ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төрийн Зөвлөлийн гишүүн, Хадаад Хэргийн сайд Ван И 10-р сарын 26-нд Бээжин хотноо АСЕАН-ы орнуудын төлөөлөгчидтэй уулзав.
Ван И "ХКН-ын ХХ их хурлын эрин үеийн ач холбогдол, томоохон амжилтуудыг танилцуулж, ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин замыг үргэлжлүүлэн залж, удирдан чиглүүлсээр байгаа бөгөөд Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социализмын тухай зөв удирдамжаар бид ХХ удаагийн ХКН-ын хурлаар байгуулсан хөгжлийн стратеги, зорилтуудад хүрч чадах нь гарцаагүй юм. Хятадын модернизац дэлхийн бүх улс оронд чухал боломж, томоохон ашиг тусыг авчирна. Хятад улс АСЕАН-ы орнуудтай хамтран модернизац руу тэмүүлэхэд бэлэн байна" гэжээ.
АСЕАН-ы орнуудын төлөөлөгчид ХКН-ын ХХ хурал бүрэн амжилттай болсонд халуун баяр хүргэж, Хятад маягийн модернизацын шинэ боломжуудыг ашиглаж, Ази, Номхон далайн бүс нутагт харилцан ашигтай, ялалт байгуулсан үр дүнг ахиулахыг хүсэн хүлээж байгаагаа илэрхийлжээ.





























































