Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Ёс суртахуунаар хүнийг төлөвшүүлэх: Хямралын үе нь ихэвчлэн хамгийн сайн ”Хичээлийн тэнхим” байдаг

Ёс суртахуунаар хүнийг төлөвшүүлэх: Хямралын үе нь ихэвчлэн хамгийн сайн ”Хичээлийн тэнхим” байдаг

Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин ХКН-ын ХХ их хурлын тайланд "Бид ард түмний сэтгэлд нийцсэн боловсролыг явуулах, намын боловсролын бодлогыг цогцоор нь хэрэгжүүлэх, ёс суртахууны дагуу хүнийг төлөвшүүлэх үндсэн ажлыг хэрэгжүүлэх, ёс суртахуун, оюун ухаан, бие махбод, гоо сайхан, хөдөлмөр бүх талд хөгжсөн социалист байгуулагч болон залгамжлагчдыг бэлтгэн, чанартай боловсролын системийн байгуулалтыг түргэтгэн, чанартай боловсролыг хөгжүүлэх, боловсролын тэгш байдлыг дэмжих зэрэг ажлыг сайн хийх ёстой" гэж онцлон тэмдэглэв.

 Хятадын Коммунист Намын ХХ их хурлын үеэр Хөххот "Ковид-19"-ийн эсрэг шийдвэрлэх чанартай тэмцэл хийж байсан үе тохиосон. Хөххотод байдаг Өвөр Монголын Их Дээд Сургуулиудын 15 мянга гаруй багш  цар тахлын эсрэг тэмцлийн өмнө фронтод шаргуу ажиллахын зэрэгцээ ХКН-ын ХХ их хурлын тайлангийн чухал агуулгыг гар утсаараа дамжуулан алдалгүй танилцсан юм.

Яг энэ мөчид тэд индэр дээр гараад хичээл ярьдаг эрдэмтэн мэргэд байхаа больж, харин хөл хориотой бүсэд цагаан хувцас өмссөн "том цагаан" болж, оюутны хотхонд хөл хоригдсон 240 мянга гаруй оюутанд нуклейн хүчлийн шинжилгээ хийж, өдрийн хоол хүнс хангаж, сэтгэл зүйн зөвлөгөө ч өгч байлаа. Нэгэн ахмад профессорын хэлснээр энэ нь мөн л онцгой "Хичээлийн тэнхим" юм. Хэдийгээр тахлаас урьдчилан сэргийлэх шаардлагаас болж оюутнуудад хичээлийн тэнхимд хичээллэж чадахгүй ч багш нарын хямралын үед эрсдэл, зориулалтаас айхгүй байх үйлдэл нь оюутнуудад чимээгүйхэн "мэдлэг” болж байгаа бөгөөд энэ нь хамгийн сайн "үлгэрлэн заах" явдал юм. Багш нарын хүчин чармайлтаар хэсэг оюутан сайн дураасаа тахлын эсрэг сайн дурын ажилтан болохоор гарын үсэг зурж, сайн дурын ажиллагаанд оролцон өөрийгөө хөгжүүлсээр байна.

Багшийн мэргэжил мэдлэг түгээх, санаа бодлоо түгээх, үнэнийг түгээн дэлгэрүүлэх, бодгалийг төлөвшүүлэх, амь насыг төлөвшүүлэх, хүмүүсийг төлөвшүүлэх ажил гэдгийг ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин онцолж байсан. Ард түмний сэтгэлд хүрсэн боловсролыг сайн хүртээх үндсэн ажил нь ёс суртахуунаар хүнийг төлөвшүүлэх явдал юм. Хүнд хэцүү, бэрхшээл нь ихэвчлэн үзэл баримтлалыг бэхжүүлэх, зан чанарыг бий болгох хамгийн сайн "хичээлийн тэнхим" болдог. Үлгэрлэн заах нь үгнээс илүү байдаг. "Цар тахал"-тай тэмцэх өмнө фронтод байгаа ардын багш нар "Ёс суртахуунаар хүнийг төлөвшүүлэх" гэсэн жинхэнэ утгыг өөрсдийн үйлдлээрээ харуулжээ.

Зохиогч:Нийтлэл: Жан Рүй
Найруулагч:Ц.Урантунгалаг
Эх сурвалж: Солонго
Мэдээ үзсэн:1049
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7