Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

”Хятадын видео наадам”-ын Африк тивийн үзэгчдэд танилцуулах тусгай арга хэмжээ эхэллээ

”Хятадын видео наадам”-ын Африк тивийн үзэгчдэд танилцуулах тусгай арга хэмжээ эхэлжээ.

   "Хятадын видео наадам"-ын Африк тивийн үзэгчдэд танилцуулах тусгай арга хэмжээ 10-р сарын 26-нд албан ёсоор нээлтээ хийлээ. Африк тивийн гол гол мэдээллийн суваг болон гадаад дахь байгууллагаар дамжуулан "Аян", "Хөгжил өөрчлөлтийн арван жил", "Зориг шийдвэр" зэрэг Хятад улсын хөгжлийн шинэ аян дахь Хятад улсын засаглалын өвөрмөц талыг харуулсан олон хэлний тусгай нэвтрүүлэг, баримтат киног Африкийн үзэгчдэд танилцуулсан байна. Руандагийн үндэсний телевиз, Габоны "Африк" телевиз зэрэг Африкийн гол гол мэдээллийн хэрэгслүүд тухайн бүсийн телевизийн оргил цагаар "Хөгжил өөрчлөлтийн арван жил" нэвтрүүлгийг цацжээ.

   Хятадын тухай баримтат киноны фестивалийн бүтээлүүдийг олон улсад танилцуулах арга хэмжээг ХТРТ, Хятадын Соёл, аялал жуулчлалын яам хамтран санаачилсан юм.

   ХТРТ-ийн ерөнхий захирал Шэнь Хайшюн ХКН-ын ХХ их хурлын тухай танилцуулсныхаа дараа "Энэ оны зургаадугаар сард ХТРТ "Хятадын тухай баримтат киноны фестиваль" арга хэмжээг эхлүүлж, дэлхийн үзэгч олонд шинэ эрин дэх Хятад улсын хөгжлийг танилцууллаа. Энэ удаад Африк тивийн үзэгчдэд танилцуулж байгаа нь Хятадын тухай баримтат киноны фестивалийн бүс нутгийн үзэгчдэд хандуулсан анхны тусгай арга хэмжээ болсон бөгөөд Хятад, Африкийн мэдээллийн хэрэгслийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн солилцооны бас нэгэн үр дүнтэй ажил болов. Одоогийн ээдрээтэй, өөрчлөлт ихтэй олон улсын нөхцөл байдалд ХТРТ нь үүрэг хариуцлагатай мэдээллийн хэрэгсэл байхыг ямагт эрин цагийн үүрэг зорилгоо болгож, "үнэн бодит, дотно найрсаг" үзэл ойлголтыг баримтлан, соёлоор гүүр холбоос хийж, хоорондын хөндийрлийг арилган, ойлголцлоо нэмэгдүүлэн цаг үетэйгээ хамт урагшилж, дэлхийн соёл иргэншилтэй эвсэн зохицсон сайн сайхныг харуулахын тулд хичээн чармайх болно" гэж тэмдэглэв.

   Киншаса нийслэлтэй Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Бүгд Найрамдах Конго Улс, Камерун, Бенин, Буркина Фасо зэрэг Африкийн орнуудын гол гол телевиз "Өөрчлөлт хөгжлийн арван жил", "Аян" зэрэг шилдэг нэвтрүүлгийг нэвтрүүлжээ. Хятадын тухай баримтат киноны фестивалийг Африк тивийн үзэгчдэд танилцуулах арга хэмжээ 12-р сар хүртэл үргэлжлэх юм.

Найруулагч:Saraa
Эх сурвалж:news.cnr.cn/
Мэдээ үзсэн:4818
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7