Ши Жиньпин дарга 10-р сарын 26-нд Америк, Хятадын харилцааны үндэсний хорооны жил бүрийн шагнал гардуулах ёслолд баяр хүргэж захидал илгээв.
Ши Жиньпин АНУ-Хятадын харилцааны үндэсний хорооны Удирдах зөвлөлийн дэд дарга, Анда группийн захирал Эван Гринбергт шагнал авсанд нь баяр хүргэж, тус хороо болон түүний гишүүдэд Хятад, Америкийн хөгжил, хоёр орны олон салбарын харилцаа, солилцоо, хамтын ажиллагааг ахиулж байгаад талархаж буйгаа илэрхийлэв.
Ши Жиньпин хэлэхдээ "Өнөөдөр дэлхий амар амгалан ч биш, энх тайван ч биш байна. Хятад, Америк хоёр том гүрний хувьд харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, дэлхийн тогтвортой байдал, итгэл найдварыг нэмэгдүүлж, дэлхийн энх тайван, хөгжлийг ахиулахад тустай. Хятад, Америкийн талтай хамтран ажиллаж, бие биеэ хүндэтгэж, энх тайвнаар зэрэгцэн оршиж, харилцан ашигтай хамтран ажиллаж, Хятад, Америкийн шинэ эринд зөв замыг олоход бэлэн байна. Энэ нь хоёр орон төдийгүй дэлхийд ашигтай юм.
Хятад, Америкийн харилцааг эрүүл саруул, тогтвортой хөгжлийн замд эргүүлэхэд тус дэм үзүүлэхэд Америк, Хятадын харилцааны үндэсний хороо болон Хятад, Америкийн харилцаанд санаа тавьж, дэмждэг нийгмийн бүх давхаргын найз нөхөд идэвхтэй үүрэг гүйцэтгэнэ гэдэгт найдаж байна" гэв.
Мөн өдөр АНУ-ын ерөнхийлөгч Байден мөн АНУ-Хятадын харилцааны үндэсний хорооны жил бүрийн шагнал гардуулах ёслолд баяр хүргэж захидал илгээжээ.





























































