Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Хөххотын цар тахлын тэмцлээс юу харагдах вэ?

Салхи, элс жинхэнэ дүр төрхийг гэрэлтүүлнэ
Эрхэм зорилго нь итгэл дагуулна
Хөххот
Хязгааргүй их хайр
Цас чимээгүй лавсална
Сэтгэл зүрх хамт цохилж
Хөх уул хөдлөлгүй хэвтэнэ...

   2022 онд Хөххотод интернэтээр ийм нэгэн үгтэй дуу хит болжээ. Энэ дуу бол хайрын тухай дуу биш, бас дурсгалын дуу биш. Энэ нь 2022 оны 10-р сард Хөххотын ард түмэн коронавирустэй тэмцэж байгаа дүр зургийг харуулсан дуу юм.

   2022 оны 09-р сарын 28-наас эхлэн коронавирус Хөххотод дэгдэж, Хөххот хот коронавирустэй тэмцэх Хятад маягийн "Сурах бичиг"-ийг нээжээ.

   Энд Хятадын бусад муж хотуудын эмнэлгийн тусламжийн багууд нэгдэв. Энд Хятадын Коммунист Намын 68 мянган гишүүн, 7100 гаруй анхан шатны намын байгууллагууд хамгаалалтын хувцас өмсөж, тахлын эсрэг тэмцлийн эхний эгнээн зогсож, нийгмийн ажилтан, тахлаас урьдчилан сэргийлэх сайн дурын ажилтан болон хуяглаж, шинжилгээ хийх, эд материал хүргэх, нуугдмал аюулыг шалгах, тахалтай тэмцэх эхний эгнээнд өдөр шөнөгүй тэмцэж байна. Энд бизнес эрхлэгчдийн дийлэнх нь түүхий эд материалаа идэвхтэй үйлдвэрлэж, идэвхтэй хандивлаж, тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажил, иргэдийн амьдралд зориулан эд материалын хангалтыг баталгаажуулж байна.

   Хятадын ард түмний сэтгэлд тахал өвчин бол "зарлиг" гэж болно. Хүн бүр өөрөө юу хийх ёстой, яах ёсгүйгээ мэддэг. Хүний нөөц хомсдолтой байгаа үед Коммунист намын гишүүд, залуучууд олноороо нэгдэж урам зоригтойгоор бүртгүүлнэ. Эд материал хомсдолтой үед их хэмжээний ханган нийлүүлэлтийг хийх шаардлагагүй, өөрөө зах зээл рүү яаралтай орж ирнэ. Эмч нарын хомсдолтой үед олон газар орны эрүүл мэндийн байгууллагууд санаачилга гарган эмнэлгийн баг илгээн тусална... Энэ бүхний цаана "Бүх Хятадын нэгдэл", "Хүндрэл тохиолдсон үед эх орны өнцөг булан бүрээс дэмжлэг үзүүлэх", "Өөрийгөө умартан өрөөлд туслах" нийтэч үзэл сэтгэлгээ хүн бүхийн зүрхэнд цохилно.

   Тахалтай тэмцэж байхад дэлхийн олон хүн Хятадын "Тахлыг арилгах" гэсэн тахлаас урьдчилан сэргийлэх бодлогод янз бүрийн эргэлзээ төрж магадгүй. Гэхдээ 1.4 тэрбум хүн амтай Хятадад 60 ба түүнээс дээш насны тахалд өртсөн эмзэг буурай хүмүүсийн тоо 267 саяд хүрсэн байна. Хэрэв тахлыг нахиалж буй үед нь арилгах боломжгүй бол үр дагаврыг нь төсөөлөхийн аргагүй болно. Хөххотын энэ удаагийн хэрэгжүүлж буй "Тахлыг арилгах" бодлого нь Хятадын тархалтын эсрэг бодлогын хураангуйлал гэж хэлж болно. Энэ бодлого нь өндөр настай өвөө, эмээ, аав, ээжүүдийг тахлаас хамгийн ихээр хамгаалж чадсан байна.

   Улс үндэстний нөхцөл байдлууд нь хоорондоо өөр өөр, бодит байдал бүр ч түмэн ялгаатай байдаг. Тиймээс бид олон учир зүйг баруунд "Нэгдмэл бодол" гэгчийг ардаа хаяж, өөрийн гэсэн бие даасан бодол санааг ашиглаж, улс орныхоо нөхцөл байдалд суурилан өөр өнцгөөс дахин нягтлан бодох хэрэгтэй.

Зохиогч:ЖЯН ХУН
Найруулагч:Hurts
Эх сурвалж:Solongo
Мэдээ үзсэн:1110
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7