Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Хятад маягийн орчин үеийн шинэчлэл гэж юу вэ?

Хятад маягийн орчин үеийн шинэчлэл гэж юу вэ?

   Аравдугаар сарын 16-нд Бээжинд хотноо Хятадын эрх баригч нам болох Хятадын Коммунист Намын ХХ их хурал нээлтээ хийлээ. Ши Жиньпин Намын Төв хорооны нэрийн өмнөөс их хурал дээр илтгэл тавихдаа “Одоогоос эхлэн ХКН-ын гол үүрэг бол нийт ард иргэдээ нэгтгэн удирдаж, бүх талаар социалист орчин үеийн хүчирхэг орныг байгуулан, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлээр Хятадын үндэстний агуу их сэргэн мандалтыг бүх талаар ахиулах явдал” хэмээн онцолжээ.

Тэгвэл та бүхэн Хятад маягийн орчин үеийн шинэчлэл гэдэг нь чухам ямар шинэчлэлийг хэлдэг вэ гэж сонирхож байгаа байх? Мөн Хятад улс орчин үеийн орон болох нь бидэнтэй ямар холбоотой вэ гэж асуух байх? 

Эдгээр асуултууд үнэхээр чухал юм. Ер нь одоо олон улс орнууд орчин үеийн шинэчлэлийн замаар замнаж байна. Тийм ч учраас "Орчин үеийн шинэчлэл" гэдэг агуулга улам илүү олон талтай, хүртээмжтэй болж байгаа бөгөөд адил өөр өөр улс орнуудын шинэчлэл нь өөрийн гэсэн онцлог шинжтэй байдаг. Харин Хятадын орчин үеийн шинэчлэл нь маш өвөрмөц онцлогтой. Ши Жиньпин ХКН-ын ХХ их хуралд тавьсан илтгэлдээ Хятад маягийн шинэчлэлийн онцлог, мөн чанарыг тодорхойлсон юм. Тэрээр хэлэхдээ “Хятад маягийн орчин үеийн шинэчлэл бол ХКН-аар удирдуулсан социалист шинэчлэл бөгөөд энэ нь улс орны орчин үеийн хөгжлийн нийтлэг онцлог шинж төдийгүй өөрийн үндэсний нөхцөл байдалд тулгуурласан Хятадын онцлог юм” гэжээ. 

Хятад маягийн орчин үеийн шинэчлэл нь Хятадын ард түмэнд үр өгөөж хүртээх төдийгүй дэлхийн ард түмэнд "ашиг тусаа" хүртээх болно гэдгийг ойлгож болно. Энэ нь үнэн бодитоор ард иргэдийн өдөр тутмын хэрэгцээтэй салшгүй холбоотой.

Юуны өмнө энэ нь дэлхийн ядуу буурай хүн амыг бууруулахад маш ашиг тустай. Хамтдаа оршин амьдардаг энэхүү дэлхий дахинд Хятадын хүн ам бараг тавны нэг орчим хувийг эзэлдэг гэдгийг хүн бүхэн мэддэг. Тэгвэл 1.4 тэрбум хүн орчин үеийн шинэчлэл рүү ороход дэлхий нийтэд ямар үр өгөөж авчрах бол? Өнгөрсөн 40 жилийн хугацаанд Дэлхийн Банкны нэг хүнд ногдох 1.9 ам.долларын туйлын ядуурлын стандартын дагуу Хятадын ядуу буурай хүн ам бараг 800 саяар багасаж, мөн үеийн дэлхийн ядуурлыг бууруулах хэмжээний 75 гаруй хувийг эзэлж байна. Энэ нь Хятад улс хүн төрөлхтний түүхэнд ядуурлын эсрэг хийсэн хамгийн том ялалт байж, туйлын ядуурлын асуудлыг шийдвэрлэж чадсан. Өөрөөр хэлбэл дэлхийн ядуурлыг бууруулах үйлсэд Хятад улс жинтэй хувь нэмэр оруулсан гэсэн үг. Нөгөө талаар дэлхийн үр тарианы хямралыг намжаахын тулд ашиг тусаа хүргэсэн. Дэлхий дээр хамгийн том үр тариа үйлдвэрлэгч орны хувьд Хятад улс нь дэлхийн тариалалтын талбайн 9 хүрэхгүй хувийг ашиглаж, дэлхийн үр тарианы 25 орчим хувийг үйлдвэрлэн, дэлхийн хүн амын хүнсний 20 орчим хувийн асуудлыг шийдвэрлэж байна. 

Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн бас нэг онцлог нь "хамтдаа хөгжих" явдал юм. Хятадын ард түмний ертөнцийг үзэх үзэл нь "дэлхий дахин нэг гэр бүл", хүн бүхэн хамтдаа сайн сайхан амьдрах боломжтой Хятад маягийн орчин үеийн шинэчлэл нь Хятад улс нээлттэй байдлаа илүү өндөр түвшинд хэрэгжүүлж, зах зээлийн боломжоо дэлхий нийттэй хуваалцан, дэлхийн эдийн засгийг сэргээхэд илүү их эрч хүч сэлбэж буйг харуулж байна. 

Найруулагч:Saraa
Эх сурвалж:cri.cn
Мэдээ үзсэн:4447
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7