Саяхан амжилттай болж өнгөрсөн ХКН-ын ХХ их хурлын үеэр хийсэн тайланд өдгөөгөөс эхлээд ХКН-ын гүйцэтгэх чухал үүрэг бүх улсын олон үндэстний ард түмнийг эвлэлдэн нэгдүүлж орчин үеийн соцлиазмын хүчирхэг орныг тал бүрээр бүтээн байгуулах, хоёрдугаар зуун жилийн тэмцлийн зорилтыг биелүүлэх, Хятад улсын онцлогтой модернизацын хэрэгжилтээр Хятадын олон үндэстнийг агуу их сэргээн мандалд хүргэх болно. Мөн тайланд Хятад улсын онцлогтой модернизацын байдалтай холбоотойгоор Хятадын онцлог, мөн чанарын шаардлага, стратегийн зохицуулалт, хүнд чухал зарчим зэрэг талд олон талаас гүн гүнзгий тайлбар хийсэн байна.
Дарга Ши Жиньпин ХКН-ын ХХ их хурлын үеэр хийсэн тайланд “Хятад улсын онцлогтой модернизац нь ХКН-ын удирдсан социализмын орчин үе болно. Энэ нь эл улс оронд байгаа нийтлэг чанарыг багтаах төдийгүй өөрийн улс орны бодит байдалд хангах онцлог шинжийг ч багтаах болно” гэжээ.
Энх тайван хөгжил бол Хятадын онцлогтой орчин үеийн чухал нэгэн онцлог мөн. 1.4 тэрбум хүн амтай улс орныг энх тайван замаар хөгжүүлэх нь өнөөдрийн олон улсын харилцааны хамгийн чухал томоохон үйл хэргийн нэг болж байгаа бөгөөд дэлхийн түүхийн ахицад гүнзгий нөлөөлөх болно. Дэлхийн хэмжээнд олон улс орон энх тайван хөгжлийн орчин үеийн замыг баримталбал сая шинэ хэлбэрийн олон улсын харилцаа ба хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг бүтээн байгуулахад бат бэх суурь болж чадна.
“Энх тайвнаар хөгжих замыг баримтлах”-ыг Хятадын онцлогтой модернизац илүү онцолж, өрнө дахинд яригдаж байгаа “Соёл иргэншил зөрчилдөх онол”-ын хязгаарлалыг давж, өргөн цар хүрээнд багтаамжтай хүн төрөлхтний соёл иргэншлийн шинэ хэлбэр загварыг санаачлан бүтээж, дэлхийн энх тайван ба хөгжилд цаашид нухацтай түлхэц үзүүлнэ. Үүнчлэн Хятадын онцлогтой модернизацыг урагш түлхэн ахиулахын зэрэгцээ Хятад улс дэлхий нийтэд “шинэ боломж нөхцөл”-ийг хангах болно. Энэ нь улс орнуудын хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлж, хамтдаа хожих, хамтдаа бүтээн байгуулах, хамтдаа ашиг хүртэх соёл иргэншлийн хөгжлийн шинэ замыг нээх болно.
Дэлхий дээр хувиршгүй модернизацын хэв загвар гэж хэзээд байхгүй бөгөөд эмх замбараагүй модернизац гэж ч оршдоггүй аж. Өнөөдрийн Хятад улс шинэ хэлбэрийн аж үйлдвэр, хотчилол, орчин үеийн хөдөө аж ахуй зэрэг салбаруудыг зэрэг хөгжүүлж байгаа бөгөөд бодисын соёл иргэншил, улс төрийн соёл иргэншил, оюун санааны соёл иргэншил, нийгмийн соёл иргэншил, экологийн соёл иргэншлийг эв найртайгаар хөгжүүлж байгаа аж. Үүгээрээ Хятадын онцлогтой модернизац нь өөрийгөө хөгжүүлж, дэлхий нийтэд ашиг хүртээмжийг бэлдэхийн дээр цаашид илүү өргөн цар хүрээнд хөгжих нь дамжиггүй юм.





























































