Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Хятад маягийн модернизац нь ХКН-ын улс орны засаглалын шударга шинэчлэл

Хятад маягийн модернизац нь ХКН-ын улс орны засаглалын шударга шинэчлэл

2022 оны 10-р сарын 16-нд Бээжин хотноо Хятадын Коммунист Намын XX их хурал товлосон ёсоор ёслол төгөлдөр болж, ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин XIX төв хорооны нэрийн өмнөөс хуралд тайлан тавьжээ. Энэ жилийн тайланд цоо шинэ үзэл санааг танилцуулав. Тэр нь "Хятад маягийн модернизац". "Хятад маягийн модернизац" гэж юу вэ? Яагаад Хятадын Коммунист Нам "Хятад маягийн модернизац"-ыг дагахыг сонгодог вэ? Бусад улс орны модернизациас ямар ялгаатай вэ? зэрэг нь эрдэм шинжилгээ, онол-практикийн хүрээлэл, олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг маш их татсан байна.

"Модернизац" гэдэг нь шинэ ойлголт, шинэ онол биш бөгөөд ойлгоход хэцүү биш. Гэсэн хэдий ч "Хятад маягийн модернизац" нь Хятадын Коммунист Намын онолын шинэчлэл, мөн "Америк маягийн модернизац", "Британийн модернизац" зэрэг хөгжсөн эдийн засгийн цогц, Орос, Бразил, Энэтхэг зэрэг улсын шинээр цэцэглэн хөгжиж буй эдийн засгийн цогц, мөн хөгжиж буй бүх орны модернизацын замтай ижил төстэй байдал, нийтлэг шинжтэй. Мөн өөрийн үндэсний нөхцөл байдалд тулгуурласан "Хятад шинж чанар", өөрөөр хэлбэл "Хүн амын асар их хэмжээ", "Нийтийн хөгжил", "Материаллаг соёл иргэншил, үзэл баримтлалын соёл иргэншлийн зохицсон хөгжил", "Хүн ба байгаль хоёрын харилцан зохицол", "Энх тайван хөгжил" зэрэг нь бий. Энэ бол бусад улсуудаас огт өөр, Хятадын үндэсний үндсэн нөхцөл юм.

1.4 тэрбум хүн, 56 үндэстэн хамтдаа чинээлэг амьдралын төлөө, хөх тэнгэр, хөхөмдөг уул, ногоон устай сайхан байгалийнхаа дунд эрх тэгш хөгжилд хүрч, ямар ч үндэстнийг ардаа орхилгүй, ямар ч алхам, ямар ч холбоог алдалгүй, "Хятад маягийн модернизац бүхий Хятад үндэстний их сэргэн мандалтыг цогцлоон хөгжүүлэх" нь Хятадын Коммунист намын чин сэтгэлийн амлалт бөгөөд ийм зоригтой амлалт өгөх итгэл, зориг, сэтгэл зөвхөн Хятадын Коммунист Намд л бий.

Хятадын Коммунист Намын итгэл, зориг нь Хятадын онцлогтой социализмын зам, онол, тогтолцоо, соёлд өөртөө итгэх итгэлээс үүдэлтэй. Байгуулагдсан өдрөөсөө хойш ХКН “Хятадын ард түмний аз жаргалтай амьдрал, Хятад үндэстнийг сэргээн мандлын төлөө" анхны зорилгоо болгож,үй олон эх оронч үзэлтэй, хувьсгалч хүмүүс халуун цусаа урсган, шантаршгүй тэмцсэн юм. Яг ийм баатарлаг, шаргуу үзэл баримтлал нь Хятадын ард түмнийг “хөл дээрээ” босож, мөн баяжихаас хүчирхэг болох хүртэлх удаа удаагийн агуу хөгжлийг тууштай биелүүлсэн юм.

 Хамгийн богино хугацаанд 1.4 тэрбум хүний ядуурлыг шийдэж, бүх талаар чинээлэг нийгмийг байгуулах зорилтыг биелүүлж, Хятадыг дэлхийн хоёр дахь том эдийн засгийн цогц болоход хүргэж,мөн дэлхийн энх тайван, хөгжилд чухал оролцогч, хувь нэмэр оруулагч болсон байна. Зөвхөн Коммунист Нам л улс орон даяар бүх нам, бүх үндэстний ард түмнийг удирдан хоёр дахь зуун жилийн зорилгодоо хүрч, хоёр дахь зорилгодоо шинэ үзэсгэлэн, зураг төсөл төлөвлөж чадна. Хятад хүний хувьд Хятадын онцлогтой социализмын их тугийг өндөрт өргөн барьж, үзэл санаа, итгэл үнэмшлээ бэхжүүлж, шинэ эрин үед хятадын онцлогтой социализмыг шаргуу хөдөлмөрийн үзэл баримтлалаар тасралтгүй урагшлуулах ёстой.

 

Фан Лижүнь    ӨМӨЗО-ы Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн "Бүс ба зам" судалгааны хүрээлэн

Зохиогч:Фан Лижүнь
Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж: Солонго
Мэдээ үзсэн:1084
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7