Худалдаа бол эдийн засгийн өсөлтийн чухал хөдөлгөгч хүч мөн бөгөөд эл улсын ашиг тусыг холбох холбоос болж байна. Дарга Ши Жиньпин гадаадад нээлттэй байдлын бодлогыг бүх талаар ахиулах үүднээс “Гадаад худалдааг хөгжүүлэх цар хүрээг өргөжүүлэн тэлж, худалдааны шинэ хэв загварыг бий болгохын зэрэгцээ худалдааны хүчирхэг орныг бүтээн байгуулахад ахиц гаргана” хэмээх чухал заавар гаргасан байна. Мөн тэрээр “Бид олон талт худалдааны механизм системийг хамгаалж, чөлөөт худалдааны бүсийг бүтээн байгуулахад түлхэц үзүүлж, худалдаа ба хөрөнгө оруулалтын салбарт чөлөөтэй бөгөөд хялбар нөхцөл боломж хангахыг ахиулах болно” гэж онцолсон байна.
07-р сарын 30-ны өдөр өндөрлөсөн хоёр дахь удаагийн “Хятад улс олон улсын хэрэглээний бүтээгдэхүүний яармаг”-ийн үеэр 60 гаруй улс орон, бүс нутгийн 2800 гаруй брэнд оролцож, үзсэн хүний тоо 28 мянгад хүрсэн бол 09-р сарын 05-ны өдөр өндөрлөсөн “2022 оны Хятад олон улсын үйлчилгээний худалдааны солилцооны хурал”-ын үеэр 100 гаруй шинэ бүтээгдэхүүн, технологиуд анх удаагаа дэлгэгдэж, солилцооны эл төрлийн үр дүн 1339 хүрсэн сайхан амжилт гаргав. Эдийн засгийн даяарчлалд сөрөг урсгал тулгамдсан нөхцөл байдлын дагуу Хятад улс өндөр чанартай гадаадад нээх бодлого зарчмыг баримталж, гадаадад нээх цар хүрээг өргөжүүлэн, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, инновацын чухал тавцанг манлайлан дагуулж, дэлхийн худалдааны хөгжилд түлхэц үзүүлж, дэлхийн эдийн засгийн сэргэлт хөгжлийг нухацтай ахиулахад идэвх хувь нэмэр оруулж байгаа юм.
Намын XVIII их хурлаас хойш худалдааны хүчирхэг орныг бүтээн байгуулах зорилт тавьж, гадаад худалдааны бүтэц зохицуулалтыг нааштай хийсэн байна. 2021 онд Хятад улсын бараа худалдааны ерөнхий өртөг 6.05 триллион ам.доллар, үйлчилгээний худалдаа 800 тэрбум ам.долларт хүрч, 2012 оныхоос тус тус 56 хувь ба 70 хувиар нэмэгдсэн байна. 2017 оноос хойш Хятад улс 5 жил дараалан бараа худалдааны салбарт дэлхийн хамгийн том орноор тодорч, хил дамнасан цахим худалдааны импорт, экспортын цар хүрээ 5 жилийн турш 10 дахин нэмэгдсэн байна.
Сүүлийн арван жилд Хятадын эдийн засгийн хөгжил ба орчин үеийн шинэчилсэн бүтээн байгуулалт ер бусын агуу их амжилтад хүрч, туйлын ядуурлыг анх удаагаа түүхэнд устгаж, авлигатай тэмцэх ажлыг урьд өмнө гараагүй туйлбартай шийдэж, дундаж чинээлэг нийгмийг иж бүрэн цогцлоож, дэлхийн хоёр дахь том эдийн засагч улс болж байна. Арван жилийн турш Хятад улсын эдийн засгийн дундаж өсөлтийн норм 6.6 хувьд хүрч, дэлхийн дундаж өсөлтийн норм 2.6 хувь ба хөгжиж байгаа эдийн засгийн өсөлтийн норм 3.7 хувийг тус тус давжээ. Хятад улс дэлхийн эдийн засгийн өсөлтөд оруулсан хувь нэмрийн дундаж хэмжээ 38.6 хувьд хүрч, дэлхийн эдийн засгийн өсөлтийн тэргүүлэх хөдөлгөгч хүч болжээ. 2021 онд Хятад улсын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүн 114.4 триллион юань, Хятад улсын GDP дэлхийн эдийн засгийн ерөнхий хэмжээний 18.5 хувийг эзэлж, 10 жилийн өмнөхөөс 7.2 хувиар өсжээ. Гадаад худалдааны ерөнхий өртөг 6.9 триллион ам.долларт хүрч, 10 жилийн өмнөхөөс 56.8 хувиар өссөн байна.
Арван жилийн турш экспортын бүтээгдэхүүний чанар чансаа тасралгүй сайжирч, импортын цар хүрээ үргэлжлэн өргөжиж, худалдааны түнш олон талт хөгжиж байгаа бөгөөд гадаад худалдааны аж ахуйн нэгжийн тоо уламд нэмэгджээ. Үүнчлэн гадаад худалдааны хөгжлийн шинэ хөдөлгөгч эрч хүч гаргаж, гадаад худалдааны чанар ба тоо хэмжээний хувьд тогтуунаар өсөж, бүтэц улам бүр шилдэг болж, Хятад улсын худалдааны хүчирхэг орныг бүтээн байгуулах байдалд ахиулж байна.
Худалдааны хүчирхэг орныг бүтээн байгуулах нь дэлхийн хөгжилд чухал хувь нэмэр оруулах болно. Хятад улсын гадаад нээх том хаалга хэзээд хаахгүй, тэрчлэн уламд их нээх болно. Хятад улс гадаад нээх арга бодлогыг бүх талаар гуйвшгүй өргөжүүлж, Хятад улсын зах зээлийг дэлхийн зах зээл, хамтдаа хожих зах зээл болгон хөгжүүлнэ. Худалдааны хүчирхэг орныг бүтээн байгуулах тасралтгүй ахиц гаргаж, дэлхийн эдийн засгийн хөгжилд эергээр нөлөөлж, эрч хүч нэмэх нь зайлшгүй аж.





























































