод онцлог болон чухал түлхэц хүч юм. Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социализмын үзэл баримтлал, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцын үзэл баримтлал, Ши Жинпиний гадаад дотоодын оюутнууд болон олон улсын найрсаг иргэдэд өгсөн хариу захидал, Хятадын шинэ цаг эриний боловсролын салбарын гадаадад нээлттэй байх ерөнхий чиг хандлага зэрэгт боловсролын салбарын гадаадад нээлттэй байдлыг ахиулах тухай олон удаа онцлон тэмдэглэсэн байдаг. Тэдгээр нь мөн шинэ цаг эринд боловсролын салбарын гадаадад нээлттэй байхын үндсэн зарчим болдог.

  Өнгөрсөн арван жилд Хятадын боловсролын салбарын гадаадад нээлттэй байдлыг ахиулах ажлын байр суурь болон ач холбогдол улам бүр ил тод болж, олон улс дахь нөлөөлөх хүч ч тасралтгүй дээшилжээ. Хятадаас гадаадад гарч сурах болон гадаадаас Хятадад ирж сурахыг дэмжих ажил тасралтгүй ахицтай хийгдэж, өндөр чанартай нээлттэй олон улсын хамтын ажиллагааг ахиулан, бие даасан өндөр зиндааны боловсон хүчнийг бэлтгэх системийг байгуулах ажлыг эрчимжүүлэн, дэлхийн боловсролын засаглал болон бүс нутгийн боловсролын салбарын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцжээ. Өнгөрсөн арван жилд Хятад улс “Бүс ба зам”-ыг хамтдаа байгуулах боловсролын салбарын ажиллагааг үргэлжлэн эрчимжүүлж, дэлхийн 188 улс орон бүс нутаг, 40 гаруй олон улсын байгууллагатай боловсролын салбарын солилцоо хамтын ажиллагааны харилцааг тогтоож, гадаад дотоодын хүмүүнлэгийн солилцоог тасралтгүй гүнзгийрүүлж, одоогоор дэлхийн 76 улс орон хятад хэлний сургалтыг улс орныхоо боловсрол сургалтын хөтөлбөрт оруулаад байна. Дэлхийн 162 улс орон бүс нутагт 550 гаруй Күнзийн институт ба 1172 Күнзийн танхим байгуулсан нь дэлхийн нийт хүн амын 96 хувийг эзлэх улс орон бүс нутгийг хамарч, Хятад улс нь гадаадад суралцсан оюутнуудын тоогоор дэлхийд тэргүүлж, мөн гадаадын оюутнуудын хамгийн олноор ирж сурдаг Азийн улс орон болжээ. Үүний зэрэгцээ Хятад улс Их 20-ын бүлэг, Ази Номхон далайн эдийн засгийн зохион байгуулалт, ШХАБ-ын хамтын ажиллагаанд идэвхтэй үүрэг гүйцэтгэж, дэлхийн боловсролын засаглалын чухал оролцогч бөгөөд түлхэн ахиулагч болж байна.

   Өөрчлөлт нээлтийн бодлого бол Хятадын ард түмэн, Хятадын үндэстнүүдийн хөгжлийн түүхэн дэх агуу их хувьсгал бөгөөд “Хос зуун жил”-ийн тэмцлийн зорилтыг биелүүлэх, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандлыг биелүүлэх чухал нэг алхам болно. Өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлсэн 40 гаруй жилийн түүхийг эргэцүүлэн харвал, боловсролын салбар маш чухал үүрэг гүйцэтгэжээ. 1977 онд Хятад улс их дээд сургуулийн элсэлтийн ерөнхий шалгалтыг сэргээснээс хойш өнөөдрийн боловсролын салбарын бүх талаар гадаадад нээлттэй хөгжлийн замаар замнах болсон энэхүү түүхэн замналд боловсролын салбар өөрчлөлт нээлтийн манлайлагч, мөн түүний ашиг хүртэгч, дэмжин туслагч болсоор иржээ.

Ядуурлыг бууруулахад оюуныг тэтгэх нь маш чухал юм. Ядуу буурай нутгийн хүүхдүүдэд сайн боловсрол хүртээх нь ядуурлыг бууруулах чухал үүрэг болдог. Тэгвэл Хятад улс нь дэлхийн хамгийн том хөгжиж байгаа орон болсны хувьд боловсролын ядуурлыг бууруулах олон улсын хамтын ажиллагааг дээд хэмжээнд чухалд үзсээр ирсэн юм. Нэг талаар НҮБ-ын Хүүхдийн Сан зэрэг олон улсын байгууллагатай хамтран ажиллаж, хөдөө орон нутгийн хүүхдүүдэд албан журмын боловсролыг бүх талаар эзэмшүүлэх төсөл, бага насны хүүхдийн боловсрол хөгжлийн төсөл зэргийг хэрэгжүүлж, Хятадын ядуурлыг бууруулах төслийн ажилд ихээхэн дэмжлэг үзүүлжээ. Нөгөө талаар Хятад улс боловсролын ядуурлыг бууруулсан амжилттай арга туршлагаа дэлхий нийтэд хуваалцсан юм. Үүнээс гадна Хятадын их дээд сургууль болон ажил мэргэжлийн сургуулиуд “Бүс ба зам” санаачилга, Өмнөд өмнөдийн хамтын ажиллагаа хөтөлбөрийн хүрээнд хөгжиж байгаа олон улс орнуудтай хамт мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх буюу тэднийг сургалтад хамруулжээ.

  Боловсролын салбар бол үндэстний сэргэн мандал, нийгмийн хөгжлийн чухал үндэс суурь юм. Хойшид Хятад улс нь боловсролын хүчирхэг гүрнийг бүтээн байгуулах зорилт тавьж, боловсролын салбарын гадаадад нээлттэй байдлыг ахиулах бодлогыг үргэлжлэн хэрэгжүүлж, дэлхийн боловсролын засаглалд үргэлжлэн идэвхтэй оролцож, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг бүтээн байгуулахад шинэ хувь нэмэр оруулах болно.

Зохиогч:Хасмөчир
Найруулагч:Хан Хуншя
Эх сурвалж:Солонго
Мэдээ үзсэн:1050
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7